Дэглэм барьж байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?

Жингээ хасч, дэглэм барина гэдэг бодож байгаа шиг тийм ч амархан зүйл биш. Хичнээн хичээсэн ч турж чадахгүй байх асуудал олон хүнд тулгардаг билээ. Харин та турах дэглэм баримталж байгаа бол заавал анхаарах ёстой зүйлс гэж байх бөгөөд энэ нь таны турах явцыг түргэсгэж, хүссэн үр дүндээ хүрэхэд нэг алхам ойртуулах болно. Ингээд хамтдаа дэглэм барьж байхдаа анхаарах ёстой зүйлстэй танилцъя. 

Дэглэм барьж байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өлсөж болохгүй

Хүмүүс турахын тулд хоолоо сойж, өлсөх ёстой гэх ташаа ойлголтыг тээж явдаг. Иймдээ ч хоолноос гарч, биеэ зовоох боловч турах нь бүү хэл хавагнаж, улам л жин нэмж эхэлдэг. Цаашлаад бие сульдаж, ядаргаанд орохоос гадна элдэв өвчин тусч мэднэ. Харин турахын тулд таны баримтлах ёстой дүрэм бол хоолоо бага хэмжээтэйгээр 3-4 цаг тутамд идэж байх явдал юм. Хоолоо сойж өлссөнөөр, гэнэт их хэмжээгээр идэх, буруу хоол идэх гэхчлэн асуудлууд тулгарах аюултай байдаг. Их хэмжээгээр идэх нь ходоодыг сунгаж, хоол боловсруулах системийг муутгах төдийгүй энэ нь таргалах хамгийн гол үндэс болдог гэдгийг мартаж болохгүй.

Үүнээс гадна хэт өлсөх нь стресс бухимдлыг нэмэгдүүлж, таны турах гэж урсгасан хөлсийг ямар ч үр бүтээлгүй болгож хувиргах аюултай юм. Мөн та өдөрт 1200 калороос хэтрэхгүй хоол идэж байхыг хичээгээрэй. 

Өлсөж болохгүй

2 Кортизол даавраа хянах

Хүн уурлаж бухимдах үед "кортизол" хэмээх даавар ялгарч, энэ нь таргалалтын давхаргыг нэмэгдүүлж, улам бүр жин нэмдэг байна. Мөн хэт ядарч, тухтай унтаж чадахгүй байх, сэтгэл санаа таагүй байгаа зэргээс болж стрессдэж, кортизол дааврыг нэмэгдүүлдэг байх юм. 

Хичнээн их хичээл зүтгэл гарган турах гэж оролдсон ч, стресс бухимдлаас салж чадахгүй бол бүх хөдөлмөр тань талаар болж, хий дэмий цаг үрсэн хэргээс өөрцгүй болж хувирахыг санаарай. Тиймээс аль болох тайван байж, стрессээс хол байхыг хичээх хэрэгтэй бөгөөд бие сэтгэлээ ариусган, йогоор хичээллэж болох аж. 

Кортизол даавраа хянах

3 Кардио дасгалыг хэтрүүлэн хийж болохгүй

Мэдээж дасгал хөдөлгөөн хийлгүйгээр турна гэж үгүй. Гэхдээ үүнийг хэтрүүлж болохгүй гэдгийг анхаарч аваарай. Та 90 минут дасгал хийх эсвэл 10 километр гүйхэд л хангалттай бөгөөд энэ нь таныг хөлрүүлж, калор шатаахын зэрэгцээ хоол боловсруулах системийг дэмжиж байдаг.

Та жингээ хасч, гоолиг сайхан биетэй болохын тулд 30 минутаар 3 удаа кардио буюу хөнгөн дасгал хийж, өдөрт 10-12 мянга алхаж байгаарай. Ердөө энэхүү дэглэмийг баримталснаар, та богино хугацаанд хүссэн жингээ хаяж, сайхан биетэй болж чадах юм. 

Кардио дасгалыг хэтрүүлэн хийж болохгүй

4 Жингээ тогтмол үзэх

Хүн өөрийн хийж байгаа зүйлийнхээ үр дүнг бага багаар мэдэрч байж л урам зориг аван, цааш явах хүчтэй болдог билээ. Тиймээс та дэглэм барьж, турах хугацаандаа жингээ үргэлж үзэн, тэмдэглэл хөтөлж байгаарай. Энэ нь танд бага ч атугай урам зориг өгч, цаашид илүү эрч хүчтэйгээр турах боломжийг олгох юм. Та тууштай дасгал хөдөлгөөн хийснээр минутанд 20 калор шатааж чадах төдийгүй өөрт мэдэгдэхүйцээр турж эхлэх болно.

Мөн тусгай тэмдэглэл хөтөлж, хэзээ хэр хэмжээтэй дасгал хийж, ямар хоол идэх вэ? гэдгээ бүгдийг нь нарийвчлан бичиж, төлөвлөгөө гарган, тус төлөвлөгөөнийхөө дагуу хичээх хэрэгтэй юм. 

Жингээ тогтмол үзэх

5 Нүүрс ус ихтэй хоолноос татгалзах

Нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, цаашлаад чихрийн шижинтэй болгож ч мэднэ. Та нүүрс ус ихээр агуулсан хүнсийг идэж хэрэглэвэл, цаашлаад идэх дур хүсэл оргилж, хүслээ тэвчихэд ч бэрх болгодог юм шүү. Мөн их хэмжээний калор агуулдаг тус хоолнууд нь таны хэдэн цаг дасгал хийж, өөрийгөө зовоосны хариуд шагнал болгон авсан туранхай гоолиг биеийг хэдхэн хормын дотор таргалуулж чадна.

Муу нүүрс устай хоолонд шарсан төмс, пицца, бургер гэхчлэн түргэн хоолнууд багтах бөгөөд хийжүүлсэн ундаа, жимсний жүүс зэргийг ч аль болох уухгүй байхыг хичээгээрэй. 

Нүүрс ус ихтэй хоолноос татгалзах

6 Өөртөө урам зориг өгөх

Таныг хүссэн зорилгодоо хүргэх цор ганц хүн бол та өөрөө гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Өөрийгөө байнга турж, улам бүр үзэсгэлэнтэй, сайхан болж байгаа гэдгээ мэдрүүлж, үргэлж эерэг энергиэр өөрийгөө цэнэглээрэй.

Сануулж хэлэхэд дасгал хийснээс 24-48 цагийн дараа түргэн хоол, пицца зэргийг идэж болохгүй. Эс бөгөөс энэ нь таны хийсэн дасгалыг ямар ч үр дүнгүй болгож мэднэ. 

Өөртөө урам зориг өгөх

7 Авсан калороо шатаах

Хэрэв та турах дэглэм барьж байгаа хэдий ч, хааяа нэг амттан идмээр санагдаж байвал, санаа зовох зүйлгүй хорхойгоо дарах хэмжээтэй багаханыг идэж байгаарай. Харин дараа нь хангалттай дасгал хийж, биедээ хуримтлуулсан калороо шатаахад хангалттай юм. 

Та нэг аяга латте уусан бол 20 минут гүйж, калороо шатаах хэрэгтэй болно. Энэ мэтчилэн эрүүл хооллолтын дэглэмээс гадна амттай зүйлс идсэн бол заавал хөдөлгөөн хийж, хариугаа төлөх шаардлагатай. 

Авсан калороо шатаах

Тууштай байж, зорилгодоо заавал хүрээрэй. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()