СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн гоёмсог номын сангууд

Италийн гэрэл зурагчин Массимо Листри дэлхийн өнцөг булан бүрээр аялахдаа хамгийн тансаг, алдартай номын сангуудаар зочилжээ. Түүний гэрэл зургийн цуглуулгаас дэлхийн хамгийн гоёмсог, орд харш мэт номын сангуудыг онцлон та бүхэнд хүргэж байна. 

Дэлхийн хамгийн гоёмсог номын сангууд Хадгалах
2020-01-02, 16:31

Хойд Солонгосын нийслэл дэх өвөрмөц бөгөөд гоёмсог барилгууд

Архитектор Кристиано Бианчи (Cristiano Bianchi), Кристина Драпич (Cristina Drapich) нар "Загварлаг Пхеньян хот" нэртэй шинэ номондоо Хойд Солонгосын нийслэл дэх архитекторын гайхалтай шийдэл бүхий барилгуудыг багтаажээ. Тэд 2015-2018 оны хооронд хэд хэдэн удаа тус улсаар аялж, зураг дарсан байна. 

Хойд Солонгосын нийслэл дэх өвөрмөц бөгөөд гоёмсог барилгууд Хадгалах

Ажилтнуудыг 00-д удаахгүй байх зориулалттай суултуур бүтээгджээ

Британийн "StandardToilet" хэмээх старт-ап компани доошоо 13 хэм хазайсан хэлбэр бүхий нэгэн сонирхолтой суултуур бүтээжээ. Уг суултуурыг оффист байрлуулснаар ажилтнууд ариун цэврийн өрөөнд бага цагийг зарцуулж, ажилдаа их цаг зарцуулах боломжтой болох аж.

Ажилтнуудыг 00-д удаахгүй байх зориулалттай суултуур бүтээгджээ Хадгалах
2019-12-22, 13:40

Хамгийн өвөрмөц оффистой 10 компани

Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг учир тохилог, тухтай орчинд ажиллах нь нэн чухал билээ. Шаардлага хангахгүй ажлын байр нь таны эрүүл мэнд болоод сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх учир боломжтой бол өөрийн ажлын байрыг тохижуулах нь зүйтэй. Ингээд дэлхийн хамгийн гайхалтай оффисуудтай танилцацгаая. Энэ төрлийн оффист хүн бүр ажиллахыг хүсэх биз ээ. 

Хамгийн өвөрмөц оффистой 10 компани Хадгалах

Гутлын ертөнцийн шинэ тренд

Эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсөөд яаж яваад байдгийг эрчүүд гайхаад бардаггүй. Мэдээж энэ нь тийм амар биш ч бүсгүйчүүд маань үүнээс татгалзаж чаддаггүй. Тэгвэл Японы гутал үйлдвэрлэгчид энэхүү зовиураас салгахын тулд туруу хэлбэртэй шаахай бүтээжээ. Үүнийг өмсөөд хөлөө хугалчихгүйхэн шиг хэрхэн алхах нь одоогоор нууц хэвээр байна. 

Гутлын ертөнцийн шинэ тренд Хадгалах
2019-12-07, 14:09

"Мянган модтой байшин" - Хятадад хэрэгжиж буй ер бусын эко төсөл

Дизайнер Томас Хизервикийн санаачилсан "Мянган мод" хэмээх томоохон төслийн хүрээнд  Шанхай хотод ер бусын эко барилга баригдаж байна. Тус барилга нь ердийн бетонон барилгаас тэс өөр бөгөөд олон мянган моддыг барилгад суурилуулсан асар том эко цогцолбор аж. Түүнчлэн энэ нь тусгайлан сонгосон 25 мянган модноос бүрдсэн дэлхийн хамгийн анхны хиймэл ой болох юм. 

"Мянган модтой байшин" - Хятадад хэрэгжиж буй ер бусын эко төсөл Хадгалах
2019-12-03, 16:33

10-хан минутын дотор сурч аваад, амьдралынхаа туршид ашиглаж болох бяцхан аргууд

Өдөр бүр л бидэнд ямар нэг асуудал тулгарч байдаг. Ноцтой биш ч гэлээ тэдгээр жижиг асуудлууд бидний тав тухыг багагүй алдагдуулж, төвөг удах нь бий. Тэгвэл та бүхэндээ сурахад нэг их цаг хугацаа, чадвар шаардахгүй ч насан туршид чинь хэрэг болох энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг зааж өгье. 

10-хан минутын дотор сурч аваад, амьдралынхаа туршид ашиглаж болох бяцхан аргууд Хадгалах
2019-12-03, 16:28

Хэтэрхий энгийн мөртлөө сая сая долларын ашиг олсон 10 санаа

Бараг хүн бүрд өөрийг нь саятан болгохуйц шинэ санаанууд төрж байдаг гэхэд хилсдэхгүй байх. Гэвч үнэндээ зөвхөн цөөн хэд нь л бодит амьдрал дээр биеллээ олж, бусад нь хэрэгцээгүй болж үлддэг. Заримдаа бүр хэний ч амжилтад хүрнэ гэж бодоогүй энгийн санаанууд олон сая долларын ашиг авчирч, эзнээ санамсаргүй байдлаар чинээлэг болгох тохиолдол байдаг байна.

Хэтэрхий энгийн мөртлөө сая сая долларын ашиг олсон 10 санаа Хадгалах

Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

Британийн гэрэл зурагчин Кристофер Хервиг Оросын метрог хараад хэлэх ч үггүй болтлоо алмайрч орхижээ. Тэрээр ЗХУ-ын үед баригдсан энэхүү метроны шийдлийг жинхэнэ урлагийн бүтээл гэж үзээд, олон жилийн турш дарсан зургуудаа цуглуулан “Зөвлөлтийн метроны буудлууд" нэртэй зургийн цомгоо хэвлүүлсэн байдаг. Ингээд та бүхэнд тус цомогт орсон Оросын метроны буудлууд болон бусад орнуудад байдаг зарим гоёмсог буудлуудыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд Хадгалах
2019-11-19, 18:32

Таны үнэн гэж боддог гэр ахуйн худал зөвлөгөөнүүд

Интернетэд гэрийн ажлыг хөнгөвчлөх олон аргууд байдаг. Гэхдээ тэр бүх зөвлөгөө ихэнхдээ үр дүнгүй байх нь бий. Тэгвэл та бүхэнд хүн бүрийн үнэн гэж итгэдэг гэр ахуйн худал зөвлөгөөнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Таны үнэн гэж боддог гэр ахуйн худал зөвлөгөөнүүд Хадгалах
2019-11-16, 14:13

Япончуудын хачирхалтай бүтээлүүд

Япончууд аливаа нэгэн зүйлд өвөрмөц, ер бусын байдлаар ханддагаараа алдартай. Тиймээс ч тэд шинэ бүтээл хийхдээ өвөрмөцөөр сэтгэж, нэг талаас сонирхол татам, нөгөө талаас хөгжилтэй зүйлсийг бүтээж чаддаг. Ингээд Япон сэтгэлгээний бүтээлүүдтэй танилцацгаая.

Япончуудын хачирхалтай бүтээлүүд Хадгалах

Таны амьдралыг хялбарчлах гайхалтай "лайфхакууд"

Цаг бол алт гэдэг. Өнөөдөр бид цагтай уралдан ажиллаж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай лайфхакуудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Таны амьдралыг хялбарчлах гайхалтай "лайфхакууд" Хадгалах