Таны бодож байгаагаас ч их давс агуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн

Хүний өдөрт авах ёстой давсны хэмжээ 5 гр байдаг. Харин бидний иддэг зарим хүнсэнд, тухайлбал чипс, давстай жигнэмэг, түргэн хоол, утсан мах зэрэгт эсрэгээрээ маш их давс байх нь бий. Түүнчлэн таны эрүүл хэмээн итгэж, үргэлж иддэг зарим хүнсэнд ч мөн бодож байгаагаас илүү их давс агуулагддаг байна. Иймд бид та бүхэндээ давсны агууламж өндөртэй хүнсийг танилцуулж, болзошгүй эрсдлээс өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж байхыг зөвлөе!

Таны бодож байгаагаас ч их давс агуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Доорх зургуудад үзүүлсэн хувиуд нь хүний өдрийн давсны хэрэгцээ болох 5 граммыг 100%-аар тооцон, харьцуулсан үнэлгээ юм.

 

1 Хөх тарианы талх

Давс агуулагддаггүй мэт харагддаг ч, их хэмжээний давсыг агуулдаг хүнсний бүтээгдэхүүн бол яахын аргагүй "хар талх" билээ. Хар талхыг үйлдвэрлэхдээ натри болон  давсыг ихээр хийдэг байна.  

Хөх тарианы талх

2 Даршилсан байцай

Даршилсан байцааны 100 граммд агуулагдах давсны хэмжээ нь 0,7 гр байна. Хатаасан загас болон дээрх бүтээгдэхүүн нь, бусад давсалсан бүтээгдэхүүнээс хэд дахин илүү давсыг агуулдаг гэсэн үг юм. 

Даршилсан байцай

3 Самрын цуглуулга

Угтаа бол самранд маш бага хэмжээний давс агуулагддаг. Харин үйлдвэрүүд самрын цуглуулга, хатаасан жимс, үзмийн хадгалах хугацааг уртасгахын тулд маш их натри, давсыг нэмдэг ажээ.

Самрын цуглуулга

4 Эрдэнэ шиш

Эрдэнэ шишэнд их хэмжээний натри агуулагддаг. Тиймээс өдөрт 310 гр-аас илүүг идэх нь тохиромжгүй юм.

Эрдэнэ шиш

5 Лаазтай чидун жимс

100 гр лаазтай чидун жимсэнд таны бодож байгаагаас ч их буюу 0,74-1,5 гр давс агуулагддаг. Харин лаазтай шошонд илүү их буюу 100 граммд 2,3 гр давс байдаг аж. Харин та дараагийн удаа пизза идэхдээ дахин нэг бодож үзээрэй.

Лаазтай чидун жимс

6 Зайдас

Үйлдвэрийн аргаар боловсруулсан зайдас, гахайн утсан мах болон бусад махан бүтээгдэхүүнд маш их натри агуулагддаг. Та нэг зайдас идэхэд л, өдрийн давсны хэрэглээнийхээ талыг хангаж байна гэсэн үг юм.

Зайдас

7 Гич

Гичийг даршилж, удаан хадгалахын тулд эрт дээр үеэс л давсыг хэрэглэсээр иржээ. Харин 100гр гич, кетчуп гэх мэт амтлагчдад таны өдрийн давсны хэрэглээний ½ орчим нь агуулагддаг. Гэтэл бид эдгээр амтлагчдыг халбага халбагаар нь хэрэглэсээр байдаг шүү дээ.

Гич

8 Шар буурцагны мах

Шар буурцган бүтээгдэхүүн, ялангуяа шар буурцагны маханд маш их давс байдаг. Жишээ нь, утсан гахайн махны амттай шар буурцагны 100 гр тутамд 1,7 гр, зайдсанд 0,89 гр, тахианы маханд 0,7 гр давс агуулагддаг. Учир нь үйлдвэрлэгчид ямар ч амтгүй шар буурцгийн борлуулалтыг өсгөж, илүү амттай болгохын тулд ийн давс ихээр нэмдэг гэнэ. 

Шар буурцагны мах

9 Бяслаг

Зарим төрлийн бяслаганд давс ихээр агуулагддаг. (100 граммд агуулагдах давсны хэмжээ):
Пармезан- 1,8 гр
Гоуда бяслаг(Гоуда)- 0,8 гр
Хайлуулсан бяслаг- 1,2 гр
Моцарелла- 16 мг

Бяслаг

10 Буурцагны жан

Буурцагны жанд Менделеевийн үелэх системд байдаг барах бүх л бодис агуулагддаг. Буурцагны жангийн сайн тал нь амин хүчил, витамин, эрдэс бодисыг өөртөө багтаадаг. Гэвч үүнд маш их давс буюу 100гр тутамд 5,5-6 гр давс байдаг байна. Харин дээр хэлсэнчлэн бидний өдөрт хоол хүнснээс авах ёстой давсны дээд хэмжээ нь 5 гр шүү дээ. 

Буурцагны жан

11 Шарсан үр

100 гр наранцэцгийн шарсан үрэнд 6 гр давс агуулагддаг байна. Гэхдээ энэ хэмжээ нь үрийг хэрхэн хатааснаас шалтгаалж янз бүр юм. Ихэвчлэн шарсан үрэнд агуулагдах давсны хэмжээ нь 100 гр тутамд 5-10 гр байдаг. 

Шарсан үр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()