Үүнийг уугаад бүдүүн гэдсээ цэвэрлэж, илүүдэл жингээсээ салаарай!

Итгэмээргүй ч гэсэн та зөвхөн гэдэс дотроо цэвэрлэснээр ойролцоогоор 2-3 кг турах боломжтой. Учир нь бүдүүн, нарийн гэдсэнд элдэв бохирдол хуримтлагдсаар, их хэмжээний жинтэй болдог байна. Эдгээр нь тухайн хүний биеийн жин, хооллолт зэргээс шалтгаалан 2-10 кг хүртэл байх нь бий. Иймд та бүхэндээ тураах цай, гүйлгүүлэх эм бэлдмэл хэрэглэлгүй гэрийн аргаар гэдсээ цэвэрлэх 8 шилдэг аргыг танилцуулъя.

Үүнийг уугаад бүдүүн гэдсээ цэвэрлэж, илүүдэл жингээсээ салаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хангалттай ус уух

Биеэ хорт бодисоос салгаж цэвэрлэхийг хүссэн хэн ч болов усыг маш сайн уух хэрэгтэй. Усыг уухдаа өөрийн биеийн жингээс шалтгаалан өдөрт 500 граммаас 3 литр хүртэл ууна.

Та өглөө боссон даруйдаа 3 аяга бүлээн усыг шимж уугаарай. Ингэснээр шөнийн турш усгүйжсэн биеийн цангааг тайлж бие махбодийг сэргээхээс гадна өтгөн ялгаралтыг сайжруулна. Мөн хоол идэхээсээ 30 минутын өмнө 1 аяга ус уувал хурдан цаддаг байна. 

Хангалттай ус уух

2 Гэдсээ чавганы шүүсээр цэвэрлэх

Хар чавганы эслэг чанар нь маш сайн. Нэг литр усанд 100 гр хатаасан чавга хийж шөнийн турш хандална. Хандалсан шүүснээсээ 7 хоногийн турш өглөө болон орой 1 аягыг уугаарай.

Чавганы шүүс нь, чавга идсэнээс үйлчилгээний хувьд хавьгүй илүү учир, шингэн хэлбэрээр уух хэрэгтэй.  Ингээд 7 хоногийн дараа та үр дүнг нь харах болно. 

Гэдсээ чавганы шүүсээр цэвэрлэх

3 Уургийн агууламж өндөр бүтээгдэхүүнүүд:

Бүх төрлийн ойн жимс, авокадо, наргил модны самар, инжир, давжаа байцаа зэрэг нь эслэг чанараараа маш өндөр байдаг. Хэрэв 19-50 насны эмэгтэйчүүд өдөрт 25 грамм, харин эрчүүд өдөрт 38 грамм эслэгийг авч чадаж байвал тухайн хүний хоол боловсруулах систем эрүүл гэж үздэг. 50 наснаас хойш эмэгтэйчүүд 21, эрчүүд 30 граммыг авах хэрэгтэй гэнэ. 

Уургийн агууламж өндөр бүтээгдэхүүнүүд:

4 Лимоны шүүс тогтмол хэрэглэх

Цитрусын төрлийн лимон, мандарин, апельсин зэрэг жимснүүдэд витамин С болон антиоксидант ихээр агуулагддаг. 

Эдгээрийн дотроос лимон нь өтгөн хаталт, бүдүүн гэдэс цэвэрлэх чадвараараа хамгийн шилдэг нь юм. Та лимоны шүүсийг усанд 1-2 халбагыг хийгээд өдөрт 3 удаа уухад л хангалттай. 

Лимоны шүүс тогтмол хэрэглэх

5 Ашигтай бактери

Антибиотик үргэлж хэрэглэдэг болон элдэв хордлогын үед биед байсан ашигтай бактериуд маш ихээр үхдэг. Эдгээрийг сэргээх нь таны хоол боловсруулах үйл ажиллагаанд нэн чухал бөгөөд үүний тулд цагаан идээ тэр дундаа тараг хэрэглэхийг зөвлөдөг.

Цагаан идээ хэрэглэх боломжгүй бол эмийн сангуудаар зарагддаг ашигтай бактери нөхөх бэлдмэлүүдийг хэрэглэж болно. 

Ашигтай бактери

6 Флаксын үрний ид шид

Флаксийн үр (flax seed) нь эслэгээр маш баялаг бөгөөд омега-3 хүчил агуулагддаг. Та үрээ тарганд эсвэл овъёосны чанамалдаа хийж иднэ.

Үр онцгой хурц амт үнэргүй учир хоолны амтыг өөрчлөхгүй ч биед орсныхоо дараа таны гэдсийг маш сайн цэвэрлэнэ.

Флаксын үрний ид шид

7 Цэвэр алимны шүүсний цуу

Дээрх аргуудыг бүгдийг туршиж үзсэн ч, танд үйлчилдэггүй бол энэ аргыг туршаад үзээрэй. Өглөөний цайныхаа дараа 250 мл буюу 1 аяга усанд 2 цайны халбага алимны цуу, 2 цайны халбага зөгийн бал хийж найруулна.

Бэлдэцээ буцалсан халуун бүлээн усанд хийх хэрэгтэй. Хэт халуун усанд хийвэл найрлагуудын хүч суларч, үйлчилгээ буурна. Дэлгүүрт энэ бүтээгдэхүүн "Apple cider vinegar" гэсэн нэртэйгээр зарагддаг. Энэ аргыг туршихдаа нэрийг нь сайтар шалгаж авахыг зөвлөе. 

Цэвэр алимны шүүсний цуу

8 Цагаан гаатай цай хоол шингээдэг

Цагаан гаа нь хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг. Хэрэв таны хоол удаан шингэдэг, гэдэс дүүрч цанхайдаг бол хоолны дараа энэхүү цайг ууж хэвшвэл энэ зовиур арилах нь ээ. Цайгаа бэлтгэхдээ 500 грамм усанд 1 халбага үрж жижиглэсэн цагаан гаа хийгээд дээрээс нь бага зэрэг турмэрикийн (turmeric) үр хийж сайтар хутгана.

Хэрэв илүү сайхан амт оруулъя гэвэл багахан зөгийн бал нэмж болно. Энэ жороор цай найруулан гэр бүлээрээ уух нь хэт таргалалтаас сэргийлээд зогсохгүй таны гэдэс дотрыг цэвэрлэн эрүүлжихэд тусална. 

Цагаан гаатай цай хоол шингээдэг

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()