Хэрвээ бидний амьдрал 24 цаг үргэлжилдэг байсан бол юу болох вэ?

2020-05-03, 14:00
4,305

Дэлхийн түүхэнд хамгийн урт насалсан хүн Хятад эмийн ургамлын худалдаачин Ли Циньюн ба тэрээр 256 насалсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Ли Циньюн нь амьд байх хугацаандаа 23 удаа гэрлэж тэдгээрийн 200 гаруй үр хүүхдийн эцэг болж байсан гэх итгэхэд бэрх яриа бий. Харин дэлхийн хүн амын дундаж наслалт 70 нас бол энэ бүхэн ердөө 24 цаг болж хувирах үед бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх байсан бол?

Хэрвээ бидний амьдрал 24 цаг үргэлжилдэг байсан бол юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэндэлснээсээ хойш 5 минутын дараа ярьж сурна

Хүүхэд мэндэлснээсээ хойш 9-12 сартайгаасаа эхлэн эд юмсыг түшин босч анхны алхмаа хийдэг бөгөөд 14-15 сар хүрэхэд бие даан хэн нэгний тусламжгүйгээр алхаж 4-5 настайгаасаа бүрэн ярьж сурдаг байна. Харин бидний амьдрал 24 цаг үргэлжлэх тохиолдолд хүн мэндэлснээсээ хойш ердөө 15 минутын дараа хөлд орж дараагийн 5 минутад ярьж сурах ажээ. 

Мэндэлснээсээ хойш 5 минутын дараа ярьж сурна

2 3 цаг 20 минутыг суралцахад зарцуулна

Дэлхийн дунджаар хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 15-20 жилийг суралцахад зарцуулдаг байна. Харин бидний амьдрал 24 цаг болж багассанаар хүн мэндэлснээсээ хойш ердөө 2.5 цагийн дараа сургуулийн боcгийг алхах бол 3 цаг 20 минутын дараа аль хэдийн хонхны баяраа хийж дээд боловсролтой болсон байх аж.

3 цаг 20 минутыг суралцахад зарцуулна

3 2.5 минутыг бэлгийн харьцаанд зарцуулна

Хүн амьдралынхаа туршид хэдий хэмжээний хугацааг бэлгийн харилцаанд ороход зарцуулдаг тухай нарийн тоо баримт байхгүй хэдий ч ойролцоогоор 48 өдрийг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин бидний амьдрал 24 цагт хязгаарлагдсанаар энэ бүхэн ердөө 2,5 минут болж багасах байна. 

2.5 минутыг бэлгийн харьцаанд зарцуулна

4 Эмэгтэй хүн амьдралынхаа 17 жилийг турахад зарцуулдаг

Эмэгтэй хүн өөрийн амьдралынхаа 17 жилийг ямар нэгэн байдлаар турах гэж оролдоход зарцуулдаг бол 2,5 жилийг хоол бэлтгэхэд зарцуулдаг байна. Харин энэ  бүхэн 50 минут болж багасах аж. 

Эмэгтэй хүн амьдралынхаа 17 жилийг турахад зарцуулдаг

5 Амьдралынхаа туршид 3 цагийг ажил хийхэд царцуулна

Бид амьдралынхаа тасралтгүй 10,3 жилийг ямар нэгэн ажил хийхэд зарцуулдаг. Харин бид 24 цагийн ердөө 3 цагийг ажил хийхэд зарцуулах бол энэ бүхнээс 20 цагийн дараа тэтгэвэрт гарах ажээ.

Амьдралынхаа туршид 3 цагийг ажил хийхэд царцуулна

6 Бүх амьдралынхаа туршид ердөө 8 цагийг унтаж амрахад зарцуулна

Хүн бүх амьдралынхаа туршид 20 жилийг унтаж амрахад зарцуулдаг. Харин бидний амьдралын хэмнэл 24 цагт орсноор 1 цаг 20 минутыг тээврийн хэрэгсэлд, 6 цагийг зурагт, ухаалаг утас, компьютер зэрэг цэнхэр дэлгэцийн өмнө, 8 цагийг унтаж амрахад зарцуулах ажээ.

Бүх амьдралынхаа туршид ердөө 8 цагийг унтаж амрахад зарцуулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()