Ертөнцийн төгсгөл дэх диваажин

2016-05-19, 17:25
13,624

Байгаль дэлхий хүн төрөлхтний амьдралыг илүү таатай, сонирхолтой болгох гэж л гайхалтай тогтоцтой газруудыг бүтээдэг гэмээр. Эдгээр хотууд бол ертөнцийн төгсгөлд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхүйц гайхалтай үзэмжтэй гэдгийг тодруулмаар байна.  

Ертөнцийн төгсгөл дэх диваажин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Ронда

Испанийн эртний хот Ронда нь далайн түвшнээс дээш 750 метрийн өндөрт байрлах бөгөөд хадан хавцал мэт хоёр сүрлэг уулыг холбосон гүүртэй гэдгээрээ алдартай. 

Ронда

9 Манарола

Италийн Лигури тосгонд байх энэхүү хот нь далайд маш ойрхон, хадан хавцлууд дээр "ургажээ". Бүх байшингийн цонхноос байгалийн гайхалтай үзэмж, амьсгаа давхацмаар мэдрэмжийг авах боломжтой .

Манарола

8 Бонифачо

Газар дундын тэнгисээс 70 метрийн өндөрт оршдог. 

Бонифачо

7 Кейптаун

Африкийн хамгийн үзэсгэлэнтэй газар гэж болно. 

Кейптаун

6 Тропиа

Гүн хөх далайд хэзээ хэзээгүй унах гэж байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц өндөрт баригдсан байшингууд зөвхөн энд л бий. Домогт өгүүлснээр бол Геркулес бурхан энэхүү газрыг бий болгосон гэлцдэг. 

Тропиа

5 Синтра

XIX зууны үеийн Португалийн унаган төрхийг өнөө цагт тэр чигт нь авчирсан гэлтэй эл газрыг хаад ноёд ихээр зорьж, тухлан саатдаг байжээ. Португалийн үнэт өв болсон хамгийн нандин газар юм. 

Синтра

4 Мадейра

"Атлантын сувд", "Хөвж буй цэцэрлэг" гэгддэг энэхүү тосгон нь дэлхийд өөр хаана ч байхгүй хараа булаам үзэсгэлэнтэй газар юм. 

Мадейра

3 Норт Бонди

Австралийн хамгийн алдартай эргүүдийн нэг бөгөөд жуулчдын хөлөөр тасардаггүй гэнэ. 

Норт Бонди

2 Кастельфольит-де-ла-Рока

Амьдрахад хамгийн аюултай газруудын нэгээр нэрлэгддэг ч адал явдалд дурлагчдын сонирхлыг соронзон мэт татдаг газар юм. 

Кастельфольит-де-ла-Рока

1 Санторини

3500-аад жилийн өмнө Эгийн тэнгисийн галт уулын дэлбэрэлтийн дүнд гайхалтай үзэмжтэй 5 арал бий болсон билээ. Тэдний хамгийн алдартай, хамгийн сайхан газар нь Санторини юм. 

Санторини

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()