Амны эвгүй үнэрийг арилгах хялбар аргууд

Судалгаагаар дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн 35-45 хувь нь амны хөндийн өвчлөлтэй гэсэн тоо баримт гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Америк улс гэхэд л зөвхөн амны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүндээ 10 гаруй тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Амны эвгүй үнэр бидний өөртөө итгэх итгэлийг үгүй хийгээд зогсохгүй элдэв уулзалт, болзоог ч бусниулах аюултай. Тэгвэл гэнэтийн уулзалт, болзоотой үед амнаас тань эвгүй үнэр үнэртээд байвал шуурхай авч болох, үр дүнтэй аргуудыг зааж өгье...

Амны эвгүй үнэрийг арилгах хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Амнаас яагаад эвгүй үнэр гардаг вэ?

Амнаас эвгүй үнэр гарах гол шалтгаан нь хэлний гадаргуу дээр нэгэн төрлийн "Solobacterium moorei" гэдэг бактери байдаг бөгөөд энэхүү бактери нь хэлэн дээр тогтсон өнгөрийг задалснаар өмхий үнэртэй нэгдэл, тосоллог хүчил ялгаруулснаас болдог байна. Амнаас эвгүй үнэр гарах хэд хэдэн шалтгаан байдгаас 80-90 хувь нь "Solobacterium moorei" байдаг бол үлдсэн хэдэн хувь нь ходоод, уушги, хамрын хөндийн эмгэгүүдтэй холбоотой байдаг ажээ.

Амнаас эвгүй үнэр гарахад мөн дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг:

  • Хүхрээр баялаг хоол идэх
  • Тамхи, архины хэрэглээ
  • Буйлны үрэвсэл
  • Стресс, сэтгэлийн зовуурь
  • Амны хөндийн халдвар
  • Шүд цоорох

Хэрвээ та амны эвгүй үнэрээ дарахыг хүсч байвал дараах аргуудыг хэрэглээд үзээрэй. 

Амнаас яагаад эвгүй үнэр гардаг вэ?

1 Ус уух

Шүлс нь бактерийн өсөлтийг сааруулдаг бөгөөд шүлсний булчирхайг үр дүнтэй ажиллуулахын тулд ус шаардлагатай байдаг. Ус нь амны хөндийн хангалтгүй чийг, шүлснээс үүсэх нянгийн өсөлтөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хэдий чинээ ус дутагдана, төдий чинээ амнаас эвгүй үнэр гарах болно.

Ус уух

2 Эмийн ургамал

Хатаасан балжингарав цэцэг болон зуун наст хэрэг болно. Аяга буцалсан усанд 2 амны халбага хатаасан ургамалаа хийж хандлаад хөргөнө. Өрөөний хэмтэй бүлээн болсон үед нь хоолойгоо зайлна. Дээрх аргыг хэрэглээд ч таны амны хөндийн эвгүй үнэр арилахгүй байгаа бол эмчид хандаж хоолойн хүүдийнд хуримтлагдсан зүйлийг цэвэрлүүлээрэй. Өөрөө бие даан гэрийн нөхцөлд хийх гэсний хэрэггүй учир нь залгиур хоолой гэмтэх аюултай.

Эмийн ургамал

3 Алим

Алим шиг хатуу гадаргуутай жимс идэх нь хэлийг цэвэрлэж өгдөг гэнэ. Тиймээс хэрэв шүдээ угаах ямар ч боломжгүй нөхцөлд ядаж хатуу, шүүслэг алим олж идэхийг хичээгээрэй.

Алим

4 Нимбэг

Нимбэг мэтийн витамин С-ээр баялаг жимснүүд болон хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж хэвших нь таны амны хөндийг бактериас хамгаалдаг. Ингэснээр амнаас тань эвгүй үнэр бус, шинэхэн жимсний тааламжит үнэр сэнгэнэж, таны өөртөө итгэх итгэлийг сэргээж өгөх болно.

Нимбэг

5 Ам зайлагч

Энэ нь шүдний утастай ижил төстэй бөгөөд амны эвгүй үнэрийг дарахад ихээхэн нөлөөтэй аж. Шүдээ, хэлээ угаахаасаа өмнө амаа зайлах ёстой байдаг. Энэ нь амны хөндий дэх бактерийг устгаж, гадагшлуулах үйлчилгээтэй юм.

Ам зайлагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()