Төрсөн өдрийнхөө маргаашнаас хийх ёстой 12 зүйл

Хүний төрсөн өдөр онцгой байдаг гэдэгт та итгэдэг үү? Ихэнх хүмүүс онцгой гэж итгэдэг биз ээ. Учир нь эцэг эхийнхээ хувьд хязгааргүй баяр хөөр дагуулан энэ хорвоод ТА гэдэг хүн мэндэлсэн шүү дээ. Бурхны шашинд хорвоод хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүр дээр нэг ширхэг будаа тогтохтой адил ховор завшаан гэж үздэг бол гариг эрхсийн хувьд ч мөн гайхамшигт тохиол болдог ажээ. Та, би, бид бүгдээрээ дэлхий ертөнцөд амьдарч байгаагийнхаа хувьд гариг эрхсийн нэгээхэн хэсэг бөгөөд бидний амьдрал сансар огторгуйтай салшгүй уялдсан байдаг. Тэгвэл хүний төрсөн өдрөөр гариг эрхэст ямар онцгой зүйл тохиолдож, тэр нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг хамтдаа олж мэдэцгээе.

Төрсөн өдрийнхөө маргаашнаас хийх ёстой 12 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Төрсөн өдрийн төөрөг

Төрсөн өдөр бол онцгой өдөр юм. Энэ өдөр нар болон зурхайн одод яг таны хорвоод мэндэлсэн өдөртэй адил байрлалд ирдэг бөгөөд одон орон судлаачид эл үзэгдлийг "Нарны цаг" гэж нэрлэдэг. Харин төрсөн өдрөөс хойш 12 өдрийн дотор нар буцдаг бөгөөд уг өдрүүдэд дараагийн төрсөн өдөр хүртэлх таны нэг жилийн амьдрал ямар байх нь шийдэгддэг ажээ. Олон хүн тус 12 өдрийг ихэд чухалчлан, бүтэн жилийн турш ямар байх нь 12 өдөрт багтдаг гэж үздэг тул сайн амарч, эрч хүчтэй, сэтгэл өөдрөг байх хэрэгтэй гэж боддог байна.

Төрсөн өдрийн төөрөг

2 Төрсөн өдрийн дараагийн 12 өдөр ямар утгатай вэ?

1 дэхь өдөр буюу нэгдүгээр сар - Өөрийгөө тодорхойлох

2 дахь өдөр буюу хоёрдугаар сар - Таны өмч, хөрөнгө

3 дахь өдөр буюу гуравдугаар сар - Харилцаа холбоо, дотоод хүч

4 дэхь өдөр буюу дөрөвдүгээр сар - Гэр бүл, аливаа бүхний эхлэл

5 дахь өдөр буюу тавдугаар сар - Хүсэл мөрөөдөл, зугаа цэнгэл, хүүхдүүд

6 дахь өдөр буюу зургаадугаар сар - Ажил, өвчин, эрүүл мэнд

7 дахь өдөр буюу долоодугаар сар - Гадаад ертөнц, гэрлэлт, дайсан

8 дахь өдөр буюу наймдугаар сар - Бэрхшээл, нууц холбоо

9 дэх өдөр буюу есдүгээр сар - Амжилт, боловсрол, шашин шүтлэг

10 дахь өдөр буюу аравдугаар сар - Мэргэжил, дарга, амжилт

11 дэх өдөр буюу арван нэгдүгээр сар - Найз нөхөд, хүслийн биелэл

12 дахь өдөр буюу арван хоёрдугаар сар - Халамж, далд дайсан, хориг хязгаар

Эдгээр зүйлийг мэдэж авснаар гадны тусламжгүйгээр та төрсөн өдрөөсөө хойшхи 12 өдрийн дотор амьдралаа дээшлүүлж болох юм. Ингээд хэрэв та аз жаргалынхаа төлөө тэмцэхээр шийдсэн бол доорх зүйлстэй уншиж танилцаарай.

Төрсөн өдрийн дараагийн 12 өдөр ямар утгатай вэ?

3 12 өдрийн тайлал

1 дэхь өдөр

Бусадтайгаа харилцах харилцаагаа бодож, өөрийгөө шинжилж үзээрэй. Өнгөрсөн жил юу хийснээ, ямар үр дагавар гарсныг сана. Ямар нэг сайн сайхан зүйл хийсэн бол өөрийгөө магтаж урамшуул, харин алдаа гаргасан бол засч, залруулаад дахин давтахгүй байхыг хичээгээрэй. Өөрийнхөө юуг, бас эргэн тойрныхоо ямар зүйлийг өөрчилмөөр байгаагаа бодох нь зүйтэй. Ирээдүйн төлөвлөгөө гаргаж, биеэ бэлд. Цоо шинэ хүн бол.

2 дахь өдөр

Бие махбодийн хувьд эрч хүч авахдаа анхаарлаа хандуул. Эрч хүчтэй байвал ирэх жилийг та ядах юмгүй давна шүү дээ. Тиймээс залхуурч болохгүй, төрөл бүрийн төлөвлөгөө гаргаж, биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ гол нь бие махбодынхоо хүчин чадлыг тооцоолж, төлөвлөх нь зөв. Мөн түрүү жилийнхээ санхүүгийн тайланг харж, шинээр төсөвлөөрэй.

3 дахь өдөр

Оюун санаагаа цэвэрлэж, хэрэгтэй мэдээллээр дүүргэ. Шинэ зүйл сурч мэдэхэд тун таатай бөгөөд энэ өдөр шинэ хүнтэй танилцвал тэр хүнтэйгээ ажил хэрэг юм уу, хувийн амьдралын тал дээр насан туршийн холбоо үүсгэж магадгүй. Мөн хамаатан садан, хөршүүдтэйгээ холбоо тогтоох хэрэгтэй. Бүтээлч ажил хийдэг хүмүүс шинэ төсөл эхлүүлж, томилолтоор явах нь зөв. Гурав дахь өдөр ажил хэрэг болон хувийн амьдралынхаа амжилт бүтээлтэй холбоотой хүмүүстэй харилцаагаа бэхжүүлэхэд тун чухал өдөр билээ.

12 өдрийн тайлал

4 дэх өдөр

Эцэг эхтэйгээ ойр байгаарай. Ялангуяа ээжтэйгээ... Мөн хайртай хүнтэйгээ ч ойр дотно байхад буруудахгүй. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь гэр бүлийг бэхжүүлж, уур амьсгалыг сайжруулна. Мөн өвөг дээдсийнхээ газрыг эргэж, гэрэл зургийн цомгоо арчиж цэвэрлээрэй. Гэр орондоо анхаарал хандуулж, шинээр зохион байгуулж, дурсамж бүтээх өдөр юм.

5 дахь өдөр

Бүтээлч байж, адал явдал эрэлхийлэх өдөр. Хамгийн дотны найзуудтайгаа цагийг өнгөрөөж, сэтгэлээ баясгаарай. Тэднийгээ гэртээ урьж, хамтдаа байх нь зүйтэй. Мөн хүүхдүүд баярлуулж, гадуур авч явж болох юм. Хэрэв эсрэг хүйсний хүндээ татагдвал өөрийгөө хорих хэрэггүй, бие махбодийнхоо шаардсан зүйлийг л хийгээрэй.

6 дахь өдөр

Энэ өдөр та эрүүл мэнддээ анхаарах ёстой. Биеэ цэвэрлэж, хорт бодисоо гадагшлуул. Харин дэглэм барьж, өлсөж зовох хэрэггүй. Биедээ анхаарал тавьж, сэтгэл санаа болон, бэлгийн дур хүслээ хянаж, дарах нь зүйтэй. Ажил дээрээ анхааралтай, боловсон бие авч явж, удирдлагынхаа ярианд анхаарлаа хандуулаарай. 6 дахь өдөр та бусдын төлөө байж, бусдыг хайрлаж, халамжилж, тэвчээртэй хандаж чадвал ирээдүйд танд олон гайхалтай зүйл тохиох юм.

7 дахь өдөр

Эхнэр/нөхөртэйгээ ойр байж, харилцаагаа сайжруулах өдөр. Сайн хамтрагчтай болж, ажил хэргийн хувьд ахиц гарах магадлал өндөр. Цэргийн бүртгэл ч юм уу, цагдаагийн газар ямар нэг хэргээр дуудагдсан бол яарах хэрэггүй. Тийшээ явахын оронд хайртай хүнтэйгээ музей, галерей үзэж болох юм.

8 дахь өдөр

Амьдрал, үхлийн нууцад нэвтрэх өдөр. Бясалгаж, бурхад болон хүсэл мөрөөдөлтэйгээ харилц. Учир нь энэ өдөр та маш зөнтэй байх болно. Гэрээсээ гарахгүй байж, олон хүнтэй газар очихгүй байхыг хичээгээрэй. Гарвал таагүй зүйл тохиолдож мэднэ. Харин та эр зоригтой, нам гүм чимээгүй амьдралд дургүй нэгэн бол наймдугаар сар таны амьдрал адал явдал, эрсдэлээр дүүрэн байх нь. 8 дахь өдөр та бүхий л асуултынхаа хариултыг олж, ирээдүйгээ зөгнөж чадах билээ.

9 дэх өдөр

Энэ өдөр олонтойгоо байх нь чухал. Өөр хүмүүс, бусад үндэстэнтэй харилцаа тогтоож, аль болох хол аялаарай. Цар хүрээгээ тэлж, шашин шүтлэг, гүн ухааны мэдлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ буяны үйл ажиллагаанд оролцох нь зүйтэй. Мөн боловсролоо дээшлүүлэхэд тохирно. Цоглог байж, аль болох их инээмсэглэж байвал амжилт тан дээр өөрөө хүрээд ирэх юм.

10 дахь өдөр

Удаан хугацааны төлөвлөгөө гаргахад таатай өдөр. Хувийн амьдрал болон ажил хэргээ төлөвлөж, хэрхэн сайжруулахаа бодоорой. Дааж давшгүй их зүйл хүсээгүй л бол биелэх бүрэн боломжтой юм. Мөн мэргэжлийнхээ хувьд өсөн дэвжиж, хөгжихөд тохирно. Хуучны хамтрагчдаасаа суралцаж, эцэг эхтэйгээ зөвлөлдөн, шаардлагатай бол тусламж аваарай.

11 дэх өдөр

Хэрэггүй, хуучин бүхнээсээ сал. Ялангуяа дуусгаагүй ажил, уламжлалт бодлуудаасаа... Харах өнцгөө өөрчил. Шинэ найз нөхөдтэй болох нь зөв. Гэхдээ эртний итгэлт андуудаа мартаж болохгүй. Уулзаж чадахгүй байсан ч, ядаж утсаар яриарай. 11 дэх өдөр нийгмийн статусаа өөрчлөхөд хамгийн тохиромжтой. Гэрлэлт, иргэншлээ солих, итгэл үнэмшлээ өөрчлөх гэх мэт... Ямар нэг цахилгаан хэрэгсэл эвдэрсэн бол ойртох хэрэггүй. Та гэмтэж болзошгүй.

12 дахь өдөр

Муу зуршлаасаа хагацах өдөр. Өнгөрсөнд болсон муу муухай бүхнийг мартаж, айдас болон өвчин эмгэгээ давахын тулд бясалгал хийж, дотоод ертөнцөөрөө аялаарай. Зөвхөн энэ өдөр л та бусдад туслахаасаа татгалзаж, бүх цагаа өөртөө зориулах хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ тоглолт үзвэл уур бухимдал, сөрөг бодлуудаасаа салж чадна. Хэрэв шүтлэгтэй бол та сүм, хийдэд очиж, гүн ухааны лекцэнд сууж болох юм.

Та дээрх зүйлсийн ядаж хагасыг нь ч болов хийж чадвал ирэх жилийн турш таны амьдрал цэцэглэн, сэтгэл санаа өөдрөг байх ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()