1
Хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний цуглуулга
Ирээдүйд таны хүсэл сонирхолд нийцсэн, төрөл бүрийн сонголттой хагас боловсруулсан бүтээгдэхүүний цуглуулга хаа сайгүй зарагдах болно. Ялангуяа сүүлийн үед үйлдвэрлэгдэж буй савласан бүтээгдэхүүнүүдийн хоолны илчлэг, нүүрс ус, өөх тосны хэмжээ тэнцвэртэй байх болсон бөгөөд эрүүл мэндэд шаардлагатай микро элементүүдийг ч агуулсан байх нь бий. Тэгэхээр гэрийн эзэгтэй та бүтэн өдрийн турш гал тогоонд зогсохгүйгээр, зүгээр л захиалга өгөхөд болох юм. Гэхдээ хагас боловсруулсан бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалт төдийлөн сайн байдаггүйг санаж, няхуур байх нь зүйтэй.
2
Хувилсан өдрийн хоол
Израильд хоолны махыг хувилж эхэлжээ. “Redefine Meat” компани махыг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр солих шинэ технологийг нэвтрүүлсэн бөгөөд үүний бүтэц нь махтай тун төстэй гэнэ. Хэдийгээр хувилсан махаар ногоотой шөл хийх боломжтой гэж хэлэхгүй ч хоол хүнсний 3D принтерийг хөгжүүлэгчид махны амттай ногоотой шөл хийх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа гэнэ шүү. Тиймээс та удахгүй ногоотой шөлийг чанахгүйгээр харин хувилж гаргадаг ч болж мэдэх юм. Гэхдээ техник технологи эрчимтэй хөгжиж байгаа одоо үед энэ нь тийм ч гайхах зүйл биш билээ.
3
Хуруу шилний мах
Эрдэмтдийн үзэж буйгаар хуруу шилнээс гаргаж авсан мах тун удахгүй махны бүх хэрэгцээг орлох гэнэ. Мөн энэ нь хүний эрүүл мэндэд тустайгаас гадна байгаль орчинд ээлтэй ажээ. Хуруу шилний махыг хийхэд амьтны эдийг ашигладаг учир яг л жинхэнэ мах шиг амтагддаг байна. Түүнчлэн тус бүтээгдэхүүн амьтны гаралтай учир та цагаан хоолтон бол үүнийг хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.
4
Далайн болон голын загасыг орлох үржүүлгийн загас
Дэлхий даяар зөвшөөрөлгүй загас агнуурыг эсэргүүцэж байгаа билээ. Тиймээс ч загас үржүүлэх үйл ажиллагаа ихээхэн дэлгэрээд буй юм. Жишээлбэл, Оросын дэлгүүрүүдэд зарагдаж буй форель загасыг Вольга голын эрэг дээр Карелид хиймлээр үржүүлж байгаа бөгөөд жил ирэх тусам энэ нь цар хүрээгээ тэлсээр байгаа билээ. Тэгэхээр бид ирээдүйд голоос загас барихгүйгээр хиймлээр загас үржүүлж болох нь ээ.
5
Хурдан хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн
Хөлдөөсөн бүтээгдэхүүн худалдаалдаг компаниуд аливаа бүтээгдэхүүний чанарыг 100% хадгалах, хурдан хөлдөөх технологийг нэвтрүүлэх тал дээр хоорондоо өрсөлдсөөр байна. Хурдан хөлдөөх нь хүнсний ногоо, жимс, мах зэргийг удаан хугацаанд амт чанараа алдахгүй байхад хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг.
6
Хөрөнгөөр хийсэн эрүүл бүтээгдэхүүн
Эрдэмтдийн үзэж буйгаар химийн аргаар гаргаж авсан исгэгч нь хүний эрүүл мэндэд тийм ч тустай биш ажээ. Учир нь энэ төрлийн исгэгч бие махбодод мөөгөнцөр тараах магадлалтай байдаг гэнэ. Мөн дэлгүүрийн талхнууд жин нэмэгдүүлж, арьсны асуудал үүсгэх нь бий.
Тиймээс ч сүүлийн үед гэрийн эзэгтэй нар хөрөнгийг өөрийн гараа хийх болсон.
7
Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн
Генетикийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд хортой, хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ үнэн хэрэгтээ орчин үед лабораторийн аргаар боловсруулсан, хяналт шалгалт сайтай бүтээгдэхүүнүүд хамаагүй аюул багатай болсон гэнэ.
8
Далайн замгаас гаргаж авсан сүү
Бид далайн замгийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгож хэрэглэж заншсан билээ. Гэхдээ 10 жилийн дараа гэхэд далайн замгаас гаргаж авсан сүү таны гар дээр очих магадлал өндөртэй байгаа гэнэ. Олон жилийн туршид эрдэмтэд самар болон ургамлаас үхрийн сүүг орлох бүтээгдэхүүнийг гаргаж авахаар ажиллаж байна. Буурцагийн, бүйлсний, гурвалжин будааны сүү дэлгүүрийн лангуун дээр аль хэдийн зарагдаж эхэлсэн бөгөөд 2025 он гэхэд далайн замгаас гаргаж авсан сүү худалдаанд гарч эхлэх нь ээ. Энэхүү бүтээгдэхүүн иодын агууламж ихтэй байх учир бидний эрүүл мэндэд эерэг нөлөөг үзүүлэх аж.
9
Шавжаар хийсэн хоол
Дэлхий даяар шавжийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн гэнэ. Уургийн гаралтай гурил нь энгийн үр тарианы гурилаас илүү эрүүл мэндэд тустай байдаг бөгөөд царцаанаас гаргаж авсан цардуул нь Азийн орнуудад аль хэдийн хүчээ авч эхэлсэн байна. Тиймдээ ч ирээдүйд шавжаар хийсэн хоол, шавжийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна.
10
Өлсөх буюу мацаг барих шинэ тренд
Тун удахгүй өлсөх тренд болно гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ. Эмчилгээний зориулалттай өлсөх гэдэг нь ерөнхийдөө мацаг барихыг хэлж байгаа бөгөөд сүүлийн үед мацгийг дэлхий даяар биеэ цэвэрлэх зорилготойгоор барих болсон юм. Гэхдээ та өөрт чинь ямар төрлийн мацаг тохирох болохыг мэргэжлийн эмчээс асуух хэрэгтэй шүү.