Таны үнэн гэж боддог гэр ахуйн худал зөвлөгөөнүүд

2019-11-16, 14:13
6,575

Интернетэд гэрийн ажлыг хөнгөвчлөх олон аргууд байдаг. Гэхдээ тэр бүх зөвлөгөө ихэнхдээ үр дүнгүй байх нь бий. Тэгвэл та бүхэнд хүн бүрийн үнэн гэж итгэдэг гэр ахуйн худал зөвлөгөөнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Таны үнэн гэж боддог гэр ахуйн худал зөвлөгөөнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нимбэг бүх гадаргууг гялалзуулж, бөглөрлийг арилгадаг

Нимбэг бүхий л төрлийн гадаргууг гялалзуулж, бөглөрлийг арилгадаг гэдэг ойлголт нь өрөөсгөл юм. Та нимбэгийг дараах байдлаар л ашиглаж болно. Данх болон тогоондоо нимбэгийн хүчлийн уусмалыг буцалгавал түүний доторх өнгөр нь арилна. Харин та угаалтуурынхаа бөглөрлийг гаргахыг хүсвэл гуурс болон сода ашиглах нь зөв юм.

Нимбэг бүх гадаргууг гялалзуулж, бөглөрлийг арилгадаг

2 Кола цэвэрлэгээнд тустай

Ихэнх бичлэгүүдэд кока-колагаар сантехникийн болон машины эд ангиудыг цэвэрлэж байгааг харуулдаг. Гэвч энэ нь ямар ч үр дүнгүй ажээ. Мөн колагаар суултуур цэвэрлэх нь тохиромжгүй юм. Учир нь кока-кола гадаргуу дээр удаан тогтох чадваргүй, зүгээр л урсаад алга болчихдог. Тэгэхээр ганц суултуур цэвэрлэх гэж өчнөөн литр кола авснаас угаалгын бодис авсан нь хэмнэлттэй билээ.

Кола цэвэрлэгээнд тустай

3 Шүдний оо нь батга эмчилдэг

Шүдний оо батга эмчилдэг гэдэгт олон хүн итгэдэг. Олон охид батгаа хурдан арилгахын тулд батга дээрээ шүдний оо-г түрхдэг ч энэ нь арьсанд сөргөөр нөлөөлөх нь бий. Хэрэв тухайн оо нь хүчтэй бодис агуулдаг бол арьсыг улайлгаж, түлж ч мэднэ.

Шүдний оо нь батга эмчилдэг

4 Үсний лак толбо арилгадаг

Үнэн хэрэгтээ лак нь хувцаснаас толбыг арилгадаггүй. Тэгэхээр та үүний оронд ердийн толбо арилгагчийг ашиглах нь зүйтэй. 

Үсний лак толбо арилгадаг

5 Мицелийн усаар цагаан гутлын өнгийг сэргээдэг

Энэ аргыг олон хүн туршиж үзээд, үр дүнтэй гэж дүгнэсэн. Гэхдээ ямар ч мицелийн ус тоос шорооноос ангид байж чаддаггүй. Тэгэхээр үүний оронд арай хямдаар байнга хэрэглэх пүүз угаагч шингэн авч болохгүй гэж үү?

Мицелийн усаар цагаан гутлын өнгийг сэргээдэг

6 Хүнсний сода, цагаан цуугаар гадаргууг цэвэрлэх

Цагаан цуу болон содыг хамтад нь бус тусад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Учир нь соданд агуулагддаг шүлт болон цагаан цууны нэг хэсэг хүчил нь бие биеэ саармагжуулдаг. Ийм учраас та бохироо арилгахыг хүсэж байвал уг хоёр бүтээгдэхүүнийг тус тусад нь хэрэглээрэй.

Хүнсний сода, цагаан цуугаар гадаргууг цэвэрлэх

7 Талх шарагчаар хачиртай талх хийж болно

Интернетэд талх шарагчаа хажуугаар нь харуулж тавиад дотор нь талхан дээрээ бяслаг түрхэж халааж байгааг үзүүлдэг. Гэвч бяслаг нь халах үедээ хананд наалдвал талх шарагчийг чинь эвдлэх болно шүү. 

Талх шарагчаар хачиртай талх хийж болно

8 Халбагаа амсар дээр нь тавивал шөл дэвэрдэггүй

Шөл дэвэрч гарахаас сэргийлж, тогооны амсар дээрээ модон халбага хөндөлдүүлж тавихыг зөвлөдөг. Гэхдээ тогоо дүүрэн биш, халбага нь өргөн, гал нь ширүүн биш байвал энэ арга үр дүнтэй хэрэгжихийг санаарай.

Халбагаа амсар дээр нь тавивал шөл дэвэрдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()