Жирэмслэлт, төрөлттэй холбоотой дэлхийн 10 рекорд

Дэлхий дээрх ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг асар их тэвчээр шаардсан, хүнд даваа байдаг. Тэгвэл 10 кг жинтэй болон 4-5 ихэр хүүхэд төрүүлсэн гэхчлэн онцгой тохиолдлууд олон сая хүний дунд хэд хэд байх нь тэр.  Иймээс та бүхэнд төрөлттэй холбоотой өвөрмөц баримтуудаас хүргэе.

Жирэмслэлт, төрөлттэй холбоотой дэлхийн 10 рекорд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхийн хамгийн том хүүхэд

Гиннесийн дээд амжилтын номонд тэмдэглэгдэн үлдсэн түүхэн дэх хамгийн том хүүхдийг 1879 онд Канадын иргэн Анна Бейтс төрүүлсэн бөгөөд хүүхдийн жин 10.8 кг байжээ. Гэвч хүүхэд хорвоод удаан амьдарч чадалгүй, төрснөөсөө хойш 11 цагийн дараа нас барсан байна.

Дэлхийн хамгийн том хүүхэд

2 Дэлхийн хамгийн жижиг хүүхэд

Дэлхийн хамгийн жижиг хүүхдийг Румайза Шейк гэдэг. Охин 2018 оны 12-р сард Америкийн Сан Диего хотод төрсөн бөгөөд төрөхдөө 245 гр жинтэй байжээ. Ээж нь жирэмсэн байх үедээ преэклампсийн хүнд хэлбэрийн өвчнөөр шаналж байв. Эмч нар түүнийг хэдхэн хоногийн настай гэж үзсэн учраас жирэмсний 26-р долоо хоногт зориудаар усыг нь хагалж төрүүлсэн байна. Гэсэн хэдий ч эмч нар гайхамшиг үйлдэж, гурван сарын дараа эх, охин хоёр эмнэлгээс эсэн мэнд гарсан гэнэ.

Орчин үеийн анагаах ухааны ачаар 2015 онд 252 гр жинтэй өөр нэгэн хүүхэд Германд, 2018 оны зун Японд дэлхийн хамгийн бяцхан хүү 268 гр жинтэй мэндэлж байжээ. 

Дэлхийн хамгийн жижиг хүүхэд

3 Дэлхийн хамгийн залуу ээж

Энэ нь тийм ч бахархаад байхаар зүйл биш байх. 1939 оны 5-р сард Перу улсад ердөө 5 настай охин Лина Медина хүү төрүүлжээ. Аав нь гэдэс нь хэвийн бус, хавдсан гэсэн шалтгаанаар түүнийг эмнэлэгт авчирсан байна. Охин жирэмсний долоо дахь сартай байсан нь тодорхой болсны дараа удалгүй аавыг нь охиноо хүчиндсэн хэрэгт буруутган баривчилжээ. Кесар хагалгааны аргаар хүүхэд эсэн мэнд төрсөн. Дараа нь эмч нар Лина охинд гурван настайгаас нь сарын тэмдэг ирж эхэлж гэдгийг олж мэджээ.

Дэлхийн хамгийн залуу ээж

4 Дэлхийн хамгийн хөгшин ээж

Өнгөрсөн оны 9-р сарын эхээр Энэтхэгийн Андхра Прадеш мужийн иргэн 74 настай Эрраматти Мангаямма ихэр хүүхэд төрүүлжээ. Тэрбээр өндөг эс шилжүүлэн суулгуулж, жирэмслэсэн байна. Дашрамд дурдахад, зардлын ихэнх хэсгийг эмнэлэг хариуцжээ. Байгууллагын удирдлага өндөр настай ээжийн жирэмслэлт, төрөлт нь түүхэн үйл явдал болно гэж таамагласан байв. Үүний дагуу 9-р сарын 5-нд 74 настай эмэгтэй кесарь хагалгаагаар эрүүл саруул ихэр охин төрүүлжээ.

Дэлхийн хамгийн хөгшин ээж

5 Хамгийн олон хүүхэдтэй ээж

Дэлхийн хамгийн олон хүүхэд төрүүлсэн рекордыг XVIII зуунд амьдарч байсан орос эмэгтэй эзэмшдэг. Түүнийг амьд байх үед иймэрхүү амжилтыг бүртгэдэг ном байгаагүй ч сүм хийдийн бүртгэлд төрүүлсэн хүүхдийн тоо нь тэмдэглэгдэн үлджээ. Бүртгэлд Шуя тосгоны Федор Васильевын эхнэр 69 хүүхэд төрүүлсэн бөгөөд 27 удаа жирэмслээд 16 удаа ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн тохиолдолд дөрвөн хүүхэд төрүүлсэн байв. 

Хамгийн олон хүүхэдтэй ээж

6 Хамгийн олон хүүхэд нэгэн зэрэг төрүүлсэн эмэгтэй (ихэр биш)

2009 оны 1-р сард Калифорнийн Бэллфлорер хотод Надиа Сулеман нэг төрөлтөөр найман хүүхэд төрүүлжээ. Тэрбээр эр бэлгийн эсийн донор авч, жирэмсэлсэн нь ийнхүү нэгэн зэрэг 8 хүүхэдтэй болох шалтгаан болсон байна. Энэ бол Америкийн түүхэн дэх найман хүүхэд зэрэг төрсөн зургаа дахь тохиолдол байсан юм. Гэхдээ анх удаа бүх хүүхдүүд амьд үлдэж чадсан байна. Төрөх явцад клиникийн 46 ажилтан оролцсон ба долоон хүүхэд төрнө гэж тооцоолж байсан ч найм дахь хүүхэд төрсөн нь эмч нарт гэнэтийн бэлэг болсон аж.

Хамгийн олон хүүхэд нэгэн зэрэг төрүүлсэн эмэгтэй (ихэр биш)

7 Хүүхэд төрүүлсэн анхны эрэгтэй

Энэ хэргийн уг гарлыг тайлбарлах нь зүйтэй байх. Уг залуу анх эмэгтэй хүйстэй төрсөн ба Трейси Лагондино хэмээх нэртэй байсан ч 2002 онд хүйс солих мэс засал хийлгэж, Томас Бийти нэртэй болжээ. Үүний зэрэгцээ, өөрийгөө хууль ёсоор эр хүнд тооцож байсан  ч Томас хүүхэд төрүүлэх хүсэлтэй байсан учраас эм бэлэг эрхтэн болон саваа үлдээсэн байв. Тэрбээр энэ боломжийг гурван удаа ашиглаж, хүүхдүүдээ төрүүлсэн байна. Мөн тэрээр эр бэлгийн эсийн донорын тусламжтай зохиомлоор жирэмсэн болсон аж. 

Хүүхэд төрүүлсэн анхны эрэгтэй

8 Нэг зэрэг бүрэлдсэн хамгийн олон ихэр

Дөрвөн ихэр Преана, Адреана, Натали, Мелоди нар 2002 оны 3-р сард Калифорнид Орни Хамса, Верек Муй нарын хүүхдүүд болж төржээ. Охид генетикийн хувьд хоорондоо яг адилхан юм. Учир нь бүх үр хөврөл нь нэг өндгөн эсээс үүссэн бөгөөд нэг үрийн шингэнээр үр тогтжээ. Мэдээжийн хэрэг, дөрвөн ихэр хүүхэд тийм ч ховор төрдөггүй ч яг адилхан, монозигот буюу бүгд нэг өндгөн эс, нэг үрийн шингэнээр тогтсон дөрвөн ихэр хүүхэд төрөх тохиолдол үнэхээр ховор тохиолддог. Статистикийн дагуу ийм тохиолдол 11 саяд нэг байдаг гэнэ.

Нэг зэрэг бүрэлдсэн хамгийн олон ихэр

9 Хамгийн удаан хөлдөөсөн үр хөврөл

2003 оны 5-р сард Иерусалимд 12 жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлийг ашиглан ихэр хүүхэд төрүүлсэн байна. Хүү, охин төрөхдөө 2.3 кг жинтэй байжээ.

Хамгийн удаан хөлдөөсөн үр хөврөл

10 Түүхэн дэх хамгийн удаан бөгөөд хурдан төрөлт

Польшийн иргэн Жоанна Кршыштонек гурван ихэр хүүхэд тээж байв. Гэвч төрөлт эрт буюу жирэмсний 22 долоо хоногт эхэлсэн байна. Эхний ураг амьд үлдэх чадваргүй байсан бол бусад хоёр ургийг алдахгүйн тулд эмч нар төрөлтийг хойшлуулахаар шийджээ. Жоаннад төрөх өвдөлтийг зогсоох эм өгч, дараа нь 30 градусын өнцгөөр хэвтүүлж, хөлийг нь дээш сойсон байна. Тэрээр энэ байдлаар 2 сарын хугацаанд хэвтэрийн дэглэм сахисан бөгөөд  эцэст нь эрүүл саруул хүү, охин төрүүлсэн аж. Ийнхүү 75 хоног үргэлжилсэн төрөх явц нь түүхэн дэх хамгийн удаанд тооцогдох болов.

Эсрэгээрээ хамгийн хурдан төрсөн эмэгтэй Их Британийн Палак Вайсс байв. Тэрбээр ердөө 2 минут л зарцуулсан байна. Ус хагарч, ганцхан удаа дүлсний дараа эрүүл саруул охин төржээ. Дашрамд хэлэхэд, Палакийн хувьд хурдан төрөх нь энгийн үзэгдэл ба түүний анхны хүү төрөхөөр базлан өвдөж эхэлснээс ердөө нэг цагийн дотор төржээ.

Түүхэн дэх хамгийн удаан бөгөөд хурдан төрөлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()