Үүнийг хийснээр таны нуруу дахиж өвдөхгүй!

Нуруу, хүзүү өвдөх, нойр хулжих гэх мэт асуудлуудтай тулгарсан бол та бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай. Эдгээр нь цөм мэдрэлийн гаралтай өвчин бөгөөд дараах энгийн, хялбар иогийн дасгалуудаар эмчлэх боломжтой. Та эрүүл мэнддээ анхаарч, өвчнөөсөө ангижрахыг хүсч байвал өөртөө багахан цагийг зарцуулж, эдгээр дасгалуудыг хичээнгүйлэн хийгээрэй! 

Үүнийг хийснээр таны нуруу дахиж өвдөхгүй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Иогийн талаар ямар ч ойлголтгүй хүн ч хийж чадах 10 үр дүнтэй дасгалуудыг танилцуулж байна:

 

 

1 Биеэ суллах

Завилж суугаад,  нуруугаа тэгшилж, биеэ суллаад, бодлоо чөлөөлөөрэй. Энэ байрлалаараа 5 минут сууж, гүнзгий амьсгалах хэрэгтэй. Энэхүү дасгал нь таныг уур, бухимдлаас ангижруулж, тайвшруулахын сацуу дараагийн дасгалуудад таны биеийг бэлдэх болно. 

Биеэ суллах

2 Урагш сунах

Хөлөө нийлүүлж суугаад, өвдгөө нугалахгүйгээр амьсгаагаа гүнзгий гаргангаа урагш сунана. Үүнийг 5 удаа давтаж хийгээрэй. 

Урагш сунах

3 Хүүхдийн байрлал

Сөхөрч суугаад, мөрөө газарт буулгаж, гараа арагш сунгаад, толгойгоо чадахаараа доошлуулна. Ийм байрлалд 3-4 минут байх бөгөөд дундуур нь бага зэрэг амраарай. Мөн ийн хэвтэхдээ гүнзгий амьсгалж, анхаарлаа зөвхөн амьсгалдаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Хүүхдийн байрлал

4 Биеэ эргүүлэх

Газар завилж суугаад баруун гараа зүүн өвдгөн дээрээ, зүүн гараа биеийнхээ ард, газар тавиад цээж, толгойгоо зүүн тийш, зөөлөн эргүүлнэ. Үүнийг хийхдээ мөн л гүнзгий амьсгалаарай. Энэ дасгал нь гуя болон нурууны булчинд сайн нөлөөтэй. Толгой, цээжээ удаанаар буцааж, цэх суусныхаа дараа дахин баруун талдаа хийнэ. 

Биеэ эргүүлэх

5 Бурхны байрлал

Зурагт үзүүлсэн шиг хөлийн тавхайгаа нийлүүлж, нуруугаараа дээш харж хэвтээд, 2 гараа хажуудаа тавина. Энэ нь гуяын дотор талын булчинг сунгах болно. Энэ байрлалаараа 2 минутын турш гүнзгий амьсгалж, хэвтээрэй. 

Бурхны байрлал

6 Хөлөө хананд наах

Дээш харж хэвтээд, хоёр хөлөө дээш өргөж, нугалахгүйгээр хананд наана. Хоёр гараа мөн биеийнхээ хажууд тавина. Энэ байрлалд 3 минут хэвтэж, биеэ суллан, гүнзгий амьсгалаарай. Мөн толгой дахь элдэв бодлоо авч хаян, өөрийнхөө нуруу, хөл хэрхэн тэнийж, амарч байгаа тухай л бодоорой. 

Хөлөө хананд наах

7 Салхины байрлал

Дээш харж хэвтээд, хөлөө зурагт үзүүлсэн шиг нугалаад, баруун хөлийнхөө шагайг зүүн хөлийнхөө шагайн дээр тавина. Ингэхдээ гараараа хоёр хөлөө чанга барина. Энэ нь гуя, нурууны сунгалтын дасгал бөгөөд нурууг маш сайн амраах болно. 

Салхины байрлал

8 Тагтааны байрлал

4 хөллөөд, хоёр гартаа мөрний хэмжээтэй зай авна. Зүүн өвдгөө урагш нугалаад, 2 гарынхаа дунд тавина. Баруун хөлөө арагш болгоод, тэгшилнэ. Үүний дараа цээжээрээ урагш түрээрэй. Дасгалыг хийх үед биеийн бүх ачаалал зүүн хөл дээр ирэх ёстой. Ийм байрлалд 1 минут болсны дараа хөлийнхөө байрлалыг солиорой. Энэ нь дасгал нь нурууны булчинг суллахын сацуу, хөлийн өвдөлтийг намдаадаг байна. 

Тагтааны байрлал

9 Өглөө сэрэх байдал

Дээш харж хэвтээд хоёр гараа алдална. Энэ байрлалдаа баруун өвдгөө цээж рүүгээ сунгана. Дараа нь  нуруугаа хөдөлгөхгүйгээр таазаа зүүн тийшээ эргүүлнэ. Энэ байрлалаар 3 минут хэвтээд, зүүн хөлөө мөн адил цээж рүүгээ татаж, дасгалыг давтана. Энэ дасгал нь таныг нурууны өвчнөөс ангижруулах болно. 

Өглөө сэрэх байдал

10 Загасны байрлал

 Дээш харж хэвтээд, зурагт үзүүлсний дагуу тохойгоороо газарт тулж, гарын алгаа өгзөгөн доороо тавина. Цээжээ бага багаар өргөж, толгойгоо газарт хүргэхийг хичээгээрэй. Энэ байрлалдаа аль болох удаан тогтвол сайн. Мөн гүнзгий амьсгалахаа мартуузай. 

Загасны байрлал

Та эдгээр дасгалуудыг 2 өдөрт нэг удаа хийвэл үр дүнтэй байх болно. Дасгалыг тогтмол хийснээр ядаргаанаас үүдэлтэй бүх өвчин арилах бөгөөд цусны, ялангуяа толгойн хэсгийн цусны эргэлт сайжирч, толгойн өвчнөөс ангижруулна. Мөн дасгалын үр дүнд та нойр хулжих тухай ор тас мартах болно! 

 

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()