Солонгосын шинэ үеийнхэн яагаад гэрлэхээс татгалзах болов?

Өмнөд Солонгос улс иргэдийн дундаж төрөлтийн хувиараа дэлхийд сүүл мушгих болсон байна. Энэ нөхцөл байдал нь олон хүчин зүйлээс болж үүссэн бөгөөд тэдгээр шалтгаануудаас хамгийн том нь "Сампо" үеийнхэн юм. Нөхөрт гарах, хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа үеийн эмэгтэйчүүдийг ингэж нэрлэх болжээ. "Сампо" гэдэг нь бэлгийн харьцаа, гэрлэлт, хүүхэдтэй болох зэргээс татгалзах гэсэн үгсийн товчлол аж. 

Солонгосын шинэ үеийнхэн яагаад гэрлэхээс татгалзах болов?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэгэн сэтгүүлч Сампо болсон хэд хэдэн эмэгтэйчүүдээс яагаад энэ амьдралын хэв маягийг сонгох болсон тухай ярилцлага авчээ. Тэд нас, мэргэжил зэргээрээ хоорондоо эрс ялгаатай байсан ч гайхмаар ижил зүйл ярьсан байна. 

Жан Юн-Хва

25 настай зураач Жан Ён-Хвад гэр бүл, хүүхэдтэй болох тухай бодол огт байдаггүй. Тэрээр төрөхийн өвдөлт болоод хүүхэд өсгөх хариуцлагаас айгаагүй, харин Солонгос шиг хэт их өрсөлдөөнтэй хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа алдахаас эмээсэн учраас ийм сонголт хийжээ. Одоо тэрээр янз бүрийн вэб төслүүд, комик ном зэрэг дээр ажиллаад тун завгүй байна. Жан Юн-Хва хэрэв гэрлэх юм бол ажил, карьер, бие даасан байдлаа алдах эрсдэлтэй. Тиймээс тэрээр зорилгодоо ганцаараа хүрэх бодолтой гэнэ.

Чой Мун Чон

Сөүл хотын захад амьдардаг Чой Мун Чон хэмээх эмэгтэй хүүхэдтэй болсон шалтгаанаар татварын нягтлан бодогчийн ажлаа алджээ. Тэрээр жирэмсэн болсон тухайгаа удирдлагадаа хэлэхэд дарга нь түүнийг ил, далд хавчин дарамталж эхэлсэн байна. Дараа нь түүнд ажил эсвэл хүүхдээ сонго гэж тулгаж, ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр сонголтгүй болгохын тулд аль бүх ачаалалтай ажлуудыг даалгах болсон аж. Түүнийг ажлаас нь гаргахын тулд удирдлага нь янз бүрээр оролдох болно гэдгийг Чой тэр үед ойлгосон аж. Тэр бүх стрессийн улмаас Мун Чон хүүхдээ алдах дөхжээ. Азаар хүүхдээ эрүүл төрүүлж чадсан ч хөөрхий бүсгүй ажилгүй хоцорсон байна. 

Зургийн зүүн талд байгаа 60 гарсан эмэгтэй гурван охинтой. Түүний охидын хамгийн том нь 40 настай аж. Тэрээр охидоо хэзээ нэгэн цагт зээ төрүүлнэ гэж ч хүлээдэггүй гэнэ. Учир нь тэд дөрвүүлээ аль эрт нөхөр, хүүхэдтэй болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. 

Энэ орны бүсгүйчүүд ерөнхийдөө хүүхэдтэй болсон бол ажил мэргэжил, бие даасан байдлаа алдах эрсдэлд ордог. Солонгос шиг ширүүн өрсөлдөөнтэй зах зээлд энэ нь бараг амиа хорлосонтой адил хэрэгт тооцогдох нь элбэг аж.

Өмнөд Солонгос шиг хуучинсаг үзэл ноёлсон нийгэмд нөхрийн талын гэр бүлийг бүхэлд нь харж хандахыг эхнэр хүний үүрэг гэж явдаг. Статистикийн судалгаагаар гэрлэсэн эрэгтэй хүн өдөр бүр гэрийн ажилд 45 минутаас илүүгүй цаг зарцуулдаг. Үүнд хүүхэд асрах, гэр орноо цэвэрлэх зэрэг бүгд багтана. 

Харин эхнэр хүн үүнд нөхрөөсөө 5 дахин их цаг зориулдаг. Солонгосыг дэлхийн эдийн засгийн тэргүүлэх тоглогч болгон хувиргахад хөдөлмөрийн насны хүн амынх нь хичээл зүтгэл гол үүрэг гүйцэтгэсэн юм. Эдийн засгийн өсөлт нь мөн иргэдийн амжиргааны түвшинг хөгжингүй орны хэмжээнд авч ирсэн билээ. Үүний нөлөөгөөр цалингийн хэмжээ, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж огцом нэмэгдсэн учраас тэд эрчүүдээс хараат байхаа больж, бие даан амьдрахыг илүүд үзэх болов. Мэдээж бие даасан байхын тулд тэд  эрэгтэйчүүдтэй адил хэмжээнд хөдөлмөрлөх хэрэгтэй. Азаар өнөөгийн Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд өмнө нь зөвхөн эрэгтэйчүүдийн хийдэг байсан ажилд ч орж, тэдэнтэй эн зэрэгцэн ур чадвараа ахиулах боломжтой болсон учраас санхүүгийн хараат бус байдлыг олох нь илүү амархан болжээ. 

Гэрлэж, үерхэх нь битгий хэл эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаа үүсгэх хүсэлгүй эмэгтэйчүүдийн тоо ч өдөр ирэх тусам олширсоор байгаа гэнэ. Учир нь Өмнөд Солонгос эрчүүд эмэгтэйчүүдээ үл хүндэтгэж, доромжилсон үйлдэл гаргах нь нэмэгдэх болсон аж. Жишээ нь хуучин эхнэр, найз бүсгүйнхээ нүцгэн зургийг цахим орчинд байршуулж "хариу авах" үйлдэл нэмэгдсээр байгаа. Өөр нэг шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл газар авч байгаа хэрэг юм. Солонгосын Криминологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 80 хувь нь хамтрагчдаа түрэмгий авир гаргаж байсан удаатай хэмээн мэдүүлсэн байна. 

Энэ мэтчилэн одоогийн нөхцөл байдал нь төрөлтийн түвшинд шууд нөлөөлж байна. Өнөөдөр Өмнөд Солонгост мянган хүн тутмын ердөө 5.5 нь л гэр бүл болж байгаа нь 1970 оны үзүүлэлтийн бараг тал хувь нь юм. Үүнээс гадна тус улсын ганц бие эхчүүдийн тоо мөн маш бага болжээ. 

2020 онд Өмнөд Солонгосын хүн амын тоо анх удаа буурсан бөгөөд 2019-2020 онд нас баралтын тоо төрөлтөөсөө 32 мянгаар давсан аж. Хүмүүс санхүүгийн шалтгаанаар гэрлэхээс татгалзах нь ердийн үзэгдэл биш юм. Хэдийгээр тус улсад ерөнхий боловсрол үнэгүй боловч ирээдүйд сайн ажилтай болохын тулд сургуулийн сурагчдын дунд маш ширүүн өрсөлдөөн үүсдэг. Тэд суурь боловсролыг амжилттай эзэмших нь ирээдүйд сайн мэргэжилтэй болох түлхүүр гэж үздэг учраас ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд асар олон сургалт дамжаанд явуулж, өндөр төлбөртөй сургуульд өгдөг. Энэ хэмжээний зардлыг дор хаяж 20 жил төлнө гэдэг чамлаж боломгүй хүнд ачаа учир хүүхэд төрүүлэхгүй байсан нь илүү зөв арга гэж итгэх залуус ихэссээр байгаа юм. 

Орчин үеийн Өмнөд Солонгосын охид бол бусад улсын залуустай адил дэлхийн даяаршлын бүтээгдэхүүн юм. Өндөр боловсролтой, байгаадаа сэтгэл хангалуун байж чаддаг залуу үе улс орны ирээдүйд төдийлөн санаа зовдоггүй. Сампо үзэлтэй бүсгүйчүүд өндөр хөгжилтэй нийгэмд эцгийн эрхт ёс мөхөх ёстой гэж үздэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()