Ичимдэг эрхтэнийхээ үсийг хусахгүй байх шалтгаан

2018-03-22, 11:31
32,279

Цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэх, гоо сайхнаа тодруулах гэсэн зорилгоор эмэгтэйчүүд бид ичимдэг эрхтэнийхээ үсийг засаж янзалдаг билээ. Энэхүү соёл нь анх Египт болон Грекийн биеэ үнэлэгчдийн дунд үүссэн байна. Хэдийгээр эмэгтэйчүүд илүүдэл үсээ арилгах нь 1915-1945 оны хооронд заавал дагах дүрэм журам байсан ч 1980-иад он хүртэл эрхтэнийхээ үсийг хусах явдал түгээмэл биш байжээ. Гэвч, сүүлийн үеийн судалгаагаар илүүдэл үсээ авснаас болж нийт эмэгтэйчүүдийн 60% нь ямар нэг эрүүл мэндийн хохирол амссан гэжээ. Хамгийн түгээмэл тохиолдол нь үс дотогшоо ургах, арьс загатнах, халдвар авах зэрэг юм. 

Ичимдэг  эрхтэнийхээ үсийг хусахгүй байх шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үс нь таныг хамгаалж байдаг

Арьсны төрөл бүрийн өвчнөөс хамгаалагч нь үс юм. Бусад хамгаалагч эрхтэнүүдийн адил хог шороо, жижиг бактери зэргийг биед нэвтэрхээс сэргийлдэг. 

Үс нь таныг хамгаалж байдаг

2 Биеийн температурыг хадгалахад тусладаг

Үсний сүв нь хөлс ялгаруулалтанд тусладаг бөгөөд сүв бүрт үсэнд тос ялгаруулагч бүхий тосны булчирхай байдаг. Ялгарсан тос нь арьсанд тарж, ууршсаны дараа биенд хүйтэн мэдрэгддэг байна. 

Биеийн температурыг хадгалахад тусладаг

3 Арьсны өвчин авах эрсдэл нэмэгддэг

Бэлэг эрхтэн орчимд тууралт гарах эрсдэл өндөр болдог. Мөн эрхтэн орчимд тууралт гарсан байдгыг бид мэддэггүй. Үсээ хуссанаар энэ байдлыг хүндрүүлж, шархлуулдаг байна. 

Арьсны өвчин авах эрсдэл нэмэгддэг

4 Бэлгийн дур хүслийн гормон яргаруулдаг

Судлаачид ичимдэг эрхтэний үс нь сексийн дур хүслийг өдөөгч бүхий гормоныг агуулж, ялгаруулж байдаг гэж нотолжээ. Бие хөлрөхөд энэхүү гормон нь үсний орчимд илүү их ялгардаг байна. 

Бэлгийн дур хүслийн гормон яргаруулдаг

5 Бэлгийн замын халдвар авах эрсдэлтэй

Эрхтэнийхээ үсийг хусах, ваксдах зэрэг нь бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна эрхтэн орчимд тархсан вирус нь хүний биед амархан нэвтрэх нөхцөл бүрддэг гэнэ. 

Бэлгийн замын халдвар авах эрсдэлтэй

6 Илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд илүү аюултай

Америкийн судлаачдын үзсэнээр, илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн  хувьд дараа нь гарах эрсдэл нь илүү өндөр гэжээ. Учир нь арьс нь үргэлж үрэлцэж  байдагтай холбоотой аж.

Илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд илүү аюултай

7 Арьсны асуудал үүсэх

Энэ хэсгийн үсээ хусах нь үсний сүвийг нээж, маш жижигхэн шархлалт үүсгэдэг. Хэрвээ та нэгэнт шийдсэн бол дахин давтамжтай үс арилгах эмчилгээнд орох хэрэгтэй бөгөөд ингэж байж арьс хэт мэдрэмтгий чанараа алддаг. 

Арьсны асуудал үүсэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()