Халууцах, даарах, нисэх, жингүйдэх үед хүний биед юу болдог вэ?

Хүний бие бол маш сонирхолтой механизм билээ. Даарах үед дулаанаа хадгалж, шархдах үед өөрийгөө анагаах чадвартай амьд биет бөгөөд нөгөөтэйгүүр "ухаалаг тогтолцоо"-той хэмээн нэрлэж болно. Тэгвэл бид даарах, халууцах, агаарт хөөрөх үед биед юу болдог, бие организм тэдгээрийг хэрхэн эсэргүүцдэг тухай маш сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

Халууцах, даарах, нисэх, жингүйдэх үед хүний биед юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Байнгын ачааллын үед биед гарах өөрчлөлтүүд:

Дэлхий дээрх татах хүчний нөлөөгөөр хүний бие тогтмол тодорхой жинг ачааллаж байдаг. Харин онгоцны нисгэгчид энэ ачааллыг 8-10 дахин илүү мэдэрдэг ажээ. Ачааллын нөлөө нь биеийн чиглэлээс хамаарна. Хэрэв ачаалал толгойноос хөлрүү чиглэлтэй буюу байнгын босоо байдалд байвал, дотор эрхтнүүд аажмаар биеийн доод хэсэг рүү шилжиж байдаг. Харин эсрэгээр хөлөөс, толгой руу байвал зүрх болон уушгинд даралт өгнө гэсэн үг. Зүүнээс баруун тийш болон баруунаас зүүн тийш эсвэл хэвтэж байх үед энэ даралт хүний дотор эрхтэнд төдийлөн нөлөөлдөггүй учир, сансрын нисгэгчид ийм байрлалаар огторгуйд аялдаг. 

Байнгын ачааллын үед биед гарах өөрчлөлтүүд:

2 Агаарын даралт багатай орчинд хүний биед юу тохиолддог вэ?

Агаарын даралт хэт багатай газраас, хэвийн түвшинрүү ороход хүний бие тавгүйрхэж дотор муухай оргидог. Энэ нь ихэвчлэн шумбагчдад тохиолддог бөгөөд тэд далайн гүнээс, мандал руу гарч ирэхдээ дотор муухайрах мэдрэмжийг авдаг байна. 

Учир нь нам даралтын үед цусанд үүссэн тромби буюу азотоор дүүрэн агаарын бөмбөлгүүд хагарч эхэлдэг ажээ. Усан дор удаан байснаар хүний цусанд хүчилтөрөгч бус энэхүү тромби хэмээх агаарын бөмбөлөг ихээр үүсэж, бөглөрөн, үхэлд хүргэх аюултай юм. Мөн ноцтой тохиолдлуудад нурууны нугас гэмтэж, хэсэгчлэн мэдээгүй болох тохиолдол ч бий. 

Агаарын даралт багатай орчинд хүний биед юу тохиолддог вэ?

3 Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлого:

Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлого гэдэг нь гал түймрийн үед ялгардаг хортой утаа юм. Маш өндөр нягтшилтай уг хий нь үнэр, өнгөгүй боловч хүнийг нэгхэн минутад үхэлд хүргэж чаддаг. 

Химийн томьёо нь "CO" бөгөөд маш түргэн цусанд орж чаддаг. Ингэснээр цусны улаан эсийг хордуулж бүтцийг нь өөрчилж, хүчилтөрөгчийг биеийн хэсгүүдэд хүргэлгүй, удаашруулснаар ухаан алдах, цаашлаад шууд үхэлд хүрэх аюултай юм. 

Мэдрэлийн эсүүд биеийн бусад эсээс илүүтэй хүчилтөрөгчөөс хамааралтай ажилладаг учир, та ийм хийг үнэртсэний дараа толгой өвдөх, дотор муухай оргих, хөдөлгөөнөө зохицуулахад хүндрэлтэй болдог ажээ. 

Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлого:

4 Хэт их дулаан алдалтын үед бидний дотор юу болдог вэ?

Хүйтэн газарт удаан байснаар хүний бие дулаанаа гадагш алдаж, даарч эхэлдэг. Тиймээс биеийн дулаанаа хадгалахын тулд бүх судаснууд агшиж, бүлээн цусны эргэлтээр дотор эрхтнийг хэвийн ажиллуулах гэж хичээдэг ажээ. 

Ийм хүйтэнд удаан байх нь зарим эд эсүүдийг үхжихэд хүргэдэг байна. Бүр хүндэрвэл хуруу, чих, гар зэрэг эрхтнүүд үхжиж эхэлдэг. 

Зарим хүмүүс согтууруулах ундаа уувал даардаггүй гэж ярьдаг. Энэ нь худал мэдээлэл юм. Учир нь алкоголь судсыг тэлж биеийн дулаан хурдан гадагшлах нөхцлийг бүрдүүлдэг. 

Хэт их дулаан алдалтын үед бидний дотор юу болдог вэ?

5 Наранд цохиулахад юу болдог вэ?

Нарны гэрэлд удаан байх нь зөвхөн арьсанд хортой биш юм. Биеийн хамгийн дээр байрлах тархинд ч бас хэт улаан туяаны цацраг нөлөөлдөг. Энэ нь тархин дахь судсыг өргөсгөж, хавагнуулан уураг тархины эд эсийг шахаж эхэлдэг байна.  

Энэ үед судсаар дамжин ирэх хүчилтөрөгч багасаж, мэдрэлийн эсүүд үхжиж эхэлдэг. 

Наранд цохиулахад юу болдог вэ?

6 Өндөр даралттай газрын өвчин гэж юу вэ?

Агаарын бүтцийн хэт нягт, өтгөн байдал нь цусанд ч бас нөлөөлдөг. Ууланд авирагчид болон өндөрлөг газар амьдардаг хүмүүс "уулын өвчин"-өөр өвддөг бөгөөд биеийн дулаан алдах, ядаргаа зэрэг шинжээр илэрдэг. 

Өндөрлөг газарт олон жилээр амьдрахын бас нэг сөрөг нөлөө бол биеийн жин огцом буурах явдал юм. 4,000-аас дээш метрийн өндөртэй ууланд амьдардаг хүмүүс, ууланд авиралтын спортоор хичээллэдэг хүмүүс 40-50 хоногийн хугацаанд 13-22 кг турдаг ажээ. 

Ийм өндөрт анх удаа гарч буй хүмүүс ухаан алдах тохиолдол их байдаг. Харин мэргэжлийн тамирчид уулнаас буух үед даралтын өөрчлөлтөөс болж толгой өвдөх, дотор муухай оргих шинж ихээр илэрдэг учир ууландаа үлдэхийг хүсдэг ажээ.

Өндөр даралттай газрын өвчин гэж юу вэ?

7 Өлсгөлөнгийн үед биед юу болдог вэ?

Хоол идсэнээс хэдэн цагийн дараа цусан дахь глюкоз багасаж эхэлдэг. Глюкоз нь тархины үйл ажиллагааг дэмждэг гол бүтээгдэхүүн учир бидний биед зайлшгүй шаардлагатай байдаг. Харин та санаатай болон, санаандгүйгээр өөрийгөө өлсгөх үед бие өөхөө шатаан, эрч хүчээ авдаг. Харин үүний дараа элэг болон булчинд хандаж эхэлдэг байна. 

Харин үүний дараа бие амьд байхын тулд нэн шаардлагатай нөөц уургуудаа ашиглаж эхэлдэг бөгөөд ингэснээр шүд унах, дархлаа муудах, ясны сийрэгжилт зэрэгт хүрэх аюултай. 

Өлсгөлөнгийн үед биед юу болдог вэ?

8 Жингүйдлийн үеийн булчин алдалт гэж юу вэ?

Сансрын нисэгчид агаар мандалд хөөрөх явцдаа нэгэн ноцтой асуудалтай тулгардаг. Газрын таталцах хүч байхгүй учир булчин байнгын хөдөлгөөнгүй байснаар, хатангиршиж эхэлдэг. Үүнээс сэргийлэхийн тул сансарт хөөрөх гэж буй хүмүүст булчингийн масс хадгалах тусгай тариа хийдэг ажээ. 

Үүнээс гадна булчингийн массын бууралт нь цусан дахь хүчилтөрөгч багасаж, эцэстээ ясны чөмөгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. 

Жингүйдэлд удаан байсан хүмүүс сар бүр бие дэх кальцийн 1%-иа алдаж байдаг учир энэ сансрын нисэгчдийн яс хэврэг болсон байдаг. 

Жингүйдлийн үеийн булчин алдалт гэж юу вэ?

Бонус: Хэт даралтын тест

1954 онд АНУ-ийн нисгэгч, эрдэмтэн Жон Стапп (John Stapp)-ийн хийсэн хэт даралтын судалгааны зургууд. 

Бонус: Хэт даралтын тест

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()