Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай санаанууд

Гэр орон тухтай, үзэмж сайтай байх нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүн бүрийн анхаарлыг татдаг. Энэ нь гэрийн эзэгтэй нарын нарийн нандин мэдрэмж, бүтээлч байдал зэргийг илтгэдэг билээ. Гэхдээ гэрээ гоёмсог болгоно гэдэг нь тийм ч сүртэй, нүсэр ажил хийхийг хэлдэггүй бөгөөд ердөө ганц жижиг чимэглэлийг өөрчлөхөд л танигдахын аргагүй болгох шидтэй байдаг ажээ. Иймд бид та бүхэндээ гэрийг цэгцтэй, үзэмжтэй харагдуулах интерьер дизайны шийдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Аливаа тавилга, эд хогшлын өнгөнүүд өөр хоорондоо уусч байвал тун ч үзэмжтэй харагддаг. Танай гэрт бүх зүйлсээс тэс сондгой өнгөтэй тавилга байж болохгүйг анхаараарай. 

2

Өрөөг илүү том, цэвэрхэн харагдуулах шалгарсан арга бол гэгээлэг өнгийн ханын цаас сонгох юм. 

3

Угаалгын өрөөг үл анхаарч, тоолгүй орхиж хэрхэвч болохгүй. Та хамгийн үнэтэй, чанартай төдийгүй угаалгын өрөөндөө тохирох өнгийн шалавчийг авч дэвсээрэй. Энэ нь өрөөнд хуримтлагдах чийгийг шингээж, өнгөлөг, загварлаг харагдуулах аж. 

4

Хэрэв та анзаарч байсан бол айлуудын орны хоёр талд гэрэл байдаг. Гэхдээ энэ нь зүгээр ч гэрэлтүүлэх үүрэгтэй биш бөгөөд өрөөг үзэмж сайтай, өнгөлөг болгож, нүдэнд тусгах үүрэгтэй байдаг байна.

5

Буйдангаа янз бүрийн бүтээлгээр бүтээсний хэрэггүй. Энэ нь зузаан болоод элдэв өнгөтэй бол бүр ч дэмий. Харин та нимгэн тор, эсвэл зөвхөн жижгэвтэр хатуу бүтээлгийг сонгож хэрэглээрэй. 

6

Байшингийн тань аль нэг булан хоосон санагдаад байвал гоёмсог цэцгийг байршуулж болно. 

7

Хувцасны шүүгээндээ бүдэг, жижиг гэрэл суурилуулаад үзээрэй. Энэ нь шүүгээг илүү чамин болгоод зогсохгүй орой үдшийн цагаар онгойлгож, хувцас авахад хялбар байх аж. 

8

Гэрт байрлах толь том байх тусмаа өрөөг илүү саруул харагдуулдаг. Мөн тольны хүрээ нь гэрийн аль нэг тавилгатай өнгө уусч байх ёстойг анхаараарай. 

9

Энд тэндгүй хөглөрч явах эд зүйлсийг эмх цэгцтэй болгохын тулд үзэмжтэй сагсанд хийгээрэй.

10

Хайруулын тавгануудаа гал тогооны ханандаа өлгөж байгаарай. Энэ нь загварлаг харагдаад зогсохгүй зайг хэмнэх давуу талтай. 

11

Өрөөний гол хэсэгт дугуй ширээ байрлуулах нь хамгийн мэдрэмжтэй хүний үйлдэл юм. Мөн ширээнийхээ доор дугуй хивс дэвсвэл улам халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ. 

12

Ханандаа зураг өлгөх нь таны гэрийг загварлаг, өвөрмөц, интерьер сайтай харагдуулах аж.

13

Алтан шаргал өнгөтэй, гялалзсан хос чимэглэлийн донжийг тааруулан тавих юм бол гэр тань илүү гоёмсог харагдах болно. Гэхдээ хэтрүүлж тавихаас сэргийлээрэй. 

14

Будаа, гоймон, давс, элсэн чихэр зэрэг хүнсний зүйлсийг цэвэрхэн шилэн саванд хийж, гал тогооны ширээн дээр тавьж болох юм. 

15

Ширээн дээр ваартай үзэсгэлэнт цэцэг тавих нь гэрийг тэр чигт нь дулаахан энергитэй, гоё сайхан харагдуулах давуу талтай юм шүү.

16

Оройн хоолны ширээн дээр лаа, цэцэг зэргийг тавьж, чимэглэж өгөхөө мартуузай. 

17

Цулгай ханаа өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн чимэглээд үзээрэй. Ингэхдээ таваг, хоосон жааз, сонгодог бүтээлүүд, пянзаар ч гэсэн чимэглэж болно. 

18

Та заавал нэг ижил сандал худалдан авах гээд хэрэггүй. Үүний оронд өөр өөр хэлбэр, өнгөтэй сандлыг сонгоод үзээрэй. Танд таалагдах нь гарцаагүй. 

19

Гал тогооны өрөөний тавилга гэгээлэг байх тусмаа өрөөг цэлгэр, уужим харагдуулдаг байна. 

20

Шилэн ширээ, тавилга зэргийг ашиглах нь таны гэрийг загварлаг, зай томтой харагдуулдаг аж. 

21

Хэрэв таны өрөө жижиг бол хэзээ ч битгий хар бараан өнгийн хөшгийг сонгоорой. Гэгээлэг болон гэрэл шууд нэвтрүүлэх хөшиг нь тухайн нөхцөлд илүүтэй тохирно.

22

Цэвэрлэгээний шингэн, хэрэгслүүдийг нэг дор нэгтгэж, гоёмсог шилэн саванд хийж, байрлуулаарай. 

23

Ханын шүүгээндээ том толь хийх нь гэрийг тань урьд өмнөхөөсөө илүү загварлаг, үзэмж сайтай болгох юм. 

24

Сүүлийн үед трэнд болж байга 3D зургаар ханаа гоёоод үзээрэй. 

25

Цэцэг ногоонд дургүй хүн гэж үгүй. Харин та үүнийг ханандаа тогтоож, ургуулаарай. Гэрийг тань эерэг энергиэр цэнэглэж, гоё сайхан харагдуулах болно. 

26

Хэзээ ч моодноос гардаггүй модон тавилгаар гэрийнхээ өнгө төрхөө тодорхойлох нь хамгийн зөв шийдэл юм. 

27

Өндөр тахиралдсан хөлтэй тавилгууд гэрийн үзэмжийг улам бүр нэмэгдүүлдэг. 

28

Хөшгөө цонхноос нэлээн дээр тогтоож байгаарай. Энэ нь өрөөг өндөр, том болгож харагдуулдаг. 

29

Хүүхдийн өрөөнд давхар ор хамгийн зөв сонголт байдаг. Ингэхдээ ч мөн өнгөний зохицлыг хэрхэвч мартаж болохгүй. 

30

Өрөөг загварлаг, чамин харагдуулдаг зүйлсийн нэг бол яахын аргагүй задгай зуух юм. Та заавал ашиглаж болдог, жинхэнэ зуух авах шаардлагагүй бөгөөд ердөө л чимэг болгож чамин зуух гэртээ байрлуулаарай. 

31

Хаана, ямар үед тод өнгийн тавилга ашиглаж болох вэ? гэдгийг сайтар бодох хэрэгтэй. 

32

Өрөө тань жижиг, ханын шүүгээ тавих зайгүй бол өлгүүр ашиглаж, хувцсаа цэвэрхэн өлгөж тавиарай. 

33

Хэрвээ танайх цөөхөн гишүүнтэй бол жижиг атлаа дэгжин гал тогооны ширээ сонгоорой. Заавал ширээ гэлтгүй тек ч байж болно. 

34

Та хүсвэл гэрээ яг л үлгэрийн орон мэт болгох боломжтой. Хоол амтлагчуудаа ижил саванд хийж, гоёмсог гэрэл бүхий тавиур дээр байрлуулвал үнэхээр төгс харагдана.

35

Цонхны өргөн тавцанг яаж ч ашиглаж болно. Тэнд хичээлээ хийж, тоглож, амрах хүртэл боломжтой. 

36

Таны өрөө жижиг бол хэвтээ шургуулганыхаа дээр матрасс тавьж, ор болгон ашиглах боломжтой. Энэ нь өрөөний зай болон мөнгөнд давхар хэмнэлттэй юм.  

37

Ханын цаасны өнгөтэйгээ ууссан тавилга сонгож, байрлуулснаар өрөө тань илүү том, цэлгэр харагдах болно. 

38

Гэрийн тань тааз намхан бол жижиг тавилга сонгож тохижуулаад үзээрэй. 

39

Жижиг хэмжээтэй угаалгын өрөөнд шилэн хаалттай шүршүүр тун ч сайхан тохирно. 

40

Та байшингийнхаа булангуудын аль нэг хэсэгт гоёмсог шилэн эдлэл, ваар зэргүүдийг тогтоон байрлуулаарай. 

41

Телевизийг зургийн хананд хийж, тогтоовол гэрийг тань төгс харагдуулах аж. 

42

Нэгэн хэвийн цагаан өнгөнөөс татгалзаж, паараа тод өнгөөр будаад үзээрэй. Танд таалагдах нь гарцаагүй. 

43

Таазны унжуургатай гэрэл, толь хоёрыг ойрхон байрлуулвал гэр 2 дахин илүү их гэрэлтэй харагдах юм. 

44

Бид хананд зураг байрлуулахдаа нэг бол дээр, нэг бол доор байршуулж, алдаа гаргах нь элбэг байдаг. Харин яг тогтсон хэмжээ бол шалнаас дээш 145-152 см юм байна шүү. 

45

Өнгө, стиль зэргийг хооронд нь холихоос хэзээ ч бүү эмээгээрэй. Энэ нь бүр эсрэгээрээ төгс интерьер болох нь ч бий. 

46

Жижиг хэмжээтэй гал тогооны өрөөний тавилга сонгож байршуулснаар өрөө цэлийж, том харагдах боломжтой. 

47

Урт ташуу зураастай хивсийг дэвссэнээр гэр тань том болоод цэлгэр харагдах юм. Энэ бол хамгийн тохиромжтой сонголт.

48

Алтлаг өнгийн чимэглэл нь зөөлөн өнгөн дээр гайхалтай сайхан зохицдог. 

49

Гал тогооны тавилгын хажууд өнгө дагуу сандал байх ёстой. Ингэснээр өрөө улам бүр цэмцгэр, загварлаг харагдах аж. 

50

Орондоо хөшиг хийх нь үнэхээр гайхалтай санаа. Өрөөг тань цэмцгэр, үзэмжтэй болгох төдийгүй танд ч мөн сэтгэл ханамжийг бэлэглэнэ.

Гэрээ тохижуулна гэдэг нь маш их өөрчлөлт хийж, том том тавилга авч тавих биш юм байна гэдгийг сайн ойлгож авлаа. Ердөө ганц жижиг чимэглэлийг зөв газарт байрлуулахад л гэр тэр чигтээ өөр болдаг ажээ. Та ч бас эдгээр аргуудыг туршиж, гэрээ цэгцтэй, загварлаг болгож, өөрчлөөрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()