Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.15

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. “Instagram” өрсөлдөгч “BeReal” платформтой төстэй тохиргоо туршиж байна, Украин эргүүлэн авсан бүс нутагтаа аюулгүй байдлыг тогтворжуулж байна, Европын холбооны цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5 хувиар бууруулна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.15 Хадгалах
2022-09-15, 10:13

Хэрэв та яахаа мэдэхгүй төөрөлдсөн бол эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай

Өөрийгөө чухам хэн болохыг мэдэхийн тулд өөрөө өөрийгөө цаг үргэлж шинжиж байх хэрэгтэй. Ганцхан та л өөрийнхөө дотор орших нууцуудыг мэдэх учраас нарийн төвөгтэй асуултуудад үнэн зөв хариулж чадна шүү дээ. Тиймээс та бүхэнд өөрөөсөө асуухад илүүдэхгүй 50 асуултыг хүргэж байна. Эдгээрийг асууснаар та төөрөлдөхөө больж, өөрийгөө бага ч болов нээх боломжтой. 

Хэрэв та яахаа мэдэхгүй төөрөлдсөн бол эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай Хадгалах

“Гайхамшигт аялал” урамшуулалт аяны Тайланд руу аялах сүүлийн харилцагчид тодорлоо

ХААН Банк харилцагчдынхаа дунд сонирхолтой аян, урамшууллыг тогтмол зарладаг билээ. Зуны урин дулаан улирал тохиож буйтай холбоотойгоор энэ оны 7-р сарын 1-нээс 8-р сарын 31-ний өдрийг дуустал Монгол орон даяар ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр ХААН Банкны бүх төрлийн картаараа гүйлгээ хийж, 300,000 төгрөг тутам нэг тохирлын эрх авч, “Гайхамшигт аян” урамшуулалт аянд оролцох боломжийг харилцагчдадаа олгосон юм. Аяны хүрээнд хоёр сарын хугацаанд нийт 10 харилцагчийг  үзэсгэлэнт Тайланд руу аялах эрхийн эзэн болгохоор зарласнаас сүүлчийн 5 харилцагчийг өнгөрсөн баасан гарагийн үдэш МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлгээр тодрууллаа.

“Гайхамшигт аялал” урамшуулалт аяны Тайланд руу аялах сүүлийн харилцагчид тодорлоо Хадгалах

Эверест уулыг цэвэрлэхээр шийдсэн Франц бүсгүй

Байгаль орчны төлөө тэмцэгч Марион Шейньот-Дупуй (Marion Chaygneaud-Dupuy) олон жилийн турш Эверестийг зорьсон уулчдын хог хаягдлыг цэвэрлэж байна. Марион "Цэвэр Эверест" төслийг 2016 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш түүний хамтрагчид уулнаас 8.5 тонн орчим хог хаягдлыг зайлуулж чаджээ. Тэд үүнийг уулын оргилд гарсан хүмүүсийн хог хаягдлын 3/4 нь гэж тооцож байгаа юм.

Эверест уулыг цэвэрлэхээр шийдсэн Франц бүсгүй Хадгалах
2022-09-14, 11:56

Хамгийн боломжийн үнэтэй спорт загварын машинууд

Та бид автомашин үйлдвэрлэлийн "алтан" үед амьдарч байна. Үйлдвэрлэгчид зах зээлд өөрсдийн байр суурийг хадгалахын тулд үргэлж шинийг сэдэж, сонирхолтой содон, хүчирхэг хэрнээ хямд загваруудыг гаргасаар байгаа билээ. Энэ үүднээс та бүхэнд хамгийн боломжийн үнэ бүхий спорт загварын машинуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн боломжийн үнэтэй спорт загварын машинууд Хадгалах

Чихэвч хэт удаан зүүвэл таны биед юу болох вэ?

Эмч нар чихэвч зүүх тал дээр 60-60-ийн дүрэм баримталдаг. Энэ нь дууны чанга сулыг 60 хувьд тохируулан тавиад, өдөрт 60 минутын хугацаанд чихэвчээр юм сонсож болно гэсэн үг юм. Уг дүрмийг зөрчвөл толгой эргэх, дотор муухайрах, нойр хулжих гэх мэт элдэв зовууриуд илрэх нь олон. Ингээд та бүхэнд удаан хугацаагаар чихэвч зүүхэд хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдгийг хүргэж байна.

Чихэвч хэт удаан зүүвэл таны биед юу болох вэ? Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.14

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хатан хааны зурагтай 82 тэрбум фунтыг гүйлгээнээс гаргана, Герман улсын нүүрснээс хамааралтай байдал улам нэмэгдэхээр байна, Украины цэргүүд 8:1-ээр илүүрхэж байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.14 Хадгалах
2022-09-14, 10:08

Нойрны талаарх чухал ойлголтууд

Биднийг унтаж байх зуур бие организм маань амарч, эд эсүүд нөхөн төлжиж, сэтгэл зүйн байдал маань сэргэдэг. Та унтах дуртай ч бай үгүй ч бай заавал унтах хэрэгтэй бөгөөд унтахаас хэзээ ч зугтаж чадахгүй. Ховор тохиолдолд дэлхий дээр огт унтдаггүй хүн гэж байдаг. Тухайн хүн эхлээд нойргүйдлийн асуудалтай тулгарч, харин дараа нь огт унтах чадваргүй болж хэсэг хугацааны дараа амь насаа алддаг байна. Тиймээс хүссэн хүсээгүй, хэчнээн завгүй байсан ч та заавал унтаж амрах хэрэгтэй. Ингээд бид танд нойрны талаар чухал ойлголтуудыг хүргэе.

Нойрны талаарх чухал ойлголтууд Хадгалах

Энгийн мөртлөө танд инээд бэлэглэх бяцхан шог зургууд

"Shanghai Tango" нэрээр бүтээлүүдээ хүргэдэг Хятад зураач нь өдөр тутмын амьдралыг ажигласны үндсэн дээр хөгжилтэй шог зураг зурдаг. Гүйцэтгэлийн хэв маяг нь эгэл жирийн мэт харагдах хэрнээ агуулгыг нь ухаад ойлговол нэгийг бодогдуулах үзэл санаа нь уран бүтээлчийн зургуудыг олны сэтгэгдэлд нийцэхэд нөлөөлдөг байна. Комиксийн баатруудыг зөвхөн хүнээр төлөөлүүлэх бус амьтан, эд зүйлсээр төлөөлүүлж зурдгаараа онцлог ажээ. 

Энгийн мөртлөө танд инээд бэлэглэх бяцхан шог зургууд Хадгалах

Сахарын хэрэглээгээ гэнэт зогсоовол таны биед юу болох вэ?

Элсэн чихрийг хүнсэнд агуулагдах байдлаар нь байгалийн болон нэмэлт гэж ангилдаг. Байгалийн гаралтай элсэн чихэр бараг л бүх төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг. Жишээлбэл: Нэг алим 20 гр элсэн чихэр агуулах магадлалтай. Гэхдээ алимд агуулагдах амин дэм, эрдэс бодис нь уг элсэн чихрийг эрүүл мэндэд хоргүй замаар шингээхэд тусална. Харин нэмэлт элсэн чихэр нь хоосон илчлэг учир биеийн жин нэмэгдэх болон бусад төрлийн эрүүл мэндийн асуудлыг дагуулдаг. Энэ төрлийн элсэн чихэр нь хийжүүлсэн ундаа, жигнэмэг, чихэр, сүмс, кетчуп зэрэгт агуулагдсан байдаг. Ингээд хоол хүнсэндээ нэмэлт элсэн чихэр хэрэглэхгүй байснаар таны биед гарах өөрчлөлттэй танилцацгаая.

Сахарын хэрэглээгээ гэнэт зогсоовол таны биед юу болох вэ? Хадгалах