Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хайчдаг вэ?

Ямарваа хүнд осол гэмтлийн дараа зарим хүмүүс үхэл амьдралын заагт гацаж, удаан хугацаанд хэвтрийн байдалтай ухаангүй хэвтдэг. Энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны хэлээр "кома" хэмээн тайлбарладаг билээ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс ухаангүй байх хугацаандаа чухам юу бодож байдаг, тэрчлэн хаагуур аялдаг бол гэдэг нь учир битүүлэг байсаар ирсэн юм. Комад орж, удаан хугацаанд ухаангүй байсан тэдгээр хүмүүс нэг л өдөр сэргэхээрээ хүний санаанд оромгүй галзуу зүйлсийг ярьдаг. Гэвч тэдний хэлсэн аймшигтай зүйлс үнэхээр бодит бол яах вэ?

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хайчдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хашгираан, жингүйдэл болон цэнхэр гэрэл

Английн иргэн Тони Сикориа (Tony Cicoria) хэмээх залуу гэр бүлийн аялал хийж байхдаа санаандгүй аянганд цохиулсан байна. Түүнийг харсан эх нь хүчтэй хашгирсан боловч тэрээр хэдийн юуг ч ажрахааргүй болсон байж. Тэрээр хэдийн ухаантай байсан боловч, өөрийгөө нас барчихлаа хэмээн бодсон гэдэг. Улмаар түүнийг эмнэлэгт яаралтай хүргэж, түргэн тусламж үзүүлсэн байна.  Түүний зүрхийг хүчдэлээр цохиулах мөчид тэр сэргэж, хүний ой тойнд оромгүй утгагүй зүйлсийг эхнэртээ хэлсэн байна. Эхлээд тэрээр "Би хэн нэгэн хашгирахыг сонссон, харин дараа нь би өндөр барилгуудын дээгүүр жингүүдэн тэнгэрээр аялсан. Тэгээд хүүхдүүдийн минь зурагтай нэгэн барилга руу орж, тэр дотор байхад нүдэнд минь маш хүчтэй цэнхэр гэрэл үзэгдэж, сэргэсэн" хэмээжээ.

Хашгираан, жингүйдэл болон цэнхэр гэрэл

2 Хонгил, гэрэл, танихгүй газар

Үхлийн дараах амьдрал судлаач, доктор Раймонд Мүүди (Raymond Moody) хэмээх бүсгүй, 14 насандаа дугуй унан зам хөндлөн гарч байгаад, согтуу жолоочийн машинд мөргүүлжээ. Тэрээр дөнгөж л амьтай голтой төдийхөн байсан бөгөөд хөл нь хугарч, их хэмжээний цус алдан, юу болоод байгааг ойлгохооргүй хэмжээнд шоконд орсон гэдэг. Түүнийг хүмүүс тойрон зогсож, хоорондоо шивнэлдэн, түргэн тусламжийн дохио дуугарч, бүх зүйл чихнийх нь хажуугаар урсаж байсан гэдэг. Тэгэхдээ тэр түүний урд нэгэн харанхуй хонгил байхыг харчээ. Улмаар хонгилоос хурц гэрэл цацарч, эргэн тойрноо харах мөчид учир битүүлэг танихгүй газар байсан аж. Тэрээр хожим энэ талаараа дурсахдаа "Би урьд өмнө хэзээ ч тийм тод гэрлийг харж байсангүй, бас урьд өмнө очиж байгаагүй сонин газар би байсан. Удалгүй хэн нэгэн надад охин минь хүчтэй байгаарай. Ээж нь дэргэд нь байна хонгор минь, Эргээд ир хэмээх танил чимээг сонсож, дуу гарах зүг рүү явах мөчид сэрсэн” хэмээжээ. Хүүхэд насныхаа учир бүтүүлэг явдлын зангилааг тайлахаар ийнхүү "Үхлийн дараах амьдрал" хэмээх мэргэжлийг сонгосон тухайгаа ч хэлжээ.

Хонгил, гэрэл, танихгүй газар

3 Эрлэгийн элч

Шөнөжин болсон шоуны дараа ядарсан Вероника гэртээ харихаар замын хажууд унаа авахаар зогсож байжээ. Гайт тэр шөнө бүсгүй мөн л согтуу жолоочийн машинд мөргүүлж, тэр дороо ухаан алдсан гэнэ. Түүний хажуугаар өнгөрч явсан залуу түргэн тусламж дуудаж, бүсгүйг эмнэлэгт хүргэж өгчээ. Эмч нар чадах бүхнээ хийсэн ч, бүсгүй маш их цус алдаж, цээжин тус газраа хүчтэй гэмтэл авсан учир түүнийг даруй мэс засалд оруулж, сэргэхийг нь л хүлээх үлдсэн аж. Азаар бүсгүй олон сар ухаангүй байсны эцэст сэргэсэн ч ямар нэгэн зүйлээс айсан, "Намайг авраач, хэн нэгэн намайг авч явах гээд байна" хэмээн орилсоор байсан гэдэг. Түүнийг тайтгарсны дараа эмч нар юу болсныг асуухад, “Би харанхуй, гал дүрэлзсэн хэрнээ маш хүйтэн газарт сэрсэн. Гэтэл  нэг аймшигт амьтан намайг ажиглаад байгааг ч би анзаарсан. Тэр нэг тийм аймшигтай... Би урьд нь хэзээ ч тийм аймшигтай амьтныг харж байгаагүй, удалгүй тэр намайг хөөж, ямар нэгэн аймшигтай газар руу аваачих гээд байсан. Гэтэл гэнэт нэг гар надаас татаж, тэр тамын газраас холдуулсан” хэмээжээ.

Эрлэгийн элч

4 Бурхантай уулзсан нь

Колтон Бурпо (Colton Burpo) хэмээх 4 настай хүү мухар олгойн хагалгаанд орсныхоо дараа итгэмээргүй газраар аялаад иржээ. Тэрээр ухаан орсныхоо дараа эцэгтээ хандаж, "Ааваа би сая Есүс бурхантай уулзаад ирлээ. Тэнд бас миний охин дүү байсан. Тэр намайг адислаж өгсөн.” хэмээжээ. Хачирхалтай нь,  хүү өөрийн дүүгээ хэзээ ч харж байгаагүй бөгөөд бяцхан дүү нь гэдсэндээ байхдаа харамсалтайгаар эндсэн гэдэг. Хүүгийнхээ ярьсан зүйлд сэтгэл нь хөдөлсөн эцэг Тодд, хожим хүүгийнхээ амьдралаар сэдэвлэн “Heaven Is Real” буюу “Диваажин байдаг” хэмээх зохиолоо бичсэн байна.

Бурхантай уулзсан нь

5 Зүрхний код

Түргэн тусламжаар ирсэн нэгэн бүсгүйн амийг аврахаар сувилагчид хичээн ажиллаж байжээ. Юу юугүй зүрх нь зогсох гээд байгаа түүнийг харсан эмч нар "Зүрх нь зогсох нь" хэмээн орилолдож эхэлжээ. Бүсгүй хэдийн өөрийн биеэс хальж, агаарт замхарч байгаагаар харж, доор байгаа бүхэн улам алсрах ажээ. Гэтэл гэнэт түүний цээжинд хүчдэл мэдрэгдэж, тэрээр ухаан орсон байна.  Хожим тэрээр өөрийнхөө талаар хэлэхдээ, "Би юу юугүй л тэнгэр өөд нисч, миний бие агаарт жингүүдэхийг мэдэрсэн. Урьд нь би хэзээ ч ийм мэдрэмжийг мэдэрч байгаагүй" гэжээ.

Зүрхний код

6 Маш харанхуй газар

Ян Маккормак (Ian McCormack) хэмээх нэгэн залуу далайн тогтой мөгөөрст цохиулан далайн гүн рүү живсэн байна. Тэр мөчид түүний нүдэнд ээж нь харагдаж, “Хүү минь юунд ингэж доош живнэ вэ? Дээшээ сэл. Чадах чинээгээрээ дээшээ зүтгэ,” хэмээжээ. Тэрээр усны гүнд ойролцоогоор 15 мин болсон бөгөөд түргэн тусламжийн ачаар амь аврагдсан байна. Хожим тэрээр энэ талаараа хэлэхдээ, "Би маш харанхуй газар байсан. Тэнд юу ч үл харагдана. Би өөрийгөө ч олж харахгүй байсан. Чихэнд минь хэн нэгэн чи тамд байна гэж шивнэсэн. Тэгээд тэр намайг хөтлөн явах мөчид хурц гэрэл тусч, би сэрсэн” хэмээжээ.

Маш харанхуй газар

7 Физиологийн холбоогүй байдал ба мэлхийн хар нүд

Дэйп (Dape) хэмээх нэгэн залуу өөрийнхөө амьгүй биеийг орон дээрээ хэвтэж байхыг харчээ. Тэрээр өөрийнхөө биеийг удирдаж, хөдөлгөж чадахгүй, түүний зүрх ч мөн зогссон байжээ. Мөн түүний хамаг бие хөшиж, хөрсөн байж. Гэтэл хэн нэгэн түүнд, “ Би танд харьяалагдахгүй. Би бурханд хярьяалагдана” хэмээн хэлжээ. Түүний зүсийг дурдахдаа, "Тэр хагас мэлхий, хагас хүн байсан. Түүний нүд нь ёроол нь үл харагдах ангал мэт тас харанхуй байсан" гэжээ. Гэтэл гэнэт "Хүүгийн минь битгий авч яв. Үлдээ. Тэр үхэх болоогүй. Оронд нь намайг аваад яв" хэмээх эхийнх нь дуу сонсогдож, залуу сэргэсэн байна. Түүний бие бүлээцэж, эргээд биеэ хөдөлгөж чадсан боловч, түүний эх... бүх зүйл хэдийн хожимдсон байлаа.

Физиологийн холбоогүй байдал ба мэлхийн хар нүд

8 Сансар огторгуйн уудам хязгаар

Эрик (Eric) хэмээх нэгэн залуу өөрийгөө сансар огторгуй, гариг эрхсээр аялаад ирсэн хэмээн хэлж, олныг алмайруулжээ. Тэрээр санамсаргүй ослын улмаас хүнд гэмтэл авч, хэсэг хугацаанд ухаангүй байсан гэнэ. Эрик сэргээд, “Би сансар уудамд хягааргүй дүүлэн нисч, эрх чөлөөтэй байсан. Удалгүй гэнэт миний өмнө хурц гэрэл тусч, би түүнийг даган жингүйдэж эхэлсэн. Тэгээд л би сэрсэн.” хэмээжээ.

Сансар огторгуйн уудам хязгаар

9 Агуй, урвагч

Ричард (Richard) хэмээх нэгэн залуу гайхамшигтай басхүү аймшигт нэгэн түүхийн гэрч болжээ. Тэрээр тархины бэртлээс болж, ухаангүй хэдэн өдрийн турш эмнэлэгт хэвтсэн байна. Эцэст нь тэрээр сэргээд, утга учиргүй олон зүйлсийг ярьжээ. "Эхлээд, би нэг хачин агуйд сэрсэн. Тэнд надаас гадна хоёр хүн байсан. Агуйгаас гараад хартал гадаа эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн цөл байсан юм. Тэгээд би эргээд ортол агуйд байсан 2 хүний 1 нь надруу урвагч хэмээн агсарахыг харсан. Удалгүй нэг тод гэрэл намайг гэрэлтүүлж, би сэрсэн" хэмээжээ.

Агуй, урвагч

10 Сүсэг бишрэлийн дуудлага

Билл Визе (Bill Weise) хэмээх нэгэн залуу өөрийгөө 23 минутын турш тамд байсан гэжээ. Тэрээр өдрийн 3 цагийн үед гэнэт ухаан алдаж, гэрийнхэн нь түргэн дуудсан байна. Гэсэн ч удалгүй 23 минутын дараа сэргэхдээ хачин зүйлсийг ярьж эхэлжээ. Өөрийгөө тамд байсан, гэнэт гэрийн хана нурж ард нь гал дүрэлзэж байсан. Маш олон хүмүүс тэрхүү галд шатаж, бурханаас залбирал хүсэж байсан. Тэрээр Христийн шашинтай бөгөөд өөрийг нь тэрхүү тамын галаас эх эзэн аварсан хэмээн гэрийнхэндээ хэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй бурхан миний гуйлтыг сонссон. Тэр намайг адисласан гэжээ.

Сүсэг бишрэлийн дуудлага

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()