18-р зууны талаарх сонирхолтой баримт

2012-11-01, 23:22
33,632
Түүхийн хуудсанд бидний амьдарч буй эрин зууны эсвэл өнгөрсөн зуунд болж байсан амжилт бүтээл, уналт болон аймшигт дайнууд гэх мэт томоохон үйл явдлын талаар тэмдэглэж, ирээдүй хойч үедээ мэдлэг мэдээлэл болгон өвлүүлдэг. Харин одоо танд толилуулах доорх баримтууд нь 18-р зууны үед үүсэн бий болсон ололт амжилтын сонирхолтойгоос нь өгүүлэх болно. Ингээд 18-р зууны үеийн хүн төрөлхтөн хэрхэн, ямар, шинэ зүйлс хийж бүтээсэн талаар үзэцгээе.
18-р зууны талаарх сонирхолтой баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



10. Хувийн ариун цэвэр
Өнөөдрийн нийгэмд хүн төрөлхтөн хувийн ариун цэврээ ихэд сахидаг бол 18-р зуунаас өмнө бүх л амьдралынхаа турш усанд орохгүй байх тохиолдол ч байсан байна. Дээр үед  усанд орохыг эрүүл биш зүйл хэмээн үздэг байсан бөгөөд биеэ халуун усанд дэвтээх нь янз бүрийн бактери, өвчин хүний биед шингэж орох болно хэмээн үздэг байсан аж. Хэрвээ хэн нэгэн усанд орохоор шийдвэл хувцастайгаа ордог байжээ. Энэхүү хувцастайгаа усанд орох байдал нь 19-р зууны сүүл үе хүртэл байсаар ирсэн байна.



9. Дезодорант (үнэр дарагч)
1880 оноос өмнө дезодорант хийх бодол огт төрж байгаагүй байна. Хэдийгээр хүмүүсээс янз бүрийн үнэр үнэртдэг байсан ч тэр нь ямар ч төвөг болдоггүй байсан аж. Баячууд энэхүү үнэрээ их хэмжээний үнэртэй усаар дарахыг оролддог байсан боловч энэхүү арга зам төдийлөн сайн нөлөөлдөггүй гэдгийг хүн бүр мэдэх биз.

Бүр 9-р зууны үед Зиряб хэмээх нэгэн мэргэн хүн дезодорант хийхийг оролдсон боловч амжилтанд хүрээгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс хойш 1880 он хүртэл дезодорантын талаар огт сураггүй байсан аж. 1888 оноос эхлэн олон төрлийн дезодорант хийж эхэлсэн бөгөөд Өрнөдөд томоохон амжилт олсон байна. 1888 онд гарсан дезодорантууд одоо ч гэсэн худалдаалагддаг бөгөөд “Мама” хэмээх брэндийн бүтээгдэхүүн юм.



8. Арьс цэвэрлэгээ
Эмэгтэйчүүд биенийхээ үсэнд огт анхаарал хандуулдаггүй байсан байна. 1920-оод он хүртэл Өрнөдөд биен дээрх үсийг гуужуулах талаар ямар ч туршлагагүй байжээ. Одоо ч гэсэн биеийнхээ үсийг гуужуулдаггүй эмэгтэйчүүдтэй орон байдаг гэнэ.



7. Нойл (ариун цэврийн өрөө)
18-р зуунаас өмнөх үед айл гэрт хүний ялгадас үнэртдэг байсан байна. Энэ үед бохир усны хоолой байдаггүй байсан бөгөөд хүмүүс горшокт бие засаж, түүнийгээ өөр хүн хаятал нь гэртээ байлгадаг байжээ. Сүүлд горшок зарим нэг айлд л үлдсэн байна. Харин бусад айл гэрт онгорхой нойл бий болжээ. Гэсэн хэдий ч зарим айлд нойлыг бүр яаралтай шаардлага гарсан үед буюу шөнө л хэрэглэдэг байсан аж.



6. Нойлын цаас
18-р зуунаас өмнө хүмүүс нойлын цаас хэрэглэдэггүй байсан бөгөөд зөвхөн гар доорх материал л хэрэглэдэг байсан аж. Баян хүмүүс нь шинэ даавууны өөдөс ашигладаг байсан байна. Харин ядуу иргэд хуучин даавуу, навч, хөвд болон гараарааа хүндэрснийхээ дараа арчдаг байжээ. Эртний ромчууд харин модон дээр даавуу ороож хэрэглэснийхээ дараа устай хувин руу хийдэг байсан аж. Зурган дээр байгаа доорх нойл нь 18-р зууны зөөврийн нойл юм.



5. “Цагаан хэрэглэл”-ийн шавж
18-р зууны үед хэдийгээр зарим зүйлс боловсронгуй болж байсан хэдий ч саар зүйлс ч бас байсан байна. Үүний нэг бол цагаан хэрэглэлийн хортон шавж юм. Энэ нь тэр үедээ энгийн үзэгдэл байсан аж. Харамсалтай нь эдгээр шавжнууд олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болж байжээ. Энэхүү асуудал нэлээд удаан үргэлжилсэн байна. Викториягийн зууны үед эдгээр шавжнуудыг устгахын тул эмэгтэйчүүд орныхоо доод талыг керосинаар арчдаг байсан аж. Ингэж арчсан тохиолдолд шавж нэг хэсэгтээ устаж үгүй болдог байжээ.



4. Сарын тэмдэг ирэх үед
Энэ үед эмэгтэйчүүд хэд хэдэн төрлийн зүйл ашигладаг байсан байна. Зарим нь даавуу хэрэглэдэг байсан бөгөөд нэг хэрэглэсэн даавуугаа дахин дахин хэрэглэдэг байсан аж. Тэд хэрэглэсэн даавуугаа бусад хувцаснуудтайгаа хамт ил тавьж хатаахаас огт ичдэггүй байсан гэнэ. Тиймээс хөршийн хашаанд юу болж байгааг сонирхох хэрэггүй болов уу. Харин зарим эмэгтэйчүүд огт юу ч хэрэглэдэггүй байжээ.



3. Ялгадас, ялгадас бас дахин ялгадас
Томоохон хотын гудамжаар явахад ялгадас болон хөгзөрч буй ургамлын үнэр хамар сэтлэх шахам үнэртдэг байжээ. Заримдаа та кино үзэж байхдаа “яагаад эрэгтэй нь замын захаар явдаг юм бол оо?”  хэмээн бодож байсан уу? Тэгвэл үүний хариултыг нэг их холоос хайх хэрэггүй. Учир нь эрчүүд өөрийн бүсгүйгээ хажуугаар өнгөрөх машин бохир ялгадасаар шүрших вий гэдгээс хамгаалдаг байсан байна. Хэрвээ та дараа нь 18-р зууны кино үзэхдээ эрэгтэй нь цуваа тайлаад газар дэвсэж бүсгүйгээ явуулж байвал битгий гайхаарай. Тэрээр өөрийн хайртай хүнээ энэхүү бохир замаар явуулахгүй гэсэндээ ийм үйлдэл хийж байгаа аж.



2. Амны ариун цэвэр
Амны ариун цэврийг сахихын тулд хүмүүс чигчлүүрээр шүдээ цэвэрлэж, даавуугаар арчдаг байсан байна. Гэсэн хэдий ч энэ нь тийм ч сайн нөлөөлдөггүй байсан бололтой. Эмэгтэйчүүдийн шүд эрчүүдийн шүднээс хамаагүй муу байсан аж. Учир нь жирэмсэн байх явцдаа эмэгтэйчүүд их хэмжээний амин дэм алддаг гэнэ.

Ядуу хүмүүс ихэнхидээ л ийм арга замаар шүдээ цэвэрлэдэг байсан болон Италийн “Марвис” компани баян, чинээлэг хүмүүст зориулж 1700 оны эхэн үеэс шүдний оо үйлдвэрлэж эхэлсэн байна. Эдгээр шүдний оог одоо ч гэсэн зарж байгаа гэнэ. Гэвч жирийн иргэд италийн шүдний оо авахынхаа оронд хэсэг мах авсан нь хамаагүй дээр хэмээн үзэж байжээ. Тиймээс байнга шүдний оо хэрэглэнэ гэдэг нь юу л бол.



1. Мөнгөн ус
18-р зууны үеийн бараг бүх хүмүүсийн биед бөөс байжээ. Гэвч үүнд санаа зовох хэрэггүй аж. Учир нь тэд хамгийн найдвартай эмчилгээний арга болох мөнгөн усыг сонгосон боловч энд бас нэгэн харамсалтай зүйл байсан. Тэд дөнгөж мөнгөн усыг авч толгойндоо түрхмэгц галзуурч, нас бардаг байжээ. Харин нөгөө талаас мөнгөн ус хамгийн түрүүнд бөөсийг үгүй хийдэг байсан аж.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()