Дээгүүр нь онгоц нисэхийг хориглодог газрууд

Онгоц нисэхийг хориглосон бүс бол ямар ч тохиолдолд нисэх онгоц дайран өнгөрөхийг хориглодог бүс нутаг юм. Улс, орнууд хэд хэдэн шалтгааны улмаас ийм журам гаргах тохиолдол бий. Эхнийх нь дайн болж буй газарт ийм хориг тогтоож, энгийн иргэдийг хамгаалах зорилготой бол хоёр дахь нь улс, орны аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор стратегийн чухал ач холбогдолтой газарт ийм журам хэрэгжүүлдэг. Мөн байгалийн хүчин зүйлийн шалтгаанаар тухайн газарт тодорхой хугацаагаар нислэггүй бүс тогтоож ч болно. Өнөөдөр та бүхэнд дэлхий дээрх ийм газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дээгүүр нь онгоц нисэхийг хориглодог газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түүхэн нислэггүй бүсүүд

Ирак, Босни Герцеговинд 2005 оноос хойш нислэг үйлдэхийг зөвшөөрсөн байна. Үүнээс өмнө Иракийн нислэггүй бүсийг 1991 онд АНУ, Турк, Их Британи зэрэг Ирак-Курдын дайнд хөндлөнгөөс оролцсон орнууд тогтоосон юм. Нислэггүй бүсийн зорилго нь Саддам Хуссейны хяналтан дор байгаа Иракийн нисэх хүчин тэсрэх бөмбөг, химийн зэвсэг ашиглан курд ард түмэн рүү дайрахаас урьдчилан сэргийлэх явдал байв. Энэ хэсэг 1991-2003 он хүртэл нислэггүй бүсэд хамаарч байсан юм.

Босни Герцеговинд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тус улсын агаарын орон зайд зөвхөн цэргийн зориулалттай нисэх онгоц орох эрхтэй гэсэн тогтоол гаргасны дараа нислэггүй бүс болгожээ. Энэхүү шийдвэр бараг 500 удаа зөрчигдсөн тул Аюулгүйн Зөвлөл дахин тогтоол гаргаж, тус бүсэд зөвшөөрөлгүй нислэг үйлдсэнийг хууль бус гэж үзэх болсон юм. Хоёрдахь тогтоолыг гаргасны дараа НҮБ-ын гишүүд тус бүсэд нэвтрэхгүй байх тал дээр онцгой анхаарах болсон байна. Дээрх хоёр бүс нутаг нь нислэгийн хориотой бүсийг бий болгох тал дээр чухал сургамж болсон байдаг. 

Түүхэн нислэггүй бүсүүд

2 Диснейн Паркууд

2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын дараа АНУ-ын хүн ихээр цуглардаг зарим газруудад нислэггүй бүс байгуулсан бөгөөд тэдгээр дунд Флорида муж дахь Walt Disney World, Калифорнийн Disneyland багтсан байдаг.

Хэрвээ эдгээр паркийн дээгүүр нисэх болвол ойролцоогоор 3000 метрийн өндөрт хүрч байж дээгүүр нь явах боломжтой. Нислэггүй бүс нь тус паркийн эргэн тойронд 6 км орчим газар нутгийг хамардаг. Тус паркад ийм онцгой чухал эрх тус олгосонд олон хүмүүс гайхширч байсан бөгөөд Чикаго хотын захирагч асан Ричард Дэйли хүртэл дургүйцлээ илэрхийлж байсан удаатай.

Тэд Disneyland -ийг өрсөлдөгчдөөсөө илүү давуу байдал олж авахын тулд албаны хүмүүст хахууль өгч ийм эрх олж авсан гэж үзсэн байна. Үүний хамгийн ойрын жишээ болгож шүүмжлэгчид АНУ-д бараг ижил тооны зочид хүлээж авдаг Knott's Berry Farm зэрэг паркууд нислэггүй бүс болоогүйг дурдсан юм. Нислэггүй бүсэд хамаарах Диснейн 2 паркад дрон ч нисгэж болдоггүй гэнэ. 

Диснейн Паркууд

3 Төвдийн өндөрлөг

Дэлхийн хамгийн өндөрлөг бүс нутаг гэж тооцогддог Төвд нутгийн далайн түвшнээс дээш дундаж өндөр нь ойролцоогоор 4800 м-т хүрдэг. Хэдий өндөр уул дээгүүр нисэх нь ховор бус ч ихэнх зорчигч тээврийн нисэх онгоцууд зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Төвдийг тойрч нислэг үйлддэг байна. Дээр нь өргөн уудам Төвдийн өндөрлөгийн зэлүүд уулсын дунд ослын буулт боломжгүйн зэрэгцээ Гималайн уулсын дээгүүр нисэхэд агаарын урсгал маш хүчтэй байдагтай холбоотой аж.

Төвдийн өндөрлөг

4 Букингемийн ордон

Букингемийн ордон бол Их Британийн хамгийн чухал газруудын нэг юм. Энэхүү ордонд төрийн тэргүүн болох хатан хаан амьдардаг учраас тус улсын засаг захиргааны төвийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс байгууламжийн аюулгүй байдлыг хангах үүднээс нислэггүй бүс болгон тогтоожээ. Тус ордноос 1 км радиус дотор нэг ч зүйл нисэх ёсгүй аж.

Онгоц нисэхийг хориглодог өөр нэг бүс бол хатан хааны гэр бүлийн Виндзор цайз юм. Мөн Их Британийн засгийн газрын хувьд чухал ач холбогдолтой зарим газрууд нислэгийн хориотой бүсүүд болсон байдаг. Тухайлбал, үүнд Их Британийн Ерөнхий сайдын албан ёсны гэр болох Даунинг-стритийн 10 дугаар байшин, Парламентын ордон гэх мэтийг дурдаж болно. 

Букингемийн ордон

5 Мачү Пичү

Нисэх онгоц нисэхийг хориглодог өөр нэг газар бол алдарт Мачү Пичү хотын туурь юм. Перугийн засгийн газар тус хотын дээгүүр онгоц нисэхийг 2006 онд хориглосон байна. 

ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү туурь нь дэлхийн 7 гайхамшигт багтдаг учраас ингэж хамгаалсанд гайхах зүйлгүй. Үүний хажуугаар тус улсын эрх баригчид эргэн тойрны нутгийг нь дархан цаазтай бүс болгосны дээр энд ирэх жуулчдын тоог хүртэл хязгаарлах хэмжээнд арга хэмжээ авсан аж. 

Мачү Пичү

6 Таж Махал

Энэтхэгийн архитектурын хамгийн гайхамшигтай бүтээл бол 1632-1653 онд баригдсан Таж Махал юм. ЮНЕСКО уг барилгыг дэлхийн өвд 1983 онд бүртгэсэн бөгөөд Дэлхийн 7 гайхамшигт мөн багтаасан байдаг. Энэтхэгийн засгийн газар 2006 онд тус бүсэд нислэг үйлдэхийг хориглосон нэг үндэслэл нь Таж Махал, нөгөө нь жилд хэдэн саяараа ирдэг жуулчдыг террорист халдлагаас хамгаалах зорилготой.

Таж Махал

7 Антарктид

Антарктидыг нислэггүй бүс болгосон нь хэд хэдэн шалтгаантай. Анх 1959 онд улс орнууд тус тивийг хэн ч эзлэх ёсгүй гэж зөвшилцсөний дараа Антарктидыг цэрэггүй бүс болгон зарласан байдаг. Иймд цэргийн зориулалттай бүх төрлийн тээврийн хэрэгсэл энэ нутагт нэвтрэх боломжгүй болжээ. 

Харин тус тивийн агаарын замаар иргэний тээврийн зориулалттай онгоц нисэж өнгөрөх эрх бүгдэд нээлттэй. Гэхдээ манай гарагийн өмнөд туйлын соронзон орон нислэгийн төхөөрөмжид сөргөөр нөлөөлдөг учраас нисгэгчид энэ нутгийг тойрч явахаас өөр сонголтгүй болдог аж. Үүний хажуугаар Антарктидын дээгүүр озоны давхарга цоорсон байдаг тул цацраг туяа шууд нэвтэрч онгоцны зорчигчдыг хордуулдаг байна. 

Антарктид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()