Гэрийнхээ интерьерийг өөрчлөхөд тань туслах 10 догь санаа

Та гэрийнхээ дотоод засал чимэглэл, тавилгуудын нэгэн хэвийн байрлалуудаас залхаж байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид танд засал чимэглэлийн мэргэжилтэнгүйгээр, өөрийн гараар гэрээ хэрхэн тохь тухтай, загварлаг, цэмцгэр харагдуулах аргуудыг толилуулах болно. 

Гэрийнхээ интерьерийг өөрчлөхөд тань туслах 10 догь санаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрээн хана

Өрөөгөө илүү гэрэлтэй, саруулхан болгохыг хүсэж байвал ханын цаасаа цайвар, цулгуй, эсвэл ууссан өнгөөр солиорой. 

Эрээн хана

2 Нэвт гэрэлтсэн тавилга

Хуванцар, шилэн гэх мэт тунгалаг өнгөтэй тавилгууд нь өрөөг илүү зайтай, гэрэлтэй, уужим харагдуулдаг. Иймд жижгэвтэр өрөөнд тавихад илүү тохиромжтой. 

Нэвт гэрэлтсэн тавилга

3 Энгийн тавилгаа илүү загварлаг болгох

Бага зэрэг мод нэмж хадан, өнгийг нь сэргээж будсанаар ширээ, сандлыг илүү загварлаг болгох боломжтой.

Энгийн тавилгаа илүү загварлаг болгох

4 Толийг цонх шиг харагдуулах

Том толь нь өрөөг илүү том харагдуулдаг гэдэгтэй та санал нийлэх бизээ. Ялангуяа цонхтой төстэй хүрээтэй толийг, цонхны тусгалд тааруулан байрлуулах нь өрөөнд дахин нэг цонх илүү байгаа мэт санагдуулдаг. 

Толийг цонх шиг харагдуулах

5 Ургамал

Ургамал нь гэр орны өнгийг сэргээж, гэгээлэг, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.  Мөн та гэртээ олон цэцэгтэй бол нэг газар цуглуулалгүй, өрөөнийхөө хэсэг бүрт тарааж тавиарай. 

Ургамал

6 Номыг ч ашиглаж болно

Номын өнгөлөг нурууг ашиглан паар, шүүгээ гэх мэт тавилгынха завсар хавчуулж, өрөөнийхөө өнгө зүсийг нэмээрэй.

Номыг ч ашиглаж болно

7 Өөр өөр сандал

Ойролцоо өнгө, загвартай сандалнуудыг нэр дор байршуулснаар, өрөөнийхөө уйтгартай хэв маягийг эвдэх болно.

Өөр өөр сандал

8 Өвөрмөц гэрэл

Нэг өнгөөр гэрэлтдэг цуваа гэрэл буюу шинэ жилийн гэрлэн чимэглэлийг жирийн үед ч мөн асааж, өрөөгөө гэгээлэг болгох боломжтой. 

Өвөрмөц гэрэл

9 Өрөөгөө тусгаарлах

Хана, тавиур барихгүйгээр өрөөгөө 2 хувааж,  өөр өөр хэв маягаар тохижуулвал илүү шинэлэг, өвөрмөц байх болно. 

Өрөөгөө тусгаарлах

10 Цонхны хажууд байрлуулах

Цонхны доорх байршлаа ашиглан ор, буйдангаа тавьбал өрөө илүү эмх цэгцтэй харагддаг байна. 
 

Цонхны хажууд байрлуулах

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()