АНУ-д анхны “хуруу шилний” хүүхэд төржээ

2013-07-16, 01:40
17,995
Филадельфи хотод шинэ технологийн тусламжтайгаар анхны хүүхдийг төрүүлжээ. Энэ арга нь үргүй хосуудын хүүхэдтэй болох боломжийг нэмэгдүүлэх гэнэ
АНУ-д анхны “хуруу шилний” хүүхэд төржээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Коннор Леви эцэг эх нь хиймлээр үр тогтоолгосоны дараа 5 сарын 18-нд энэ хорвоод мэндэлжээ.

www.caak.mn

Энэ аргийг одоо ч хуруу шилны үр тогтоох арга гэж нэрлэдэг. Эмэгтэйн биеэс авсан өндгөн эсийг хиймлээр үр тогтоолгон инкубаторт байршуулна. (хуруу шилэнд) Хэдэн өдрийн дараа үр хөврөлийг цаашид боловсруулахын тулд эхийн умайд буцааж хийдэг байна.

www.caak.mn

1978 онд хиймэл үр тогтоолт бий болсоноос хойш дэлхий дээр 5 сая гаруй хүүхэд төржээ. Гэхдээ энэ арга нь одоо болтол найдвар муутай, боловсронгүй болоогүй л байсан.

www.caak.mn

Өнөөдрийн байдлаар хуруу шилэнд бий болсон үр хөврөлийн гуравны нэг нь хромосомын гажигтай төрдөг ажээ. Энэ нь ургийг эсэн мэнд боловсроход саад болдог байна.

www.caak.mn

Харин саяхан "Next-Generation Sequencing" (NGS) нэртэй шинэ технологи гарч ирсэнээр үүнд туслах боломжтой болжээ.

www.caak.mn

Коннорын эцэг эх Мэрибет Шейдц, Дэвид Леви нар Филадельфийн нэгдсэн эмнэлэгт хиймлээр үр тогтоох шинэ аргийг ашигласан анхны хосууд бөгөөд үр дүнд нь 13 үр хөврөл тогтжээ. Тэдний эсийг британы лабораторит илгээсэн байна. NGS технологи 13 үр хөврөлийн зөвхөн 3 нь зөв хромосомтой байгааг тогтоожээ. Тэдгээрийн нэгийг л эхэд нь буцаасан байна. Хэдийгээр бүх үр хөврөл хэвийн харагдаж байсан ч, энэ технологи яг аль нь зөв байгааг тогтоодог байна.  

www.caak.mn

Шинжээчдын сэтгэл санаа ихэд өөдрөг байгаа ажээ. Магадгүй шинэ NGS технологи хиймлээр үр тогтоолтын үр дүнг улам дээшлүүлж мэднэ.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()