"Мянган модтой байшин" - Хятадад хэрэгжиж буй ер бусын эко төсөл

2019-12-03, 16:33
3,823

Дизайнер Томас Хизервикийн санаачилсан "Мянган мод" хэмээх томоохон төслийн хүрээнд  Шанхай хотод ер бусын эко барилга баригдаж байна. Тус барилга нь ердийн бетонон барилгаас тэс өөр бөгөөд олон мянган моддыг барилгад суурилуулсан асар том эко цогцолбор аж. Түүнчлэн энэ нь тусгайлан сонгосон 25 мянган модноос бүрдсэн дэлхийн хамгийн анхны хиймэл ой болох юм. 

"Мянган модтой байшин" - Хятадад хэрэгжиж буй ер бусын эко төсөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Мянган мод" цогцолбор нь Шанхай хотын "M50" дүүргийн Сучжоу голын эрэг дээр байрлана. Энэхүү байгууламж нь орчин үеийн, үзэсгэлэнтэй, мөн байгальд орчинд ээлтэй цогцолбор болохоос гадна хот даяарх бусад бетонон барилгаас эрс ялгаатай. Түүний энэхүү төслийн экологийн ач холбогдлыг олон улсын архитекторууд өндөрөөр үнэлсэн бөгөөд Хятадын засгийн газраас эл санааг ихэд дэмжиж байгаа аж. 

Зохион бүтээгчид моддыг 800 метр тутамд тусдаа бетонон хавтан дээр байруулахаар төлөвлөжээ. Үүнийг барилгын онцлог шинж гэж үзээд моднуудаа нүдэнд ил харагдахуйц байруулах юм байна. Барилгын дээврийн бүтэц нь шаталсан загвартай байх ба тэдгээрийн дээд талыг гидропоник системээр тоноглож өгснөөр тохируулсан хугацаанд моддыг автоматаар услах боломжтой гэнэ. 

Ногоон байгууламж уг цогцолборын хэдэн хувийг эзлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч тэд тусгайлан сонгосон 25 мянган модыг барилгад суурилуулахаар төлөвлөөд байна. Барилга нь 2 том толгод хэлбэрээр баригдах ба 300 мянган метр квадрат талбайг эзэлнэ. Уг цогцолбор нь орон сууц, худалдааны төв, оффис, сургууль гэх мэт олон талын зориулалтаар ашиглагдах бөгөөд "Мянган мод" төслийн нээлтийг 2020 оны сүүлээр хийхээр төлөвлөж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()