Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

2019-11-19, 18:32
3,841

Британийн гэрэл зурагчин Кристофер Хервиг Оросын метрог хараад хэлэх ч үггүй болтлоо алмайрч орхижээ. Тэрээр ЗХУ-ын үед баригдсан энэхүү метроны шийдлийг жинхэнэ урлагийн бүтээл гэж үзээд, олон жилийн турш дарсан зургуудаа цуглуулан “Зөвлөлтийн метроны буудлууд" нэртэй зургийн цомгоо хэвлүүлсэн байдаг. Ингээд та бүхэнд тус цомогт орсон Оросын метроны буудлууд болон бусад орнуудад байдаг зарим гоёмсог буудлуудыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Автовогийн буудал, Киров-Выборг чиглэл, Санкт-Петербург

Архитектор Евгений Левинсоны гүйцэтгэсэн,  Ленинградын метроны шугамын анхны зогсоолуудын нэг  болох Автово нь 1955 оны 11-р сард ашиглалтад оржээ. 

Автовогийн буудал, Киров-Выборг чиглэл, Санкт-Петербург

2 Метроны төв буудал, Вашингтон D.C

Метроны төв буудал, Вашингтон D.C

3 "Staromestska" буудал, Прага хот

"Staromestska" буудал, Прага хот

4 Электрозаводскаягийн буудал, Арбат-Покровская чиглэл, Москва

Тус зогсоол нь дайны үед баригдаж эхлээд 1944 онд нээгджээ. 

Электрозаводскаягийн буудал, Арбат-Покровская чиглэл, Москва

5 Техникийн их сургуулийн буудал - Тбилиси

Тбилисийн энэхүү метроны буудал нь 1966 оны 1-р сараас ашиглагдаж эхэлсэн. Уг буудал нь ойролцоо байрлах Гүржийн техникийн их сургуулийн нэрээр нэрлэгдсэн.

Техникийн их сургуулийн буудал - Тбилиси

6 Нарвагийн буудал

Анхандаа Сталины нэрээр нэрлэх төлөвлөгөөтэй байсан ч цаг үе өөрчлөгдөх үед нэрийг нь өөрчилж Нарвагийн буудал болгожээ. Гэвч энэхүү буудлын барилгын элемент бүрээс "ард түмний баатар" Сталинтай холбоотой шийдлийг харах боломжтой. 

Нарвагийн буудал

7 Днеприйн буудал, Святошинско-Броварская чиглэл, Киев

Гүүрэн дээр байрлах уг өвөрмөц буудал нь 1960 онд нээгджээ.

Днеприйн буудал, Святошинско-Броварская чиглэл, Киев

8 Новзагийн буудал, Ташкент

Ташкент дахь Новза буудал нь 1977 оны 11-р сард ашиглалтад орсон. 

Новзагийн буудал, Ташкент

9 Чкаловская буудал, Доод Новгород

Доод Новгородыг баруун хойноос зүүн өмнөд хэсэгрүү дайрч өнгөрөх метроны шугамд нийт 11 зогсоол бий. Чкаловская нь хамгийн эхний зогсоол юм.

Чкаловская буудал, Доод Новгород

10 Улдузын буудал, Баку

Улдузын буудал нь 1970 оноос ашиглагдаж байна. Баку дахь метроны систем нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2030 он гэхэд 53 буудал шинээр барьж, дахин 3 чиглэл нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Улдузын буудал, Баку

11 Киевская буудал, Харьков

Энэхүү буудал нь хотын төв хэсэг дэх метроны шугам дээр байрладаг. 

Киевская буудал, Харьков

12 "Westfriedhof" буудал, Мюнхен

"Westfriedhof" буудал, Мюнхен

13 Ильичийн талбайн зогсоол, Москва

Москвагийн метроны Калинин-Солнцевская шугам нь 1979 оны 12-р сараас ашиглагдаж эхэлсэн. 

Ильичийн талбайн зогсоол, Москва

14 Еритасардакан буудал, Ереван

Армены Ереван хотын метроны анхны буудал болох Еритасардакан нь 1981 оны 3-р сарын 7-нд нээгдсэн. 

Еритасардакан буудал, Ереван

15 Канавинская, Доод Новгород

Уг станц нь ЗХУ задрах үед баригдаж эхэлсэн бөгөөд 1993 оны 12-р сард ашиглалтад оржээ. 

Канавинская, Доод Новгород

16 T-Centralen буудал, Стокхольм хот

Метроны гурван шугам уулздаг, Шведийн нийслэлийн хамгийн завгүй буудлуудын нэг юм.

T-Centralen буудал, Стокхольм хот

17 "Arts et Métiers" буудал - Парис

Парисын метроны 11-р шугам дамждаг энэхүү буудлын яг дээр нь орчин үеийн урлагийн музей бий.

"Arts et Métiers" буудал - Парис

18 Толедогийн буудал, Наполи, Итали

Толедогийн буудал, Наполи, Итали

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()