Мексик дэх галт уулын оргил дээр гацсан нохойг аврахын тулд 30 уулчин авиралт хийжээ

Сайн үйлсийн төлөө нэгдсэн хүмүүст юу ч саад болж чадахгүйг харуулсан нэгэн үйл явдал Мексикт болсон байна. Тодруулбал хэсэг уулчид нэгэн золбин нохойг аврахын тулд улсынхаа хамгийн өндөр оргил руу авирсан байна. Хэцүү нөхцөлд ганцаараа гацсан хөөрхий нохойг аврах ажиллагаанд нийт 30 хүн сайн дураараа нэгдэж оролцжээ.

Мексик дэх галт уулын оргил дээр гацсан нохойг аврахын тулд 30 уулчин авиралт хийжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Канело нэртэй нэгэн золбин нохой Мексик улсын хамгийн өндөр цэг болох Орисаба галт уул руу аялагчдыг даган гарч, 5636 метр өргөгдсөн оргилд нь хүрсэн боловч буухдаа тэднээс хоцорсон байна. Өөрөө доошоо уруудаж чадаагүй Канело ийнхүү оргил дээр үлдэж, ховорхон ирэх аялагчдын өгсөн хоолыг идэж голоо зогоосоор бүтэн нэг сарыг цас мөсөн дунд өнгөрүүлжээ.

Орисаба галт уул

Тэнд очсон аялагчид Канелог галт уулнаас буулгах оролдлогыг хэд хэдэн удаа хийсэн боловч бүгд амжилтгүй болжээ.  Нохой цасан дунд ороод алга болчихоод байснаас гадна өөрөө уруудахаас айн чаргууцалдаж байсан тул тэнд нь үлдээгээд явахаас өөр аргагүй болсон аж.

Ийнхүү уулын оргил дээр амьдарч буй нохойны талаар цахим сүлжээнд мэдээлэл гарч эхэлсэн нь мэргэжлийн уулын спортын тамирчин Лайо Агилар(Layo Aguilar)-ын анхаарлыг татаж, түүнийг аврах ажиллагааг эхлүүлэхээр шийджээ.

Түүний хамтран авирах уриалгыг 30 гаруй уулчид дэмжсэн бөгөөд тэдний дунд туршлагатай уулчид, дөнгөж хичээллэж эхэлж буй уулчид ч байсан гэнэ.

Ингээд бүх юм сайнаар эргэж, уулчид нохойг цасан дундаас олоод дулаацуулж, хооллож чадсан байна. Канело маш ядарсан, айсан байсан тул хүмүүстэй амархан найзалжээ.

“Канелог олоод илэхэд биднийг аврагчаа гэж мэдсэн мэт ихээр баярлаж байсан"  хэмээн Агилар цахим хуудастаа бичжээ.

Агилар нохойг тусгайлан бэлдсэн үүргэвчиндээ хийгээд, бусад уулчидтай ээлжилж үүрсээр буулгажээ.

Аврах ажиллагаа дууссаны дараа Агилар нохойг амрааж, сайн гэгч нь хооллоод малын эмчид шилжүүлэн өгсөн байна. Гэхдээ уулчин өөрөө хоёр нохойтой учир Канелог өөртөө үлдээж чадаагүй юм.

Канело Мексик даяар алдартай болсон учир түүнийг үрчилж авахыг хүссэн хүн ч багагүй байгаа бололтой. Тэр тун удахгүй сайн эзэдтэй болно гэдэгт Агилар итгэлтэй байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()