Үйлдвэрлэх болон ашиглахыг нь хориглосон ер бусын 7 технологи

Амьдралыг хөнгөвчлөх дэвшилтэт нээлтүүд жилээс жилд гардаг ч эдгээр бүтээлүүдийг бид огт мэдэхгүй өнгөрөх магадлал өндөр. Учир нь хүмүүсийн амьдралыг хөнгөвчилснөөр залхуу хойрго байдал үүсэх, улс үндэстэн мөхөх аюултай хэмээн эрдэмтэд үздэг байна. Ингээд бидний амьдралд өвлөгдөн үлдэж чадаагүй гайхалтай, ер бусын бүтээлүүдтэй танилцацгаая.

Үйлдвэрлэх болон ашиглахыг нь хориглосон ер бусын 7 технологи
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Одны гэрэл /Starlight/

"Одны гэрэл'' нь 10 мянга хүртэлх хэмд тэсвэртэй материал бөгөөд Йоркширийн эрдэмтэн Морис Уорд анх зохион бүтээжээ. Энэхүү гайхалтай бүтээлийг 1990 оны гуравдугаар сард “Tomorrows World” нэвтрүүлэг анх танилцуулсан байна. Уг материалын онцгой чадварыг харуулахын тулд нэг өндгийг тухайн материалаар бүрж, өөр нэгэн өндгийг хучилгүй үлдээсэн аж. Хоёр өндгийг ацетилын халаагуураар халаахад хоёр дахь өндөгний хальс хайлсан байна. Харин ''одны гэрэл'' материалаар бүрсэн өндөг огт өөрчлөгдөөгүйгээр зогсохгүй хагалаад үзэхэд түүхий байсан гэнэ. Уг бүтээгдэхүүн дэлхий даяар алдартай болж олон тоогоор үйлдвэрлэх боломж нээгдсэн ч Морис 2011 онд нас барахдаа одны гэрлийн бүтсэн нууцыг хэнд ч дэлгэлгүй булшиндаа аваад оржээ.

Одны гэрэл /Starlight/

2 Паул Бауманы генератор

Цаг зохион бүтээгч Паул Бауман 35 жилийн өмнө ''Тестатик'' хэмээх цахилгаан генераторыг бүтээжээ. Энэхүү генератор нь 750кв хүчин чадалтай эрчим хүчийг ялгаруулдаг бөгөөд энэ нь нэг хотын амины орон сууц, кино театр, зурагт, лаборатори, төрөл бүрийн үйлдвэрийг цахилгаанаар хангахад хангалттай хэмжээ юм. Уг төхөөрөмж Вимшустрын генераторын зарчмын дагуу ажилладаг бөгөөд цахилгаан харилцан үйлчлэлийн хүчийг ашиглаж эргэлдэх дискээс бүрдэнэ.

Паул Бауманы генератор

3 Маш хямд түлш

Энэхүү түлшийг 2012 онд  оросын эрдэмтэд хог хаягдлаас гаргаж авчээ. Тэд хуванцар, мод, цаас, хоолны үлдэгдэл гээд бүхий л зүйлийг түлш болгох чадвартай төхөөрөмж зохион бүтээсэн байна.

Энэ төрлийн төхөөрөмж олон тоогоор үйлдвэрлэгдсэн тохиолдолд дэлхий дээр хог хаягдал гэх зүйл үгүй болох байжээ. Харамсалтай нь уг төхөөрөмжийг ашиглалтад оруулъя гэсэн бодол дэлхийн баячууд, нөлөө бүхий хүмүүст одоогоор байхгүй байгаа бололтой.

Маш хямд түлш

4 Нарийхан утсаар энерги дамжуулах

Хэдэн жилийн өмнө оросын эрдэмтэд физикийн ертөнцөд хувьсгал хийж, нарийн утсаар цахилгаан дамжуулах аргыг олсон байна.  Энэхүү цахилгаан утасны диаметр ердөө 8 микрон аж. Өөрөөр хэлбэл хүний үснээс 10 дахин нарийн гэсэн үг юм. Нүдэнд үл үзэгдэх энэхүү утсаар 25 кватт хүчин чадалтай цахилгаан дамждаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь нэг дэлгүүрийг эрчим хүчээр хангахад хангалттай хүрэх аж.

Мэдээж энэхүү нарийн утасны ашиг шим нэлээд их. Зузаан цахилгаан дамжуулгын утас бүтээхийн тулд шаардагдах их хэмжээний металл худалдаж авах, олон тооны трансформаторын станц бүтээх хэрэггүй болно. Гэвч судлаачид юу ч мэдэхгүй мэт аашилж, энэхүү нээлтийг үл ойшоож байна.

Нарийхан утсаар энерги дамжуулах

5 Оддын зай

Өдөр шөнийн цагаар боломжит бүхий л гэрлийн тусгалыг өөртөө шингээдэг тусгай хавтан бол 2003 оны бүтээл. Энгийн хуруу зай 1 ампер цагийн хүчтэй бол “оддын зай" нь 10 ампер цагийн хүчтэй гэнэ.

Зохион бүтээгчид 2005 онд уг шидэт зайг олон тоогоор үйлдвэрлэнэ гэж амласан ч одоог хүртэл хэрэгжээгүй байгаа юм.

Оддын зай

6 Хатчинсоны хүндийн хүчний эсрэг нөлөө

1979 онд Канадын эрдэмтэн Жон Хатчинсон Теслагийн уртын дагуу хийсэн туршилтын дүнд сонирхолтой хэд хэдэн нөлөөг ажигласан байна. Өндөр хүчдэл бүхий эх үүсвэрүүдтэй ажиллахад (Ван-дер-Граафын генератор, Теслагийн хоёр болон түүнээс дээш ороомог) түүний эргэн тойронд буй биетүүд нурах, үйрмэг болох эсвэл хайлж байсан гэнэ.

Хатчинсоны энэхүү нээлтийг үйлдвэр эрхлэгчид болон Засгийн газрын байгууллагууд ялангуяа АНУ-ын цэргийн шинжлэх ухаан, судалгааны лаборатори ихээр сонирхож байжээ. “Бид нуралтын хөдөлгөөний талаар 750 орчим илтгэлийг бичсэн” хэмээн Хантчинсон хэлсэн байна. Ийнхүү нуралтад орж байсан металлууд жижиг хэсэгт хуваагдаж үл мэдэгдэх шинэ металл үүссэн аж. Харин зарим биетүүд металл болж хувирчээ. Гэвч энэ бүхнийг олон нийтэд зарласан Хатчинсоныг дэлхий ертөнц галзуу нэгэн мэтээр хүлээж авсан байна.

Хатчинсоны хүндийн хүчний эсрэг нөлөө

7 Хүйтэн хайлш

Хүйтэн хайлш хийхэд юу шаардлагатай вэ? Устай сав, хоёр электрод байхад л таны өмнө бэлэн цахилгаан станц байна гэсэн үг. Гэхдээ усны хувьд энгийн ус биш харин “хүнд” ус байх хэрэгтэй бөгөөд электродыг мөн адил тусгай металлаар хийдэг аж.

1980 оны сүүл үед тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушын тушаалаар олон улсын эрдэмтэд хамтарч хүйтэн хайлшийн талаар судалгаа хийсэн ч санхүүжилтийн багийнхан энэхүү санааг ''алдаатай, санхүүжилт хийх шаардлагагүй'' хэмээн дүгнэжээ. Үүнээс гадна хүйтэн хайлш ашиглах бүхий л төрлийн бүтээлд патент өгөхийг хоригложээ.

Хүйтэн хайлшийн технологийг дэлхийд нэвтрүүлснээр дэлхийн эрчим хүчний зах зээл уналтад орох магадлалтай учраас энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн судлаачид хэлэлцдэг байна.

Хүйтэн хайлш

Яагаад гайхалтай бүтээлүүдийг их хэмжээгээр үйлдвэрлэхийг хориглодог вэ?

Хэрэгтэй, ашигтай бүтээлүүд нь амьдралыг илүү хямд болгож өгдөг. Харин дэлхийн эдийн засгийн систем ямар ч хамаагүй аргаар их хэмжээний орлого олох зорилготой ажилладаг. Иймээс хэрвээ бүх хялбар нээлтүүдийг ашиглаж эхэлбэл мөнхийн зөрчилдөөн үүсэх эхлэл тавигдах юм. Мөн хөдөлмөрөөс ангижирч чадсан хүн их зан гаргаж, амьдралын зорилгогүй нэгэн болох болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()