СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цэвэрлэхэд бэрх толбыг цэмцийлгэх хялбар аргууд

Жолооч бүрийн толгойн өвчин болсон асуудлуудын нэг бол яалтчгүй машины суудлын бүрээсэн дээр тогтсон толбо байдаг. Та машинаа хичнээн угааж цэвэрлэсэн ч эрт, орой хэзээ нэгэн цагт дахиад л бохирдоно шүү дээ. Иймд бид нийт жолоочиддоо хандан машины суудлын бүрээсэн дээр тогтсон толбыг хэрхэн хялбар аргаар үр дүнтэй цэвэрлэх аргуудаас хуваалцаж байна.

Цэвэрлэхэд бэрх толбыг цэмцийлгэх хялбар аргууд Хадгалах

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай санаанууд

Гэр орон тухтай, үзэмж сайтай байх нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүн бүрийн анхаарлыг татдаг. Энэ нь гэрийн эзэгтэй нарын нарийн нандин мэдрэмж, бүтээлч байдал зэргийг илтгэдэг билээ. Гэхдээ гэрээ гоёмсог болгоно гэдэг нь тийм ч сүртэй, нүсэр ажил хийхийг хэлдэггүй бөгөөд ердөө ганц жижиг чимэглэлийг өөрчлөхөд л танигдахын аргагүй болгох шидтэй байдаг ажээ. Иймд бид та бүхэндээ гэрийг цэгцтэй, үзэмжтэй харагдуулах интерьер дизайны шийдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай санаанууд Хадгалах

Цэвэрлэгээг хялбарчлах ухаалаг аргууд

Хүн бүрийн хувьд гэр цэвэрлэнэ гэдэг тун ч ярвигтай ажил билээ. Үүнээс болж олон цагийг зарцуулж, цаашлаад халаасаа хоослох нь ч бий. Тэгвэл хийгээд л байдаг хэрнээ дуусдаггүй гэрийн ажлыг хэрхэн хялбарчлах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Цэвэрлэгээг хялбарчлах ухаалаг аргууд Хадгалах

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс

Бидний өдөрт тутамдаа хэрэглэдэг эд зүйлсэд ямар үүрэгтэй гэдэг нь тодорхойгүй жижиг нүх сүв мэт зүйлс байх нь бий. Ихэнх хүмүүс тэдэнд төдийлөн ач холбогдол өгөлгүй, зүгээр л байх ёстой эсвэл хэрэгцээгүй зүйл мэтээр ойлгодог. Тэгвэл таны хэрэглэж буй ямар нэгэн зүйлд ойлгомжгүй, хэрэгцээгүй мэт хэсэг ажиглагдвал та тэр бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглахаа бүрэн мэддэггүй гэхэд болно. Ингээд зарим хачирхалтай, ойлгомжгүй зүйлсийн жинхэнэ зориулалтыг мэдэж аваарай. 

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс Хадгалах

Гэрээ тохижуулах бүтээлч санаанууд

Гэр орноо тохижуулах дургүй хүн үнэндээ үгүй. Өрөөлийн байшинд толгой хорогдох нэгэн хүртэл өөрт ноогдсон бяцхан булангаа сайхан болгохыг хүсдэггүй гэж үү? Дуунд гардаг тэнгэрийн бүсгүй шиг гишгэсэн газраасаа цэцэг ургуулдаггүй юм гэхэд амьдарч буй “свийт хом”-доо хүрсэн бүхнээ гоо үзэсгэлэн болгодог бүтээлч бүсгүй юмуу залуу байх боломж хэнд ч бий. Ингээд та бүхэнд хялбар, хямд аргаар гэрээ интерьер дизайны сэтгүүл дээрхи зураг шиг болгох аргуудаас хуваалцая.
Гэрээ тохижуулах бүтээлч санаанууд Хадгалах
2014-05-06, 00:30

Зэв, толбыг хялбархан арилгах аргууд

Цэвэрлэгээний болон гэр ахуйн олон бодисууд тус болохоосоо ус болох нь их байдаг билээ. Цэвэрлэгч химийн бодисуудаас бүрэн татгалзах аргагүй ч, хорт бодисын хэрэглээгээ багасгах арга бас байдаг аж. Үүний тулд танд ямар нэг онцгой бүтээгдэхүүн хэрэггүй. Хөргөгчинд бэлэн байдаг гарын дорхи зүйлүүдээрээ асуудлаа шийдэж болох ба танд үргэлж  цэмцгэр гал тогоотой байх хялбар аргуудыг хүргэж байна. 

Зэв, толбыг хялбархан арилгах аргууд Хадгалах
2016-11-28, 14:21

Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №3

Бидний амьдралыг хєнгєвчилж, улам илvv сонирхолтой болгох шинэ санаа, шинэ хэлбэр дvрс, хэрэглээг агуулсан гэр ахуйн эд зvйлсийн талаар мэдээлэл нь хэний ч санаанд нийцэж, урам зоригийг єгнє гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та бvхний мэлмий, оюунд хамгийн сvvлийн vеийн, сонин содон ахуйн хамгийн энгийн эд зvйлсийн цуглуулгыг хvргэж байна. Тухай бvрийг нь сайн ажиж, чухам ямар зориулалттай, яадаг эд болохыг нь ойлгохыг хичээх нь танд тодорхой хэмжээний амьдралын таашаалыг амсуулна гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна. Ингээд сонирхолтой дизайны шийдэл бvхий есєн шидийн эд зvйлстэй танилцацгая. Оюунт хvн та  авах нэгийг нь амьдралдаа хэрэгжvvлж, хаях нэгийг нь мартана биз ээ. Хvн сайн нvдээ нээгээд харвал амьдрал vнэхээр шинэ санаа, сэдэв, ололт амжилтаар дvvрэн ертєнц ажээ.
Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №3 Хадгалах
2011-02-26, 00:16

Шинэ Хятадын 10 гайхамшиг

Хятад орон урьд ємнєхєєсєє тэс єєр танигдахгvй болтлоо єєрчлєгдєж байна. 2008 онд Бээжинд Олимпийн тоглолт болно. Yvнийг угтан манай урьд хєрш Хятад гvрэн усаар халааж хєргєдєг чамин ур хийц бvхий театрын барилгаас авахуулаад содон загвар бvхий тэнгэр баганадсан барилга байгууламжуудыг барьж барилга архитектурын энэ цаг vеийн голомт болоод байгаа юм.Хятадад єнєєдєр барилга хот байгуулалтын ажил ид буцлаж дэлхийн гангийн vйлдвэрлэлийн дийлэнхи хэсгийг ховх сорсон, хамгийн єргєн хvрээг хамарсан барилга архитектур, инженерийн шинэ vеийг бvтээн босгож байна. Эдгээр бvтээн байгуулалтаас 10 бишрэм байгууламжийн талаар сонирхоцгооё.
Шинэ Хятадын 10 гайхамшиг Хадгалах
2007-11-09, 20:05

15 минутанд гэрээ цэвэрлэх хялбар аргууд

Гэр цэвэрлэх заримдаа хэдийгээр үгээр хэлэмгүй сэтгэл ханамжийг авчирдаг хэдий ч байнга цэвэрлэх дуртай хүн гэж бараг л үгүй биз ээ. Тэгвэл бид танд зориулж, нэгэн таатай мэдээллийг дуулгая. Бүтэн өдрийг гэр цэвэрлэх ажилд зарцуулдаг үе нэгэнт ард хоцорч, хялбархан аргаар хэцүүхэн асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо. Ингээд 15 минутанд гэрээ цэвэрлэж болохуйц хялбар аргуудыг танилцуулъя.

15 минутанд гэрээ цэвэрлэх хялбар аргууд Хадгалах

Хүүхдэдээ амьтан зурж сургах хялбар арга

Хүүхдүүд 3-7 насандаа аливаа зүйлийг дууриан зурах, зохиож зурах маш их сонирхолтой байдаг. Яг энэ үед нь хэрхэн зурах талаар ерөнхийд нь суурь мэдлэгийг олговол хүүхэд түүнийг маш сайн тогтоож аван, зурах авьяас нь улам хөгждөг. Ингээд халамжит эцэг эх танд зориулан ганцхан дугуй дүрсийг ашиглан хүүхдээрээ хэрхэн амьтдыг зуруулах тухай мэдээллийг хүргэж байна.
Хүүхдэдээ амьтан зурж сургах хялбар арга Хадгалах
2016-01-23, 22:58

Индүүний гайхалтай ашиг тус

Бидний амьдралд индүүний хэрэгцээ, хэрэглээ чухал байрыг эзэлдэг. Тиймдээ ч өдгөө өнгө загвар, хэлбэр хэмжээ гээд төрөл бүрийн индүүнүүд үйлдвэрлэгдэн, худалдаалагдах болсон билээ. Хамгийн сонирхолтой нь индүүний хэрэглээ, зөвхөн хувцас индүүдэхээр зааглагдахгүй ажээ. Ийнхүү бид та бүхэндээ индүүгээр ямар олон зүйлсийг хийж болох жишээг хүргэе.

Индүүний гайхалтай ашиг тус Хадгалах
2016-06-12, 18:35

Энэ юу вэ?

Зохион бүтээгч нар сүүлийн үед этгээд хачин зүйл сэтгэдэг болжээ. Энэхүү өгзөгний хэлбэртэй бүтээлийг та юу гэж бодож байна?
Энэ юу вэ? Хадгалах
2015-10-08, 06:44