Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг татаад буй "хөвөн идэх дэглэм" гэж юу вэ?

Барууны орнуудад загвар өмсөгчид сүүлийн үед "хөвөнгийн дэглэм" баримталж жингээ барих болсон байна. Энэхүү дэглэмийн дагуу хөвөнг смүүти юм уу жимсний шүүсний хамт идэхэд цатгалан мэдрэмж төрүүлдэг аж. Хөвөн калоригүй учраас жин ч нэмэхгүй бөгөөд смүүтитэй хольдог нь зөвхөн амт оруулах зориулалттай. Зарим хүмүүс өдөрт хөвөнгөөс өөр юу ч иддэггүй бол зарим нь өглөөний болон оройн хоолны хооронд ийм арга хэрэглэн өл дардаг байна. Харамсалтай нь ийм төрлийн дэглэм нь эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлдэг, бүр аминд ч хүрч болзошгүй аж.

Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг татаад буй "хөвөн идэх дэглэм" гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоол тэжээлээр дамжуулан биеийн алдсан энергийг нөхөх, амин дэм авахаас бусад зорилгоор аливаа зүйлийг хүнсэнд хэрэглэхийг замбараагүй хооллолтын нэг хэлбэрт хамаатуулан авч үзэж болно. Энэ үзэгдэл ихэвчлэн биеийн жингийн асуудалтай, сэтгэл санааны байдал тогтворгүй эсвэл бүр сэтгэцийн хувьд эрүүл бус хүмүүст тохиолдоно. 

Зохисгүй, замбараагүй хооллодог хүмүүсийн зарим хэсэг нь хоол тэжээл, амттаныг хэтрүүлэн идэх хандлагатай байдаг бол нөгөө хэсэг нь дуршилгүй болсноос үүдэн огт хоол иддэггүй эсвэл сэтгэл зүйн тогтворгүй байдлаас шалтгаалж идсэн хоолоо удалгүй бөөлжиж гаргадаг гэхчлэн янз бүр байдаг. Үүнд мөн идэж болохгүй буюу хоолонд хэрэглэх зориулалтгүй зүйлсийг идэх явдал ч багтана.

Харамсалтай нь ихэнх хүмүүс замбараагүй хооллох эмгэгийг бүр хүндрэхээс нааш анзаардаггүй. Тиймээс их идэж байгаа хүнийг зүгээр л ховдог, харин бараг хоол иддэггүй шахуу хүнийг хоолонд муу гэж эндүүрдэг. Үүний нөлөөгөөр ийм эмгэгтэй хүмүүсийн цаад асуудал нь даамжирч маш ноцтой байдалд хүрдэг. 

Дээр дурдсанчлан хүнсний бүтээгдэхүүн биш, хоолонд хэрэглэх зориулалтгүй зүйлсийг идэх явдлыг пика (Pica) эмгэг гэж нэрлэдэг байна. Хамгийн багадаа нэг сарын хугацаанд "хоол тэжээлийн бус" зүйлээр хооллосон хүнийг пика эмгэгтэй гэж үздэг гэнэ.

Пикатай хүмүүс ихэвчлэн доорх зүйлсийг иддэг:

  • цаас
  • саван
  • даавуу
  • үс
  • утас эсвэл ноос
  • хөрс
  • шохой эсвэл будаг
  • бохь
  • металл эсвэл хайрга
  • нүүрс, үнс эсвэл шавар
  • цардуул
  • мөс

Энэ эмгэгийн хамгийн гол шалтгааныг одоог хүртэл эрдэмтэд олж тогтоож чадаагүй байгаа бөгөөд шизофрени, оюуны хомсдол, аутизмын спектрийн эмгэг гэх мэт сэтгэцийн хүнд өвчлөлтэй холбон тайлбарлаж байна. 

Хөвөнгөөр хооллож байгаа хүмүүсийн хувьд Пикатай байх магадлал өндөр юм. Гэхдээ энэ асуултанд 100 хувь баталгаа өгөх хариулт одоогийн байдлаар хаана ч байхгүй боловч мэргэжилтнүүд турах, жингээ барих шалтгаанаар ийм үйлдэл хийж байгаа эмэгтэйчүүдийг цаанаа сэтгэл зүйн ямар нэг асуудалтай байгааг илтгэж байж болзошгүй гэжээ.

Хөвөнг норгож гэдсээ дүүртэл идэх нь хүний бие физиологид маш хортой. Үүний дээр шаардлагатай хэмжээний шим тэжээл, амин дэм авч чадахгүй учир өвчин эмгэг тусах эрсдэл улам бүр нэмэгдэнэ.

Мөн хөвөнг хэчнээн зажилсан ч тийм амар хэлбэрээ алдахгүй. Тиймээс үүнийг залгих үед улаан хоолойд тээглэж улмаар бөглөрөх аюултай. Ийм тохиолдолд хөвөнг мэс ажилбараар гаргаж авахаас өөр сонголтгүй. 

Үүнээс гадна зарим хөвөнг химийн аргаар гаргаж авдаг учраас тэдгээрийг идсэнээр биеэ бага багаар хордуулж байна гэсэн үг. Энэ дэглэм голдуу өөртөө итгэх итгэлгүй, байгаа байдалдаа сэтгэл дундуур эмэгтэйчүүдийн дунд дэлгэрч байгааг мэргэжилтнүүд онцолсон тул хэрэв танд энэ дэглэм туршиж болохуйц зүйл шиг санагдаж байвал сэтгэл зүйн тусламж авахыг зөвлөж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()