Чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Нойр булчирхай "инсулин" гэх дааврыг ялгаруулж чадахгүй болсон нөхцөлд юм уу, эсвэл боловсорсон "инсулин" биеийн бусад эсүүдэд нөлөөлж чадахаа больсон үед хүн чихрийн шижин өвчнөөр өвчилдөг байна. Чихрийн шижин өвчин туссан үед хүний цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр болдог бөгөөд зүрхэнд нөлөөлж, амь насанд аюул учруулдаг байна. Иймд та бүхэндээ уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай маш чухал хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр чихрийн шижин тусах магадлал харьцангуй буурдаг байна. Энэ нь хүний бие махбодь дахь "инсулин" дааврын хэмжээг тэнцвэржүүлж, эд эрхтнийг эрүүлжүүлдэг байна. Иймд та тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэвшлийг баримтлаарай.

Дасгал хөдөлгөөн хийх

2 Ус уух

Ус бол амьдралыг тэтгэгч билээ. Энэ нь амны цангааг тайлаад зогсохгүй биеийг цэвэрлэж, эд эрхтэн олон төрлийн өвчнөөс хамгаалдаг. Мөн жинг бууруулж, чихрийн шижин өвчин тусахаас сэргийлнэ.

Ус уух

3 Жингээ барих

Жин нэмж таргалах нь чихрийн шижнээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлж, таны эрүүл мэндэд аюул учруулдаг. Хэрэв та уг өвчнийг тусахыг хүсэхгүй байгаа бол, өөртөө анхаарал хандуулж, жингээ хасахын тулд сайтар хичээгээрэй. Эс бөгөөс амь насаараа хохирч мэдэх юм. 

Жингээ барих

4 Өдөр тутам хэрэглэх чихрийн хэмжээгээ багасгах

Та зөвхөн элсэн чихрийн хэрэглээгээ багасгалаа гээд төдийлөн нэмэр болохгүй болов уу. Харин өдөр тутам хэрэглэдэг сахарын агууламж өндөртэй хүнснээс татгалзах хэрэгтэй юм. Та зурганд үзүүлсэн амттан, дессертийг аль болох бага идсэнээр чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой ажээ.

Өдөр тутам хэрэглэх чихрийн хэмжээгээ багасгах

5 Зөв хоолны дэглэм

Зөв хооллолт нь чихрийн шижин өвчнөөс сэргийлэх хамгийн том хүчин зүйл билээ. Цусан дахь "глюкоз" ихэссэн үед зөв хоол идэх нь чухал юм. Чихрийн шижин өвчний үед дараах хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй.

  • Бага хэмжээгээр тогтмол цагт 5-6 удаа хооллоно.
  • Хамгийн багадаа 1-2 литр шингэн зүйл ууна.
  • Жимс, ногоо их хэрэглэнэ.
  • Давстай хоолноос зайлсхийнэ.
  • Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

Зөв хоолны дэглэм

6 Бага хоол идэх

Бага хоол идэж, таргалахгүй байх нь чихрийн шижин өвчнөөс сэргийлж байгаа нэгээхэн хэлбэр юм. Үүний тулд та бага тавганд хоол хийж, үүнийгээ удаан идэж байгаарай. Энэ нь хоолондоо цадсан гэх мэдээллийг тархинд өгч, хэт их идэхээс сэргийлж байгаа хэрэг ажээ.

Бага хоол идэх

7 Ислэг ихтэй хоол хүнсийг хэрэглэнэ

Хоол хүнсний дотор агуулагдаж буй удаан боловсрогдох хэсэг буюу ургамлын ширхэгүүдийг ислэг гэнэ.

Ийм төрлийн хоолонд: Хар гурил, хар талх, хивэг, хөц будаа, алим, лийр, өргөст хэмх, байцаа, вандуй, лууван, хөх тарианы гурил болон хөх тарианы талх ордог ажээ. Та эдгээр хоол хүнсийг хэрэглэж, чихрийн шижин өвчнөөс сэргийлээрэй. 

Ислэг ихтэй хоол хүнсийг хэрэглэнэ

8 "D" витамин

Кальцийг өөртөө агуулсан "D" витамин нь яс бэхжүүлж, төлжүүлэх ач тустай. Энэ нь судасны хатуурал, "артрит" болон төрөл бүрийн хорт хавдраас таныг хамгаалах болно. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг бууруулж, тогтворжуулна. Хамгийн гол нь чихрийн шижин өвчин тусах магадлалыг бууруулдаг аж. 

"D" витаминаар баялаг хоол хүнс: Загас, сүү, элэг болон өндөг

"D" витамин

9 Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндийн хамгийн том дайсан юм. Энэ нь таныг таргалуулж, цусан дахь "глюкоз"-ын хэмжээг ихэсгэдэг байна. Иймд аль болох хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж, эрүүл мэнддээ анхаараарай. 

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

10 Цай болон кофе

Цай болон кофены амт хичнээн сайхан ч гэлээ, эрүүл мэндэд аюул учруулж мэдэх зүйлс юм. Эдгээрт агуулагдах "антиоксидант" нь инсулины хэмжээг алдагдуулж, чихрийн шижин өвчин тусах үндэс болох нь бий. Хэрэв та өөртөө хайртай, эрүүл амьдрахыг хүсдэг нэгэн бол, кофе болон цайнаас хааяа ч болов татгалзаж, ус ууж хэвших хэрэгтэйг анхаараарай.

Цай болон кофе

11 Куркума

Куркума нь чихрийн шижин өвчнөөс сэргийлэхээс гадна, эмчлэх шидтэй бүтээгдэхүүн юм. Та үүнийг хоол хүнсэндээ хэрэглэж, тус өвчнөөс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой юм шүү.

Куркума

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()