Амьдралыг хялбарчлах аргууд

Цаг бол алт гэдэг. Өнөөдөр бид цагтай уралдан ажиллаж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай санаануудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Таны бодож байгаагаас ч их давс агуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн

Хүний өдөрт авах ёстой давсны хэмжээ 5 гр байдаг. Харин бидний иддэг зарим хүнсэнд, тухайлбал чипс, давстай жигнэмэг, түргэн хоол, утсан мах зэрэгт эсрэгээрээ маш их давс байх нь бий. Түүнчлэн таны эрүүл хэмээн итгэж, үргэлж иддэг зарим хүнсэнд ч мөн бодож байгаагаас илүү их давс агуулагддаг байна. Иймд бид та бүхэндээ давсны агууламж өндөртэй хүнсийг танилцуулж, болзошгүй эрсдлээс өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж байхыг зөвлөе!

Таны бодож байгаагаас ч их давс агуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Хүүхдийн тань хувь тавиланг өөрчлөх шидэт үгс

Эцэг, эхчүүд бид бүгд л хүүхдээ ирээдүйд сайн хүн болж, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Бидний хэлж байгаа үг, үйлдэл бүр бяцхан үрсийн маань хүмүүжил, төлөвшилд далдуур нөлөөлж, ирээдүйд хэн болохыг нь шийдэж байдаг. Хүүхдээ илүү сайн, бусдад халамжтай нэгэн болгохыг хүсвэл ямар үг хэлэх ёстойг уншаарай. 

Хүүхдийн тань хувь тавиланг өөрчлөх шидэт үгс Хадгалах

Бидний гоо сайхандаа гаргадаг 9 алдаа

Хүн бүхэн л үзэсгэлэнтэй, дур булаам харагдах гэсэндээ хэтэвчээ хоосолж, үнэтэй бүтээгдэхүүн, төрөл бүрийн гоо сайхны бараа худалдаж авдаг. Харин тэдний худалдаж авсан бүтээгдэхүүнүүд нь үр дүнгээ үзүүлж, сэтгэл санаанд 100 хувь нийцэх нь бага, дээр нь өндөр эрсдэлтэй юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ ямар ч хэрэгцээгүй буюу худалдаж авах шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бидний гоо сайхандаа гаргадаг 9 алдаа Хадгалах

Хаван юунаас болж үүсдэг вэ?

Хуруунд бөгж орохоо больж, гутал өмсөхөд ч төвөгтэй санагдаж, багтахгүй байх нь хавагнахтай холбоотой. Харин хаван нь чухам ямар шалтгаанаас болж үүсдэг гэдгийг өнөөдөр бид та бүхэндээ дуулгаж, багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хаван юунаас болж үүсдэг вэ? Хадгалах

Өнөөдрөөс эхлээд шүдээ ингэж угаагаарай! Яагаад гэвэл...

Танан цагаан шүдтэй болохыг хүсдэггүй хүн гэж хаана байх билээ. Инээх төдийд гэрэл цацрах цагаан шүд нь царай төрхийг улам бүр гэрэлтүүлж, өнгө нэмдэг. Харин та өнгөө алдаж, шарласан шүдээ хэрхэн цайруулахаа мэдэхгүй байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ шүд цайруулах хялбархан болоод үр дүнтэй аргыг танилцуулах гэж байна. 

Өнөөдрөөс эхлээд шүдээ ингэж угаагаарай! Яагаад гэвэл... Хадгалах

Үүнийг уугаад бүдүүн гэдсээ цэвэрлэж, илүүдэл жингээсээ салаарай!

Итгэмээргүй ч гэсэн та зөвхөн гэдэс дотроо цэвэрлэснээр ойролцоогоор 2-3 кг турах боломжтой. Учир нь бүдүүн, нарийн гэдсэнд элдэв бохирдол хуримтлагдсаар, их хэмжээний жинтэй болдог байна. Эдгээр нь тухайн хүний биеийн жин, хооллолт зэргээс шалтгаалан 2-10 кг хүртэл байх нь бий. Иймд та бүхэндээ тураах цай, гүйлгүүлэх эм бэлдмэл хэрэглэлгүй гэрийн аргаар гэдсээ цэвэрлэх 8 шилдэг аргыг танилцуулъя.

Үүнийг уугаад бүдүүн гэдсээ цэвэрлэж, илүүдэл жингээсээ салаарай! Хадгалах

Гэрийнхээ интерьерийг өөрчлөхөд тань туслах 10 догь санаа

Та гэрийнхээ дотоод засал чимэглэл, тавилгуудын нэгэн хэвийн байрлалуудаас залхаж байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид танд засал чимэглэлийн мэргэжилтэнгүйгээр, өөрийн гараар гэрээ хэрхэн тохь тухтай, загварлаг, цэмцгэр харагдуулах аргуудыг толилуулах болно. 

Гэрийнхээ интерьерийг өөрчлөхөд тань туслах 10 догь санаа Хадгалах

Элдэв зураг (80 фото) №546

Нартай, хуртай зуны өдрүүд үргэлжилсээр л... Харин та өдөр бүрийн нэгэн хэвийн амьдралаасаа залхаж байна уу? Тэгвэл бид та бүхнийг сэргээж, алжаал ядаргааг тайлан, сонорыг тань мялаах зорилготой "Элдэв зураг" нийтлэлийнхээ шинэхэн дугаарыг хүргэж байна. Та бүхэн эдгээр хачирхалтай, сонирхолтой зурагнуудыг үзэж, амьдралын эерэг бүхнийг харж, чин сэтгэлээсээ инээмсэглээрэй. Алжаал ядаргаагаа тайлахыг хүссэн хэн бүхэнд зориулав.

Элдэв зураг (80 фото) №546 Хадгалах

Дэглэм барьж байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?

Жингээ хасч, дэглэм барина гэдэг бодож байгаа шиг тийм ч амархан зүйл биш. Хичнээн хичээсэн ч турж чадахгүй байх асуудал олон хүнд тулгардаг билээ. Харин та турах дэглэм баримталж байгаа бол заавал анхаарах ёстой зүйлс гэж байх бөгөөд энэ нь таны турах явцыг түргэсгэж, хүссэн үр дүндээ хүрэхэд нэг алхам ойртуулах болно. Ингээд хамтдаа дэглэм барьж байхдаа анхаарах ёстой зүйлстэй танилцъя. 

Дэглэм барьж байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Нөхрүүд эхнэрээсээ юу нуудаг вэ?

Эрчүүд ч гэсэн заримдаа бүсгүйчүүдтэй ижил яг л "хаалттай ном" мэт нууцлаг болчихдог. Тиймээс ч эмэгтэй хүн нөхрийнхөө тухай бүхнийг мэддэггүй. Жишээ нь, гэрлэлтээс өмнөх харилцаа, цэнгээний газарт хэр их цаг, мөнгө үрсэн, гэр бүлийнхэн, найзуудын чинь тухай юу ярьдаг, мөн орон дотроо юу бодож байдгыг нь ч та сайн мэдэж чадахгүй шүү дээ... Гэхдээ энэ бүгдийг нууснаараа нөхөр тань худалч, өөдгүй хүн болчихгүй. Зарим үед бодит үнэнийг хэлээгүй байсан нь илүү дээр байх нь бий. Бид энэ удаагийн нийтлэлээрээ нөхөр тань танаас нууж болох 15 зүйлсийг сийрүүллээ.

Нөхрүүд эхнэрээсээ юу нуудаг вэ? Хадгалах

Үүнийг хийснээр таны нуруу дахиж өвдөхгүй!

Нуруу, хүзүү өвдөх, нойр хулжих гэх мэт асуудлуудтай тулгарсан бол та бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай. Эдгээр нь цөм мэдрэлийн гаралтай өвчин бөгөөд дараах энгийн, хялбар иогийн дасгалуудаар эмчлэх боломжтой. Та эрүүл мэнддээ анхаарч, өвчнөөсөө ангижрахыг хүсч байвал өөртөө багахан цагийг зарцуулж, эдгээр дасгалуудыг хичээнгүйлэн хийгээрэй! 

Үүнийг хийснээр таны нуруу дахиж өвдөхгүй! Хадгалах