Өндөгний хальсыг хаяж болохгүй 6 шалтгаан

Хүн бүрийн дотны найз болсон өндгийг бид амттай сайхан хоол бэлтгэхдээ ашигладаг. Харин хэрэглэсэн өндөгний хальсаа хаяхаас өмнө бидний бэлтгэсэн мэдээг уншаарай. Учир нь танд өндөгний хальсыг хаяж болохгүй шалтгааныг дуулгаж, энэ нь хичнээн хэрэгтэй эд болохыг дуулгах гэж байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Өндөгний хальсыг хаяж болохгүй 6 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэмэлт кальци

Өндөгний хальсанд маш их хэмжээний кальцийн карбонат агуулагддаг болохыг 2005 онд хийсэн судалгаагаар тогтоосон юм. Харин бид үүнийг яс бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс сэргийлэх зэрэгт ашиглаж болно. Та нэмэлт кальцийг эмийн сангаас худалдан авч болох хэдий ч өндөр үнэтэй байдаг тул өндөгний хальсыг ашиглаж, орлуулах боломжтой юм. Ингэхийн тулд танд 12 ширхэг өндөгний хальс хэрэг болох аж.

  • Өндөгний хальсаа угааж цэвэрлээд, буцалсан усанд хийж чанаарай. 
  • Ойролцоогоор 10 минутын дараа хальсаа гаргаж авна.
  • Үүнийгээ богино долгионы зууханд хийж, хатаагаарай.
  • Дараа нь хальсаа жижиглэж бэлтгэнэ.
  • Хэрэв та боломжтой бол жижиглэсэн өндөгний хальсаа кофений үр бутлагчинд хийж нунтаг болгоорой. Харин тус төхөөрөмж байхгүй бол гэрийн аргаар нүдэж, нунтаглаж болно. 
  • Хамгийн гол нь бүх хальс нунтаг болсох байх ёстой. 

Ингээд л та нэмэлт кальцитай болчихож байгаа юм. Өдөрт нэг халбага нунтаг хальсыг тал аяга усанд эсвэл жимсний шүүсэнд хийж уугаарай.

Нэмэлт кальци

2 Шүдний оо бэлтгэх

Бид түргэн хоол, хийжүүлсэн ундаа, чихэр зэргийг ихээр идсэнээс болж шүдний паалан гэмтэж эхэлдэг. Харин үүнийг өндөгний хальсаар эмчлэх боломжтой. 

  • 12 ширхэг өндөгний хальсыг угааж, чанаад, хатааж нунтаглана.
  • Жижиг саванд нунтагласан хальсаа хийж, 1 халбага хүнсний сода, 1-2 халбага кокосын тос, 10 дусал гаатай эфирийн тос хийж хутгаарай.
  • Үүнийг жижиг шилэн саванд хийж хадгалаад, өглөө бүр шүдээ угааж хэвших хэрэгтэй. 

Кальциар баялаг өндөгний хальс нь таны шүдийг бат бөх, эрүүл байлгах бөгөөд өнгийг сэргээх давхар үйлчилгээтэй юм.

Шүдний оо бэлтгэх

3 Ургамал, ногоо тарихад туслана

Хөрсний хүчиллэгийг багасгаж, хурдан ургах боломж олгодог зүйл бол яахын аргагүй өндөгний хальс байдаг. Үүнийг газар тариалан эрхлэгч, цэцэг тарьж ургуулдаг хүмүүс сайн мэдэх биз ээ. Өндөгний хальсанд агуулагдах кальци, фосфор, магни, натри, кали зэрэг нь хамгийн сайн бордоо болдог.

  • Мөн л 12 ширхэг өндөгний хальсыг угааж, чанаад, хатааж нунтаглана. Энэ нь 2-4 ургамалд хүрэлцэх аж. 
  • Хальсаа цэцгийн хөрсөнд тарааж, сайтар холих хэрэгтэй.
  • Дараа нь хөрсөө усалж, арчлаарай.

Энэхүү арга нь үхэж байсан цэцгийг ч амь оруулж, үзэсгэлэнтэй сайхан ургахад нөлөөлдөг болохыг маш олон туршилт, судалгаанууд баталсан билээ. 

Ургамал, ногоо тарихад туслана

4 Кофег амттай болгох

Кофе бэлтгэхэд өндөгний хальсыг ашиглана гэдэг утгагүй санагдаж мэднэ. Гэхдээ энэ нь таны төсөөлж байснаас ч илүүтэй үр дүнгээ үзүүлж, кофений амт чанарыг нэмэгдүүлнэ. Өндөгний хальсанд агуулагдах кальцийн карбонат нь кофений хүчиллэг байдлыг үгүй хийж, эрүүл мэндийг тань хамгаалдаг юм. Та ердөө л нэг халбага сайтар нунтагласан өндөгний хальсыг кофендоо нэмж хийгээд найруулахад хангалттай аж. 

Кофег амттай болгох

5 Аяган дээрх цай болон кофений толбыг арилгах

Аяганы амсар, дотор талд тогтсон кофе болон цайны өнгөрийг арилгах гэж толгойгоо гашилгаж сууна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Та ердөө л өндөгний хальсыг ашиглаад л аяган дээрх толбыг бүрмөсөн арилгах боломжтой юм.

  • 12 ширхэг өндөгний хальсыг угааж, чанаад, хатааж нунтаглана.
  • Үүнийгээ бүлээн усаар дүүргэсэн толботой аягандаа хийгээрэй.
  • Ингээд аяган дахь хальсаа нэг шөнө хонуулж маргааш өглөө нь асгаж, угаагаарай. Өнөөх толгойны өвчин болсон толбонууд бүгд арилсан байх юм. 

Аяган дээрх цай болон кофений толбыг арилгах

6 Хүүхэдтэйгээ хамт цэцэг тарих

Хэрэггүй болсон, хаях гэж байсан өндөгний хальсыг ашиглаж, цэцэг ногоо ч тарьж болно. Ингэхдээ та бяцхан хүүхдүүдтэй хамтарч, бүтээлч ажил хийж, хамтдаа цагийн сайхан өнгөрүүлээрэй.

  • Өндөгний хальсаа угааж, чанаад хатаана.
  • Үүнийгээ хүүхэдтэйгээ хамт янз бүрийн өнгөөр будаж бэлтгээрэй.
  • Будгаа хатсаны дараа дотор нь багахан хөрс шороо хийнэ.
  • Хөрсөндөө өвсний үр эсвэл буурцагны үр суулгаж, услаарай.
  • Хэдхэн хоногийн дараа үр тань соёолж, ногоо ургаж эхлэх болно. 
  • Хамгийн гол нь үүнийгээ нарны тусгалд байрлуулахаа мартуузай.

Таны хүүхдэд энэхүү бүтээлч ажил маш их таалагдах нь гарцаагүй. Ингэснээр та хүүхдээ амьд бүхнийг хайрлах агуу их ухаанд сургаж, аз жаргалыг бэлэглэх болно. 

Хүүхэдтэйгээ хамт цэцэг тарих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()