Индүүний гайхалтай ашиг тус

2016-06-12, 18:35
38,769

Бидний амьдралд индүүний хэрэгцээ, хэрэглээ чухал байрыг эзэлдэг. Тиймдээ ч өдгөө өнгө загвар, хэлбэр хэмжээ гээд төрөл бүрийн индүүнүүд үйлдвэрлэгдэн, худалдаалагдах болсон билээ. Хамгийн сонирхолтой нь индүүний хэрэглээ, зөвхөн хувцас индүүдэхээр зааглагдахгүй ажээ. Ийнхүү бид та бүхэндээ индүүгээр ямар олон зүйлсийг хийж болох жишээг хүргэе.

Индүүний гайхалтай ашиг тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Модон эдлэл дээрх толбыг арилгах

Модон эдлэл нь харьцангуй бат бөх боловч, олон жил болоход элэгдэж мууддаг. Харин индүүний тусламжтай, элэгдэж муудсан хэсгийг индүүгээр халааж, тухайн хэсгийг засах боломжтой. Зурагт үзүүлсний дагуу тухайн хэсэгт амны цаас тавьж, түүнийгээ халуун индүүгээр 2-3 минут халаана. Үүний дараа халаасан хэсгээ зөөлөн зүлгээрээ зүлгэж өгснөөр урьдын байдалдаа эргэн ордог байна.

Модон эдлэл дээрх толбыг арилгах

2 Буйдан дээрх чихрийн толбыг арилгах

Буйдан, ширээний бүтээлэг, хивс зэрэгт чихэрлэг зүйл наалдаж, түүнийг цэвэрлэхэд тарж, улам бохирдоод байдаг. Тэгвэл түүнийг мөн л индүүний тусламжтай хэрхэн цэвэрлэх аргыг хамтдаа харцгаая. Чихэрлэг зүйлс нь бохь шиг цавуулаг ихтэй учир халтардаж муухай болдог. Тиймээс тухайн хэсэгт цаас тавьж, түүнийгээ индүүгээр сайтар халаах юм бол бохирдол цаасанд наалдаж, амархан салах болно.

Буйдан дээрх чихрийн толбыг арилгах

3 Хулдаасны хүрээг сөргүүлэхгүй, сайтар наах

Хэрвээ гэртээ шинэ хулдаас наахаар зэхэж байгаа, эсвэл хуучин хулдаасаа сэргээхээр бэлдэж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Үүний тулд хулдаасны хүрээ хэсгүүдийг хооронд нийлүүлж, дээр нь хулдаасан цаас тавиад хэсэг хугацаанд сайтар халаах хэрэгтэй. Ингэснээр хулдаасны хүрээнүүд хоорондоо барьцалддаг байна.

Хулдаасны хүрээг сөргүүлэхгүй, сайтар наах

4 Халуун хачиртай талх

Оюутны байр, зочид буудалд байхад зөвхөн индүү л байхад түүнийг богино долгионы зуухаар халаах шаардлагагүй юм. Танд хачиртай талх, тугалган цаас байхад л хормын дотор халаах болно. Хачиртай талхаа тугалган цаасаар ороож, түүнийхээ хоёр талыг индүүгээр дарж, 10 минут орчим халааж өгнө. Ийнхүү хачиртай талхаа шаргал болтол нь шараарай.

5 Өндөг, гахайн махыг шарах

Индүүн дээрээ тугалган цаасыг дэвсэж өгснөөр өндөг хоёр тийшээ урсах, индүүг бохирдуулахаас хамгаалдаг. Ийнхүү индүүгээ сайтар халаасны дараа дээр нь өндгөө шарж өгөөрэй. Харин гахайн махыг шарахдаа мөнгөлөг цаасанд сайтар ороосны дараа дээр нь индүүгээр халааж, дарна. Ингээд л амттай өглөөний цайгаа уухад бэлэн боллоо.

6 Гялгар уутыг битүүмжлэх

Гялгар уутыг хооронд нь битүүмжлэн наахдаа мөн л тугалган цаасыг ашиглах хэрэгтэй. Мөнгөлөг цаасгүй бол уут түлэгдэж, шатах аюултай. Нааж битүүмжлэх хэсгээ мөнгөлөг цаасаар ороож, түүнийгээ халуун индүүгээр дарж авах хэрэгтэй. Ингээд л тэд тусгаарлагдаж, асгарахгүй боллоо.

7 Хивсэн дээр толбыг арилгах

Хивсэн дээрх толбо үргэлж бидний санааг зовоодог шүү дээ. Цэвэрлэх, арилгахад маш хэцүү байдаг. Тэгвэл үүнийг арилгахдаа толботой хэсэг дээрээ бага зэрэг цэвэрлэгээний шүршигч шингэнийг цацаж, дээр нь даавуун алчуур тавьж өгөөрэй. Дараа нь тэр хэсгээ халуун индүүгээр халааж хэсэг хугацаанд ажиглахад, хивсний толбо алчуур руу шингэсэн байх болно. Үнэхээр үр дүнтэй шүү!

8 Тавилган дээрх толбыг арилгах

Модон эдлэл дээрх цагаан толбыг даавуун алчуур, халуун индүүний тусламжтай хялбархан арилгах боломжтой. Толботой хэсэг дээрээ алчуураа тавьж, индүүгээр халаана. Гэхдээ болгоомжтой байхгүй бол модон эдлэл түлэгдэх аюултай. Ийнхүү халаасны дараа толбо арилсан байх болно.

9 Хуучин ханын цаасыг хуулах

Хуучирсан ханын цаасыг хуулахдаа тухайн газрыг халуун индүүгээр сайтар халааж өгөх хэрэгтэй. Үүний дараа ханын цаасыг хуулахад маш цэвэрхэн, жигд хуулагддаг байна. Гэртээ засвар хийж байгаа хүмүүс хэрэгжүүлээд үзээрэй.

10 Хоол халаах

Плетка, халуун зуух байхгүй үед үсний сэнс, индүүгээр хялбархаан шийдэх боломжтой. Зурагт үзүүлсэн шиг индүүн дээрээ хоолоо тавьж, дээрээс нь сэнсээр үлээлгэх хэрэгтэй. Гэвч ариун цэврийн үүднээс тугалган цаасыг ашиглах нь зүйтэй юм.

Хоол халаах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()