Алдартай тэмдэглэгээнүүд ямар утгатай вэ?

Дэлхий дахинд тоо томшгүй олон дүрс, тэмдэг, бэлгэдэл байдаг. Жишээ нь эмийн сангуудад байдаг саваа ороосон могой ямар учиртайг та мэдэх үү? Эсвэл огт өөр хэлбэртэй байтал зүрхийг яагаад одоогийнх шиг зурдаг болохыг мэдэх үү? Тэгвэл эдгээр болон бусад асуултанд хариулах үүднээс бид доорх мэдээллийг бэлтгэлээ. Танд сонирхолтой санагдах нь гарцаагүй юм.

Алдартай тэмдэглэгээнүүд ямар утгатай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Ampersand"

Латин хэлний "ampersand" буюу "гэх мэт", "бол", "мөн" гэсэн утгатай үг эртний Ромд үүсчээ. Алдарт гүн ухаанч Цицероны туслах байсан Тайрон үгсийг товчилсон "tironovskimi signs" гэгч тэмдэглэгээнүүдийг бий болгосон юм. Тус тэмдэг яваандаа Европ, Америкт түгэн дэлгэрч, Англи цагаан толгойн хамгийн сүүлийн үсэг болсон билээ. Анх "et" буюу "бас" гэсэн утгатай дүрс үсэг байсан бөгөөд цагийн эрхэнд хувирч өөрчлөгдөн, одоогийн хэлбэрээ олжээ.

"Ampersand"

2 Зүрх

Жинхэнэ зүрх бидний хэрэглэдэг зүрхний тэмдэглэгээнээс огт өөр байдаг билээ. Тэгвэл энэ дүрс үүссэн талаар хэд хэдэн таамаг байдаг аж.

  • Хос хун шувуу учран золгох үедээ зүрх шиг дүрс үүсгэдэг. Харин эрт үед хун шувуу нь олон үндэстний хувьд хайр, үнэнч сэтгэл, дотно байдлын бэлгэ тэмдэг байсан юм. Тийм учраас хос хун шувуу нийлж, амьдралыг бэлгэддэг байснаас зүрхийг ингэж дүрсэлдэг болсон аж.
  • Зүрх эмэгтэй хүнийг бэлгэддэг гэсэн таамаг бий. Зүрхний дүрс эмэгтэй хүний аарцагны хэлбэртэй юм.
  • Мөн ороонгоны навчнаас зүрхний дүрс үүссэн гэж үздэг. Эртний Грекчүүд дур хүсэл өдөөгч дарсны бурхан Дионисусыг тус дүрстэй хамт зурдаг байжээ.

Зүрх

3 "Bluetooth"

Х зууны үед Данийн хаан Харалд Блатанд (Harald Blatand) Дани улсын овог аймгуудыг нэгтгэсэн юм. Тэр нэрс жимсэнд ухаангүй дуртай байсан тул шүд нь үргэлж цэнхэр өнгөтэй явдаг байжээ. Харин Английн "bluetooth" буюу "цэнхэр шүд" нь олон үйлдлийг нэгтгэсэн технологи юм. Ингээд Дани улсын хааны нэрийн эхний үсгүүд болох "H", "B" хоёрыг тус логонд оруулсан ажээ.

"Bluetooth"

4 Анагаахын тэмдэг

Ихэнх хүмүүс анагаах ухааны бэлгэдэл тэмдгийг таяг ороосон хоёр могой, далавч байдгийг мэднэ. Тэгвэл эртний домогт Зевс бурхны хүү Хермес шидэт саваатай байсан гэж гардаг аж. Тус саваа нь дайснаа дардаг шидтэй байсны зэрэгцээ анагаахын бэлгэдэл дээр дүрсэлсэн саваатай яг ижилхэн хэлбэртэй байсан юм. Гэтэл 100 гаруй жилийн өмнө Америкийн цэргийн эмч нар Хермесийн савааг эртний Грекийн анагаагч бурхан Аклепиусын саваатай андуурч, бэлгэдэл болгож орхисон билээ. Аклепиусын саваанд далавч байгаагүй ч, нэг могойтой байжээ.

Анагаахын тэмдэг

5 "Power" товчлуурын тэмдэг

Тус тэмдэг орчин үеийн бүхий л төхөөрөмжин дээр байдаг ч, хэрхэн үүссэнийг нь хүмүүс мэддэггүй билээ. 1940-өөд оны үед инженерүүд бинар системийг ашиглан тус тэмдгийг бүтээсэн байна. Бинар системын дагуу "1" гэдэг нь асах, "0" гэдэг нь унтрах гэсэн утгатай ажээ.

"Power" товчлуурын тэмдэг

6 Энх тайвны тэмдэг

1958 онд цөмийн зэвсгийг эсэргүүцэн жагсагчид энх тайвны тэмдгийг  анх гаргаж ирсэн бөгөөд энэ дүрс нь цэргийн дохионы "N", "D" гэсэн дүрсийг илэрхийлдэг аж. "N","D" гэсэн үсэг нь "nuclear disarmament" буюу "цөмийн зэвсгийг хураая" гэсэн утгатай юм.

Энх тайвны тэмдэг

7 "OK" дүрс

Ихэнх улс оронд "Ok" тэмдэг нь бүх юм зүгээр байгааг илтгэдэг бол зарим газар өөр утгатай байдаг ажээ. Жишээ нь Францад эл тэмдэг нь "0" гэсэн утгыг илэрхийлдэг. Ингээд уг дүрсийг яаж ашигладагтай танилцъя.

  • Нью Йоркийн "Old Kinderhook" нэртэй газар төрсөн АНУ-ын ерөнхийлөгч Мартин Ван Бюрэн (Martin Van Buren) кампанит ажлынхаа үеэр өөрийгөө сурталчлахын тулд төрсөн газрынхаа товчлол болох "O", "K" дүрсийг үзүүлсэн ажээ.
  • АНУ-ын ерөнхийлөгч Жаксон (Jackson) шийдвэр гаргахдаа Герман үг болох "oll korrekt" буюу бүгд зөв гэсэн утгыг илэрхийлэхдээ ингэж бичдэг байжээ.
  • Эл дүрс нь бурхны шашны зан үйлийн нэг хөдөлгөөн юм. Энэ тэмдэг нь сурах, мэдэх гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд Будда бурхны мутрыг ихэвчлэн ингэж дүрсэлсэн байдаг билээ.

"OK" дүрс

Танд аль нь сонирхолтой санагдаж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()