Цэвэрлэгээг хялбарчлах ухаалаг аргууд

Хүн бүрийн хувьд гэр цэвэрлэнэ гэдэг тун ч ярвигтай ажил билээ. Үүнээс болж олон цагийг зарцуулж, цаашлаад халаасаа хоослох нь ч бий. Тэгвэл хийгээд л байдаг хэрнээ дуусдаггүй гэрийн ажлыг хэрхэн хялбарчлах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Цэвэрлэгээг хялбарчлах ухаалаг аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Угаагч пролон ариутгах

Бид цэвэрлэгээ хийх бүрдээ пролон ашиглаж байдаг. Бүх ажлаа хийж дууссаны дараа пролоноо угааж тавьчихаад, дараа нь дахиад л ашигладаг юм. Гэхдээ энэ нь өөртөө асар их хэмжээний нян бактери тээж явдаг бөгөөд ариутгахаас нааш бүрэн гүйцэд цэвэр болдоггүй байна. Харин та үүнийг ариутгахдаа богино долгионы зууханд хийж, 2 минут эргүүлэхэд л хангалттай аж. 

Угаагч пролон ариутгах

2 Шүүгээний булан цэвэрлэх

Шүүгээний буланг цэвэрлэж, шинэ мэт гялалзуулна гэдэг тун ч бэрх асуудал юм. Харин танд ургамлын тос, хүнсний сода байхад л энэхүү асуудлаас ангижрах аж. Нэг халбага ургамлын тосыг, 2 халбага хүнсний содаар зуурч, үүнийгээ сойзоор аван бохирдсон хэсгүүдээ үрж угаагаарай. 

Шүүгээний булан цэвэрлэх

3 Тоглоом цэвэрлэх

Хүүхдүүдийн тоглоомонд асар их нян, бактери нуугдаж байдаг бөгөөд эдгээрийг ам хамартаа хийж, тоглох хүүхдүүд элдэв халдварт өвчин тусах магадлал өндөр болж ирдэг байна. Иймд тэдний тоглоомыг долоо хоног бүр цэвэрлэж байх ёстой. Харин яаж гэж үү? Та тоглоомнуудыг нийлүүлээд торон уутанд хийж, угаалгын машинаар угаахад л болоод явчихна. 

Тоглоом цэвэрлэх

4 Түлэнхий тавцан

Түлэнхий шарах шүүгээний тавцан цэвэрлэнэ гэдэг толгой өвтгөсөн асуудал билээ. Та устөрөгчийн хэт исэлийг, хүнсний содатай хольж хутгаад үүнийгээ түлэгдсэн хэсэгтээ түрхэж, хэдэн хором байлгаарай. Харин дараа нь үрж, угаах бөгөөд тавцан тань яг л шинэ мэт гялалзахыг та харах болно. 

Түлэнхий тавцан

5 Таазны сэнс цэвэрлэх

Үүнийг цэвэрлэх нь үргэлж л төвөгтэй байж ирсэн. Харин та дэрний уут үүнд углаад л асуудлаа шийдвэрлэчихнэ гээд боддоо. 

Таазны сэнс цэвэрлэх

6 Шошго арилгах

Шинээр худалдан авсан барааныхаа шошгийг хуулах төвөгтэй асуудлын нэг байдаг. Харин та үүнийг угаагч шингэнтэй, халуун усанд хэдэн минут байлгаад үзээрэй. Шошгууд маш амархан хууларч, таныг цагыг хэмнэх юм. 

Шошго арилгах

7 Индүүний ул цэвэрлэх

Анзааргагүй байдлаасаа болж, индүүгээ түлж орхих нь тун ч хэцүү. Үүнийг цэвэрлэхэд танд давс хэрэг болно. Та давсаа тараан асгаж, үүнийгээ халаасан индүүгээр индүүдээрэй. Индүүний түлэгдсэн бохирдол арилах бөгөөд үүнийг чийгтэй алчуураар арчиж цэвэрлэх аж. 

Индүүний ул цэвэрлэх

8 Үс ноос цэвэрлэх

Хэрэв та гэртээ амьтан тэжээдэг бол наашаа анхаарлаа хандуулна уу. Хивсэн дээр хөглөрөх амьтны болон хүний үсийг цэвэрлэх гэж хөлсөө урсгахын оронд, амьтны үс самнах самыг ашиглаарай. Энэ нь цаг зав хэмнээд зогсохгүй гайхалтай үр дүн үзүүлнэ. 

Үс ноос цэвэрлэх

9 Амьтны үс цэвэрлэх

Амьтны үсийг цэвэрлэх гэдэг нь мөн л төвөгтэй байдаг бөгөөд хамаг цагийг авч оддог билээ. Иймд та резинэн бээлий өмсөж, үүнийгээ бага зэрэг норгоод үснүүдийг цуглуулж байгаарай. Энэ нь тун хялбар бөгөөд цаг бага зарцуулдаг аж. 

Амьтны үс цэвэрлэх

10 Булан тохойны тоос соруулах

Ингэхдээ та тоос сорогчныхоо үзүүрт кетчупны үзүүр хэсгийг авч хийгээрэй. Энэ нь таны гэрийн бүхий л булан тохой, гар хүрэхээргүй газрын тоосыг авахад тус болох билээ. 

Булан тохойны тоос соруулах

11 Дэрээ цэвэрлэх

Шарлаж, өнгөр тогтсон дэрийг угаахдаа угаалгын машиндаа халуун ус хийж, нэг аяга угаалгын нунтаг, нэг аяга цайруулагч, нэг аяга шил таваг угаагч болон тал аяга боракс гэх химийн бодисыг хийнэ. Энэ нь дэрний өнгийг сэргээж, цоо шинэ мэт болгох аж. 

Дэрээ цэвэрлэх

12 Усны толбо арилгах

Энэ нь гэрийн эзэгтэй нарын мөнхийн толгойны өвчин байсаар ирсэн билээ. Харин үүнийг шийдвэрлэх тун хялбархан аргыг танд дуулгая. Ингэхдээ та цагаан цууг даавуунд шингээж, толботой хэсгүүд дээр тавьж орхиорой. Хэсэг хугацааны дараа үүнийг усаар зайлж угаахад гайхалтай үр дүн үзүүлэх юм. 

Усны толбо арилгах

13 Плитаг өнгөлж, цэвэрлэх

Халтардаж, толботоод хэчнээн угаасан ч өнгө орохгүй, шарлаад байвал лимон эсвэл хүнсний содагаар цэвэрлээд үзээрэй. Хэрэглэдэггүй сойз, порлон байхад л таны гэр гайхалтай цэвэрхэн, өнгөлөг болно.

Плитаг өнгөлж, цэвэрлэх

14 Түлэгдсэн зуух

Үүнийг цэвэрлэхэд танд ердөө л аммиак хэрэг болох аж. Түлэгдсэн хэсэгт амиак шингээсэн алчуур тавьж, агаар орхооргүй уутанд хийхэд хангалттай юм. Үүнийг хэсэг хугацааны дараа гаргаж, чийгтэй алчуураар арчиж, цэвэрлэх байна. 

Түлэгдсэн зуух

15 Ширээний зураас арилгах

Модон ширээн дээр бий болсон зураас зэргийг арилгахдаа та аяганы дөрөвний нэг цагаан цуунд дээр аяганы дөрөвний гурав хэмжээтэй оливын тос хийж хутган, үүгээрээ сайтар арчиж өгөх аж. Хормын төдийд ширээг тань хуучин хэвэнд оруулах билээ. 

Ширээний зураас арилгах

16 Аяганы толбо арилгах

Ширээ болон мебель тавилга дээр аяганы толбо үүсэж, арилгахад хэцүү байдаг юм. Харин үүнийг арилгахын тулд савантай усанд алчуураа базаж, сайтар арчаад үсний сэнсээр хатаах хэрэгтэй аж. 

Аяганы толбо арилгах

17 Элгэн буйдан цэвэрлэх

Элгэн материалтай буйданг ямар аргаар цэвэрлэхээ хүмүүс төдийлөн мэддэггүй. Харин та бага зэргийн спиртийг шүршдэг саванд хийн цацаж, үүнийгээ порлоноор зөөлөн үрж, толбыг арилгах аж. Мэдээж үүнийхээ дараа цэвэрхэн чийгтэй алчуураар арчихад яг л шинэ мэт харагдах болно. 

Элгэн буйдан цэвэрлэх

18 Грилл цэвэрлэх

Хөдөө гадаа явж, шорлог хийж идэн, зуны өдрүүдийг зугаатай өнгөрүүлж байхад ганц нэг хүндхэн асуудалтай тулгардаг. Түүний нэг бол яалтчгүй грилл бохирдох асуудал юм. Харин үүнийг ердөө сонгиноор арчихад л болоод явчихдаг гэдгийг та мэдэх үү?

Грилл цэвэрлэх

19 Ашиглалгүй удсан хайруулын таваг

Та ашиглаж хэрэглэлгүй удсан хайруулын таваг болон тогоондоо давс үйрүүлэн цацаж, үүнийгээ түүхий төмсөөр сайтар үрж цэвэрлэнэ. Дараа нь үүнийгээ цэвэр усаар зайлж, угаах бөгөөд дээрх үйлдлээ хэд хэдэн удаа давтаж хийснээр урьд урьдныхаасаа илүү өнгөлөг, шинэлэг болсон байхыг та анзаарах аж. 

Ашиглалгүй удсан хайруулын таваг

20 Шилэн аяга өнгө оруулах

Өнгөө алдаж, дагтаршсан шилэн аягыг уксус ашиглан, өнгө оруулж гялалзуулах боломжтой юм. Ингэхдээ багахан уксус хэрэглэх бөгөөд дараа нь цэвэр усаар сайтар зайлах ёстойг мартаж болохгүй байна. 

Шилэн аяга өнгө оруулах

21 Усны толбо

Угаалгын өрөөнд байрлах төмөр эдлэлүүд бүгд л усны толботой болсон байдаг. Иймд та үүнийг нимбэгээр арчиж, хормын төдийд арилгах боломжтой. Үүнээс гадна угаалгын өрөөнөөс тань сэнгэнэсэн нимбэгний үнэр ханхлаад сайхан биш гэж үү?

Усны толбо

22 Хутга цэвэрлэх

Хутган дээр тогтсон толбыг арилгахад та мөн л нимбэг ашиглах боломжтой. Та шинэхэн нимбэг авч, хутгаа үрж болохоос гадна нимбэгний шүүсэнд 20 минут байлгаад авч болно. Эдгээр нь үр дүн адил бөгөөд хутгыг өнгөлөг, гялалзсан болгохоос гадна гал тогооны өрөөнөөс сэнгэнэсэн сайхан үнэр гаргах юм. 

Хутга цэвэрлэх

23 Нүүрний багс угаах

Тусдаа гоо сайхны багс угаах зориулалттай шампунь  ч гэж байдаг. Хэрэв танд тухайн бүтээгдэхүүн байхгүй бол та нүүр угаагчаа ашиглан, багсаа цэвэрлэж болно. Ингэхдээ арзгар, ширүүн тавцан эсвэл савыг сонгож, багсаа хөөсрүүлээд үрж сайтар угаах аж. 

Нүүрний багс угаах

24 Ванн, шүршүүр угаагч

Та аяга таваг, тогоо шанаганы урт ишт угаалтуурынхаа ишийг салгаж авна. Харин үүнийхээ үзүүрт порлон нааж өгөх бөгөөд тус бүтээлээрээ ванн, шүршүүр зэргээ угаах боломжтой. 

Ванн, шүршүүр угаагч

25 Хивсний толбо арилгах

Хивсэн дээр бий болсон элдэв төрлийн толбыг арилгах гайхалтай санааг танд дуулгая. Танд хүнсний сода, цагаан цуу, аяга таваг угаагч, бүлээн ус, порлон зэрэг хэрэг болно. Эхлээд толботой хэсэг дээрээ хүсний сода цацаж хэсэг байлгах бөгөөд энэ хооронд нэг халбага цагаан цууг 2 аяга бүлээн усанд хийж, дээрээс нь нэг халбага аяга таваг угаагч хийж, хутгана. Харин үүнийгээ порлондоо шингээж, хүсний содан дээрээсээ нэмж үрж, өнгө оруулдаг байна. 

Хивсний толбо арилгах

26 Угаалтуурын бөглөрөл

Угаалтуурын бөглөрлийг арилгаж, цэвэрлэхэд танд бахь, хүсний сода, цагаан цуу зэрэг хэрэг болно. Эхлээд угаалтуурын шүүгчид орсон бохирдлыг бахьны тусламжтайгаар гаргах бөгөөд дараа нь хүнсний сода цацаж, хэсэг байлгах юм. Эцэс нь үүнийгээ цагаан цуу шингээсэн алчуураар арчиж, цэвэрлэх аж. 

Угаалтуурын бөглөрөл

27 Хумсны лак

Шалан дээр цацагдан асгарсан хумсны будгийг арилгахад цагаан цуу, нимбэг хэрэг болно. Та цагаан цуунд нимбэгний шүүсийг шахан хийж, үүнийгээ алчууранд шингээж, будгаа арчаад үзээрэй. Итгэмээргүй үр дүн таныг хүлээж байгаа билээ. 

Хумсны лак

28 Пламосторын толбо

Модон эдлэл, мебель тавилга дээр пламостраар зурж, будах нь хүүхэдтэй айл бүрт тохиолддог. Харин та үүнийг хэрхэн арилгах тал дээр толгойгоо гашилгах шаардлагагүй юм. Та шүдний оог элгэн алчууранд дусааж, үүгээрээ толбыг үрэхэд л хангалттай. 

Пламосторын толбо

29 Шүдний сойз

Шүдний сойз нь өөртөө асар их хэмжээний нян бактерийг тээж явдаг бөгөөд энэ нь цаашлаад бидний шүдийг хорхойтуулах, буйл үрэвсүүлэх зэрэг сөрөг нөлөөтэй. Иймд та үүнийг тогтмол ариутгаж байх хэрэгтэй. Сойзоо цагаан цуунд хэсэг байлгаж ариутгаад дараа нь цэвэр усаар зайлах ёстой аж. 

Шүдний сойз

30 Угаалтуур цэвэрлэх

Гал тогооны угаалтуур нь амархан бохирдож, эвгүй үнэр ханхалж эхэлдэг. Харин үүнийг та хүнсний сода, нимбэг зэргийг ашиглан цэвэрлэх боломжтой юм. Эхлээд хүнсний содоор үрж, угаах бөгөөд эцэст нь нимбэгээр үрж өгөөрэй. Ингэснээр угаалтуур шинэ мэт гялалзахаас гадна сайхан үнэртэй болох байна. 

Угаалтуур цэвэрлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()