Орчин үеийн технологийн дэвшлийг харуулах гайхалтай бүтээлүүд

Ирээдүйг санаанд ч оромгүйгээр өөрчлөх бодит боломжийг олгож байгаа шинээр сэтгэгч, бүтээгчид олон бий. Тэдгээр хүмүүс хүн төрөлхтний хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргаж байгаа бөгөөд үүний ачаар бидний амьдрал дээшилж буй. Өнөөдөр та бүхэнд тэрхүү дэвшлийг харуулах бүтээлүүдээс танилцуулахаар бэлтгэлээ. 

Орчин үеийн технологийн дэвшлийг харуулах гайхалтай бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Олон үйлдэлт суулгац

Швед улсын ард иргэд цагаан будааны хэмжээтэй микрочипийг гартаа суулгуулж байгаа гэнэ. Тус чип нь "Biohax International" компанийн бүтээл бөгөөд Шведийн технологийн хамгийн нэр хүндтэй нийлүүлэгчдийн нэг юм. Эдгээр микрочипүүд нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг дээшлүүлэхэд туслах, онцгой тохиолдолд холбогдох хаягууд, нийгмийн сүлжээний профайлын мэдээлэл тэр ч бүү хэл арга хэмжээ, аяллын цахим тасалбарыг ч агуулах боломжтой юм.

Микрочипийг хэрэглэгчдийн эрхий хурууны дээд хэсэгт суулгадаг бөгөөд вакцин хийлгэх үйл явцтай ойролцоо байдаг. Уг процедур нь 180 орчим ам.долларын үнэтэй бөгөөд 4000 гаруй Шведүүд уг чипийг суулгуулаад байна. Шведийн хамгийн том галт тэрэгний компани ч мөн адил тус чипийг тасалбар, картын оронд ашиглахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ технологиор удахгүй дэлгүүр, ресторануудад төлбөр хийх боломжтой болно.

Олон үйлдэлт суулгац

2 Хиймэл үр хөврөл

Германы эрдэмтэд эр бэлгийн эс, өндгөн эс аль алиныг нь ашиглалгүйгээр хулганын хиймэл үр хөврөл гаргаж аваад байна.

Энэ нээлт нь үргүйдлээр зовж, шаналж байгаа хүмүүст шинэ боломжийг олгоно хэмээн эрдэмтэд найдаж байгаа юм. Хоёр өөр хулганын үүдэл эсийг нийлүүлэн эм хулганын хэвлийд байрлуулахад хэдэн өдрийн дотор өсөж, томорч байгааг эрдэмтэд анзаарсан байна. Энэ төрлийн био анагаахын технологи нь үргүйдлийн судалгаа хийхэд ч туслах юм. Мөн эрдэмтдийн ахлагч Николас Риврон судалгааны багийнхан ийм хиймэл үр хөврөлийг хэд л бол хэдэн удаа гаргаж авах боломжтой хэмээн баталсан байна.

Хиймэл үр хөврөл

3 Хиймэл оюун ухааны зурсан зураг 432,000 ам.долларт хүрчээ

Парист хөгжүүлсэн хиймэл оюун ухаан 432,000 ам.долларт хүрэх зураг зуржээ. "Portrait of Edmond Belamy" нэртэй тэрхүү зургийг худалдаанд гаргахаас өмнө 7000-10000 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан бол ийнхүү хэд дахин илүү үнэд хүрсэн байна. Дуудлага худалдааг зохион байгуулсан Ричард Лоидын үзэж байгаагаар энэ технологи ирээдүйд ямар үр дүнд хүргэхийг таамаглах аргагүй ч урлагийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх технологиудын нэг хэмээжээ.

Хиймэл оюун ухааны зурсан зураг 432,000 ам.долларт хүрчээ

4 Өөрийн жингээс 40 дахин хүнд зүйлийг өргөх чадвартай нисдэг дронууд

Швейцарын техникийн их сургууль болон Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хамтран өөрийн жингээс 40 дахин хүнд объектыг өргөх хүчин чадалтай жижиг нисдэг роботуудыг зохион бүтээжээ. Эдгээр дронуудыг "FlyCroTugs" гэж нэрлэдэг ба энэ нь ялаа, бичил робот гэсэн үгний товчлол юм. Түүнчлэн тус дрон яндан, наалт, микропроцессортой системээр бүрэн тоноглогдсон.

Өөрийн жингээс 40 дахин хүнд зүйлийг өргөх чадвартай нисдэг дронууд

5 Робот ферм

Калифорнийн Сан Карлост "Iron Ox" нэртэй старт-ап компани бүрэн автомат фермээ танилцуулаад байна. Энэ нь дотоод фермийн аж ахуй бөгөөд үйлдвэрлэх, боловсруулах, ургац хураах зориулалт бүхий хоёр машин дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Эхний машин нь автомашин шиг том хэмжээний робот бөгөөд ойролцоогоор 450 кг жинтэй. Хоёр дахь машин нь робот гар бөгөөд тарианы үр суулгах, шилжүүлэн суулгах зэрэг илүү боловсронгуй үйлдлийг хариуцдаг.

Робот ферм

6 Цахилгаан машиныг цэнэглэдэг зам

Швед улс 2030 он гэхэд түлш, шатахуунгүй улс болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Шведийн Засгийн газар үүнийг бодит болгохын тулд чухал алхмуудыг хийсээр байна. Тэдгээр ажлуудын нэг бол Стокгольмын ойролцоох авто замыг цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх тоног төхөөрөмжөөр тоноглосон явдал юм. Уг төслийг "eRoadArlanda" хэмээн нэрлэдэг бөгөөд цахилгаан машиныг троллейбус, автобус цэнэглэдэг цахилгаан утас ашиглан цэнэглэх юм. Харин тус цахилгаан утас замын дотор талд байрлах ба машинаа жолоодож байхад автоматаар цэнэглэх горимтой. Тиймээс машин болон цэнэглэгч ямар ч цаг агаарын нөхцөлд найдвартай ажиллана.

Цахилгаан машиныг цэнэглэдэг зам

7 Агаараас ус гаргаж авах машин

Калифорниос гаралтай инженерийн багийнхан агаараас ундны цэвэр ус гаргаж авах машиныг зохион бүтээжээ. Тэрхүү аварга том металл хайрцагт байрладаг машинууд нь агаарыг ууршуулах аргаар ундны ус болгон хувиргадаг байна. Түүнчлэн эдгээр машинууд нарны энерги эсвэл био түлшийг шатааж чаддаг бөгөөд ундны ус, газар тариалан тэр ч байтугай онц байдлын үед асар чухал нөлөө үзүүлэх нээлт юм.

Агаараас ус гаргаж авах машин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()