Ганцаардлын тухай өгүүлэх шилдэг 15 кино

Залуу хүн завтай байна гэдэг “эмгэнэл” хэмээх үг бий. Тиймдээ ч залуу насандаа ихийг хийж бүтээн, амьдрал хэмээн эцэс төгсгөлгүй далайгаар амжилттай аялах хэрэгтэй. Тэглээ гээд амрахгүй гэсэн үг биш шүү дээ. Харин тэрхүү амралтыг хэрхэн зов зохистой амрах вэ гэдэг л чухал юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхнийхээ мэлмийд ганцаардлын тухай гайхалтай утга агуулга бүхий алдартай кинонуудыг хүргэж байна. 

Ганцаардлын тухай өгүүлэх шилдэг 15 кино Хадгалах

Дээгүүр нь онгоц нисэхийг хориглодог газрууд

Онгоц нисэхийг хориглосон бүс бол ямар ч тохиолдолд нисэх онгоц дайран өнгөрөхийг хориглодог бүс нутаг юм. Улс, орнууд хэд хэдэн шалтгааны улмаас ийм журам гаргах тохиолдол бий. Эхнийх нь дайн болж буй газарт ийм хориг тогтоож, энгийн иргэдийг хамгаалах зорилготой бол хоёр дахь нь улс, орны аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор стратегийн чухал ач холбогдолтой газарт ийм журам хэрэгжүүлдэг. Мөн байгалийн хүчин зүйлийн шалтгаанаар тухайн газарт тодорхой хугацаагаар нислэггүй бүс тогтоож ч болно. Өнөөдөр та бүхэнд дэлхий дээрх ийм газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дээгүүр нь онгоц нисэхийг хориглодог газрууд Хадгалах

Охид бүсгүйчүүдийн дунд од болсон Төвдийн царайлаг малчин Данзан

Төвдийн Литан хошууны малчин Данзан (Ding Zhen) гэх залуу өнгөрсөн оны сүүлийн саруудад интернет сүлжээг жинхэнэ утгаар нь доргиож байв. Залуухан малчин нутгийн аялал жуулчлалын хөтөлбөрийн сурталчилгааны бичлэгт оролцон тоглосноор хэдхэн хоногийн дотор олон сая охидын дунд алдартай болсон байна. Үүнээс төд удалгүй хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнтэй холбогдож хамтран ажиллах санал тавьж эхэлсэн бөгөөд түүний даруу зөөлөн төрх, танан цагаан шүдийг магтан сайшааж байжээ. 

Охид бүсгүйчүүдийн дунд од болсон Төвдийн царайлаг малчин Данзан Хадгалах

Талибаны гарт дахин орсон Афганистан дахь Хазаруудын амьдрал ямар байна вэ? (Фото төсөл)

Афганы нийслэл Кабул хот болон ойролцоох Бамиан хэмээх жижиг мужид Хазар үндэстэн ба Панжширууд амьдардаг. Талибан бүлэглэлийнхэн Афганистаны ихэнх нутгийг хяналтандаа аваад буй энэ үед олон зуун жилийн турш шашны холбогдолтой ялгаварлан гадуурхалт, алан хядлагад хамгийн их өртөж, зовлон үзсээр ирсэн Хазаруудын хувь заяанд санаа зовох хүн олон байна. Тэгвэл Афганистаны нутгаас энхийг сахиулагчид гарсны дараа тэдгээр хүмүүсийн аж амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг алдарт гэрэл зурагчин Стив МакКарри (Steve McCurry) баримтжуулж, "Цус ба утаа" нэртэй фото цуврал гаргажээ. 

Талибаны гарт дахин орсон Афганистан дахь Хазаруудын амьдрал ямар байна вэ? (Фото төсөл) Хадгалах

Хайртай хүмүүсээ байгаа дээр нь баярлуулж явах хэрэгтэй бидэнд сануулсан сэтгэл хөдөлгөм мөчүүд

Хорвоо дэлхий дээрх хүн бүр өөр өөрийн хувь заяаны замаар амьдарч байгаа учир хүмүүсийн амьдралыг бүхэлд нь харьцуулж, жишин дүгнэх боломж үгүй. Гэвч та бидний амьдрал гээч энэ аян нэг зүйлээрээ ялгахын аргагүй ижил. Бид бүгд баяр гуниг, зовлон жаргал холилдсон олон янзын сэтгэл хөдлөл мэдрэх өдөр хоногуудыг туулж яваа. Яг энэ мөчүүд бидний алхам тутам бүрд тохиодог гэдгийг интернет хэрэглэгчдийн цахим сүлжээнд хуваалцсан дараах зургууд баталж байна. 

Хайртай хүмүүсээ байгаа дээр нь баярлуулж явах хэрэгтэй бидэнд сануулсан сэтгэл хөдөлгөм мөчүүд Хадгалах

Дуулиантай, нулимстай хуримын дурсамжаа мартаж, олимпын аварга болсон Заурбек Сидаковын түүх

Өнгөрсөн жил спортын талаар огтхон ч сонирхдоггүй хүмүүс хүртэл ОХУ-ын чөлөөт бөхийн тамирчин Заурбек Сидаковын тухай дуулсан байдаг. Учир нь түүний хуримын өдрөөр амьдралынх нь хамгийн хар бараан үйл явдлуудын нэг тохиосон юм. Хэдийгээр тэр бүхэн Заурбекийн хувийн явдал байсан ч болсон явдал цахим орчинд нэг хэсэгтээ л шуугиан дэгдээсэн байдаг. 

Дуулиантай, нулимстай хуримын дурсамжаа мартаж, олимпын аварга болсон Заурбек Сидаковын түүх Хадгалах

Инстаграм дээрх баян залуусын тансаглал (25 фото)

"Forbes" сэтгүүлийн 2021 оны судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 2755 тэрбумтан байгаа гэсэн тоо гарчээ. Гэтэл энэ нь манай гарагийн долоон тэрбум хүнд харьцуулахад маш бага тоо юм. Гэхдээ эдгээр тэрбумтнуудын тоонд тэдний гэр бүлийн гишүүд, зартай улс төрчдийг багтаагаагүй нь ойлгомжтой. Та хэмжээлшгүй гэмээр хөрөнгөтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралаа хэрхэн өнгөрүүлж байгааг хараад ямар мэдрэмж авдаг вэ? 

Инстаграм дээрх баян залуусын тансаглал (25 фото) Хадгалах

Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг татаад буй "хөвөн идэх дэглэм" гэж юу вэ?

Барууны орнуудад загвар өмсөгчид сүүлийн үед "хөвөнгийн дэглэм" баримталж жингээ барих болсон байна. Энэхүү дэглэмийн дагуу хөвөнг смүүти юм уу жимсний шүүсний хамт идэхэд цатгалан мэдрэмж төрүүлдэг аж. Хөвөн калоригүй учраас жин ч нэмэхгүй бөгөөд смүүтитэй хольдог нь зөвхөн амт оруулах зориулалттай. Зарим хүмүүс өдөрт хөвөнгөөс өөр юу ч иддэггүй бол зарим нь өглөөний болон оройн хоолны хооронд ийм арга хэрэглэн өл дардаг байна. Харамсалтай нь ийм төрлийн дэглэм нь эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлдэг, бүр аминд ч хүрч болзошгүй аж.

Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг татаад буй "хөвөн идэх дэглэм" гэж юу вэ? Хадгалах

Баярлахад хэцүү, уурлахад хэцүү бэлэг авсан хүмүүсийн хөгжилтэй зургууд

Ихэнх хүний хувьд хайртай, дотны хэн нэгэндээ зориулан мэдрэмжтэй бэлэг сонгоно гэдэг амаргүй даалгаварт тооцогдох нь элбэг. Тэгвэл зорьсон эзэндээ хүрэхдээ сэтгэлийг нь хөдөлгөж, баярын нулимс дуслуулмаар бэлгийн санаа зарим хүний хувьд дэндүү уйтгартай, энгийн нэг байдаг л зүйл шиг санагддаг тул онцгой төсөөллийнхөө тусламжтайгаар хэн хүнээс илүү содон арга сэтгэхийг эрмэлздэг. Бид та бүхэнд энэхүү нийтлэлээр дамжуулан интернет хэрэглэгчдийн санаанд оромгүй "хэцүүхэн" бэлгүүдээс хүргэхээр шийдсэн байна. 

Баярлахад хэцүү, уурлахад хэцүү бэлэг авсан хүмүүсийн хөгжилтэй зургууд Хадгалах

Солонгосын шинэ үеийнхэн яагаад гэрлэхээс татгалзах болов?

Өмнөд Солонгос улс иргэдийн дундаж төрөлтийн хувиараа дэлхийд сүүл мушгих болсон байна. Энэ нөхцөл байдал нь олон хүчин зүйлээс болж үүссэн бөгөөд тэдгээр шалтгаануудаас хамгийн том нь "Сампо" үеийнхэн юм. Нөхөрт гарах, хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа үеийн эмэгтэйчүүдийг ингэж нэрлэх болжээ. "Сампо" гэдэг нь бэлгийн харьцаа, гэрлэлт, хүүхэдтэй болох зэргээс татгалзах гэсэн үгсийн товчлол аж. 

Солонгосын шинэ үеийнхэн яагаад гэрлэхээс татгалзах болов? Хадгалах

Хүн болгоныг "байдалд оруулдаг" тухгүй мөчүүдийг цахим хэрэглэгчид жагсаажээ

Хүний амьдралд өнгөрсөн цаг хугацаандаа очоод өөрөө өөрийнхөө үйлдлийг зогсоомоор санагддаг, эргээд харахад ичиж санаа зовмоор аймшигтай мэдрэмж төрүүлсэн мөч бишгүй олон тохиолддог. Гэвч энэ бүхэн ихэнхдээ томоохон үйл явдлуудад хамаардаг нь нэг бодлын баярлууштай хэрэг байж болох юм. Харин болоод өнгөрсөн хойно нь сүржигнэх зүйл байгаагүй мэт санагддаг ч яг тухайн мөчид цаг хугацаа зогсчихсон юм шиг аймшигтай "эвгүй" санагддаг үе хүн бүхэнд тохиолддог гэдэгтэй та санал нийлэх үү? 

Хүн болгоныг "байдалд оруулдаг" тухгүй мөчүүдийг цахим хэрэглэгчид жагсаажээ Хадгалах