СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Иргэнээ боддог хотуудад хэрэгжүүлсэн бүтээлч санаанууд (30 фото)

Хот төлөвлөлтөд хамгийн чухал зүйлсийн нэг нь хүмүүсийн ая тухтай байдлыг хангах байдаг. Энэхүү чиглэлд бидний амьдралыг хялбаршуулах, илүү сонирхолтой, тохь тухтай орчин бүрдүүлэхийн тулд жижиг зүйлээс эхлээд том хэмжээний төсөл хүртэл үргэлж хийгдэж байдаг. Энэ үүднээс та хотод амьдардаг хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай санануудыг танилцуулж байна. 

Иргэнээ боддог хотуудад хэрэгжүүлсэн бүтээлч санаанууд (30 фото) Хадгалах

Зөвхөн Солонгост харж болох ухаалаг шийдлүүд

Өмнөд Солонгост очсон аялагчид тус улсын технологийн хөгжил болоод иргэдийнхээ тохь тухтай байх нөхцөлийг хэрхэн хангаж буйг хараад ихээхэн гайхширдаг. Үнэхээр л өндөр хөгжилтэй орон гэсэн тодотголыг энгийн жижиг зүйлсээр ч харуулж өгсөн нь бишрэхийн аргагүй юм. Ингээд өмнөд солонгосыг бусад улсаас онцгой болгож өгдөг ухаалаг шийдлүүдтэй танилцацгаая. 

Зөвхөн Солонгост харж болох ухаалаг шийдлүүд Хадгалах
2020-04-28, 16:15

Сав, баглаа боодлыг жинхэнэ утгаар нь ашигласан бүтээгдэхүүнүүд

Орчин үед олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарч буйтай холбогдуулан сонголт их болсон нь худалдан авагчдыг баргийн зүйлд гайхахааргүй цамаан болгожээ. Иймд бүтээгдэхүүнээ бусдаас онцгой харагдуулж, худалдан авагчдын анхаарлыг татахын тулд гаднах сав баглаа боодолд хөрөнгө оруулалт хийхээс  өөр аргагүй болсон байна. Учир нь  гайхалтай савлагаа нь тухайн бүтээгдэхүүнийг ижил төрөл бусад бараанаас ялгаж, худалдан авах хүслийг өдөөж өгдөг юм. Ингээд сав баглаа боодлын гайхамшгийг харуулсан ухаалаг шийдлүүдийг та бүхэнтэй хуваалцаж байна. 

Сав, баглаа боодлыг жинхэнэ утгаар нь ашигласан бүтээгдэхүүнүүд Хадгалах
2020-04-27, 17:26

9 метр квадрат талбайтай байшинг мөрөөдлийн гэр болгон өөрчилсөн бүсгүй

Минималист хэв маягийг баримтлагч Лина Менард хэмээх дизайнер бүсгүй  9.3 мкв талбайтай, бүрэн тоноглогдсон авсаархан "мини-байшин" барьжээ. Тэрээр уг байрандаа ганцаараа амьдрах бөгөөд хэрэгцээт бүх тавилгыг маш загварлагаар шийдэж чадсан нь хэний ч атаархлыг төрүүлэхээр тансаг болжээ. 

9 метр квадрат талбайтай байшинг мөрөөдлийн гэр болгон өөрчилсөн бүсгүй Хадгалах
2020-04-14, 14:20

Гутлын хайрцгийг хаяхын оронд ингэж ашиглаарай! (Бүтээлч 8 санаа)

Худалдан авалт хийх гэдэг таатай зүйлсийн нэг билээ. Шинээр худалдаж авсан өндөр өсгийт нь танд таатай мэдрэмжийг төрүүлэхээс гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, таныг загварлаг  харагдахад тусална. Гэхдээ та худалдаж авсан гуталныхаа хайрцгийг яадаг вэ? Хэрэггүй болсон хайрцгийг ашиглаж та хүүхдээ завгүй байлгах, гэрийнхээ интерьерийг өөрчлөх боломжтой шүү. Ингээд гуталны хайрцгийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөөг хүргэе.

Гутлын хайрцгийг хаяхын оронд ингэж ашиглаарай! (Бүтээлч 8 санаа) Хадгалах

Япон дахь ямар ч хог хаягдал гаргадаггүй хот

Токушима мужийн Камикацу хот нь "Тэг хаягдал" бодлогыг хэрэгжүүлсэн Японы анхны хот болжээ. Хотын оршин суугчид хог хаягдлыг 13 бүлэгт хуваан, 45 төрлийн хаягдал цуглуулж, 81 хувийг нь дахин боловсруулж чадсан байна.

Япон дахь ямар ч хог хаягдал гаргадаггүй хот Хадгалах

Гэртээ байх хугацаандаа хоббитой болж, түүгээрээ мөнгө олох 5 санаа

Гар доорх материал ашиглаад гайхалтай бүтээл туурвиж чаддаг авьяаслаг бүсгүйчүүд олон бий. Зарим нь зүгээр л сонирхлоороо оролдож бүтээлээ өөртөө хадгалдаг бол зарим эмэгтэйчүүд хоббигоо бизнес болгон хөгжүүлж чадсан тохиолдол ч бий.  Энэ удаад бүсгүйчүүддээ гэртээ суунгаа хэрхэн бүтээл урлаж, бизнес хийж болох санааг хуваалцъя. 

Гэртээ байх хугацаандаа хоббитой болж, түүгээрээ мөнгө олох 5 санаа Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд

Чүдэнзний хайрцаг эсвэл супермаркетын сагсыг илүү сонирхолтой, ухаалгаар шийдэх боломжтой юу? Ихэнх хүмүүс үүнд "үгүй" гэж хариулах байх. Учир нь аль хэдийн нэг стандартаар олон танигдсан зүйл шүү дээ. Гэхдээ жинхэнэ чадварлаг дизайнерууд бол юугаар ч гайхамшгийг бүтээж чаддаг бололтой. Тэдний ачаар бидний өдөр тутамдаа ашигладаг эд зүйлс илүү сонирхолтой, хэрэгцээтэй бас шинэлэг болдгийг дараах бүтээлүүд батлан харуулах болно.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд Хадгалах
2020-03-17, 16:18

Таны хэзээ ч туршиж болохгүй лайфхакууд

Сүүлийн үед хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулан өдөр тутмын амьдралыг хялбарчлах олон сонирхолтой "лайфхак"-уудыг бусадтайгаа хуваалцсаар байна. Харамсалтай нь, тэд бүгд бодит амьдрал дээр үр дүнгээ өгөхгүй учир туршиж үзэхээсээ өмнө дахин нэг нягтлаарай. Ингээд та бүхний өнөөг хүртэл үнэн гэж бодож ирсэн үр дүнгүй лайфхакуудаас танилцуулж байна. 

Таны хэзээ ч туршиж болохгүй лайфхакууд Хадгалах

Эдгээр зүйлст мөнгө зарцуулахаа одооноос болих хэрэгтэй!

Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээ авах үедээ та хүргэлт, сурталчилгаа болон заримдаа бусад хүмүүсийн татварыг өөрийн халааснаас төлж байдаг. Ихэнхи худалдааны байгууллагуудын хувьд үндсэн үнэ дээр 100% нэмэх нь энгийн үзэгдэл байдаг боловч зарим тохиолдолд энэ тоо хэд дахин давдаг байна. Хэрвээ та дараах зүйлсийг худалдаж авахаас татгалзвал маш сайн хэмнэлтийг хийж чадна шүү.

Эдгээр зүйлст мөнгө зарцуулахаа одооноос болих хэрэгтэй! Хадгалах

Орон орны сургуулиудад байдаг ухаалаг, бүтээлч зүйлс

Сурагчдыг илүү үр дүнтэй сургахын тулд албадах бус сонирхлыг нь татах хэрэгтэй. Тэгвэл зарим боловсролын байгууллагын удирдлагууд энэ чадварыг маш сайн эзэмшсэн бололтой. Майами-Дади сургуулийн гаргасан судалгаагаар тав тухтай орчин болон хүнлэг чанар нь дасгал сургуулилт, шийтгэлээс илүүтэй сурагчдын амжилтад нөлөөлдөг гэжээ. Ингээд сурагчдын сонирхлыг татахын тулд хийсэн бүтээлч, шинэлэг шийдлүүдийг сонирхоцгооё. 

Орон орны сургуулиудад байдаг ухаалаг, бүтээлч зүйлс Хадгалах
2020-02-06, 16:22

Аюулгүй сексийг сурталчилсан бүх цаг үеийн хамгийн шилдэг зурагт хуудсууд

1987 онд ВВС телевиз анх удаа ДОХ-ын халдварыг бууруулах зорилгоор "аюулгүй секс"-ийн тухай төрөл бүрийн сурталчилгааг цацаж эхэлжээ. Энэ үеэс эхлэн олон улсын төвшинд нийгмийг хамарсан томоохон компанит ажлууд хийгдэх болсон бөгөөд энэ нь хүмүүст "зууны хамгийн аюултай өвчин"-өөс өөрийгөө хамгаалах арга замын талаар мэдээлэх зорилготой байв. Ингээд ДОХ-ын эсрэг чиглэсэн аюулгүй сексийн талаар гаргасан хамгийн нөлөө бүхий сурталчилгаануудыг та бүхэнд түүвэрлэн хүргэж байна. 

Аюулгүй сексийг сурталчилсан бүх цаг үеийн хамгийн шилдэг зурагт хуудсууд Хадгалах
2020-01-03, 15:43