Хэрэв та яахаа мэдэхгүй төөрөлдсөн бол эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай

Өөрийгөө чухам хэн болохыг мэдэхийн тулд өөрөө өөрийгөө цаг үргэлж шинжиж байх хэрэгтэй. Ганцхан та л өөрийнхөө дотор орших нууцуудыг мэдэх учраас нарийн төвөгтэй асуултуудад үнэн зөв хариулж чадна шүү дээ. Тиймээс та бүхэнд өөрөөсөө асуухад илүүдэхгүй 50 асуултыг хүргэж байна. Эдгээрийг асууснаар та төөрөлдөхөө больж, өөрийгөө бага ч болов нээх боломжтой. 

Хэрэв та яахаа мэдэхгүй төөрөлдсөн бол эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай

1. Ажил мэргэжлээрээ, амьдралаа дээшлүүлэхэд юу тусалдаг вэ? Таны хувьд үнэхээр чухал, ач холбогдолтой зүйл юу вэ? Таныг юу биелсэн мэт санагддаг вэ?

2. Мэргэжил, амьдралаа ахиулахад юу саад болж байна? Юу хүч чадал, эрч хүчийг тань барж, сэтгэл түгшээж, үнэ цэнтэй цаг хугацааг сорж байна вэ?

3. Хэрэв танд маш их мөнгө байсан бол та цагаа юунд зарцуулах вэ?

4. Бага насны биелүүлээгүй мөрөөдлөө одоог хүртэл дотроо тээж байна уу?

5. Хэрэв та энэ хорвоог орхисны дараа гурван зүйлээр дурсагдах юм бол тэдгээр нь юу байх вэ?

6. Хэн танд шинэ зүйл хийх урам зориг өгдөг вэ?

7. Та ямар ур чадвартай вэ? Та чадах зүйлээ хийх дуртай юу?

8. Танд сайхан мэдрэмж өгдөггүй ч гэсэн өдөр бүр ашиглах ёстой болдог чадварууд бий юу?

9. Та өмнөх болон одоогийн ажлаас тань таашаал өгдөг зүйл байдаг уу?

10. Та өмнөх болон одоогийн ажлаасаа гарахыг хүсэж байсан уу?

11. Та өөртөө тааламжгүй зүйлийг хийхээ больж, хүсэж буй зүйлдээ долоо хоногт нийт хэдэн цаг зарцуулдаг вэ?

12. Таны хамгийн чухал таван үнэт зүйл юу вэ?

13. Одоогийн байдлаар таны ажил, амьдрал эдгээр үнэт зүйлийг хэрхэн дэмжиж, тусгаж байгаа вэ?

14. Та одоогоор ямар мэдлэг, ур чадвараа үл тоомсорлож, хангалттай анхаарал хандуулахгүй байна вэ?

15. Та дургүй зүйлсээ албан шаардлагаар хийдэг үү?

16. Та өөрийгөө хэн болох, танд юу чухал болох талаар ямар худал зүйлс хэлж байсан бэ?

17. Өөртөө зориулж хүссэн зүйлээ хайж эхлэхэд та юунаас хамгийн их айдаг вэ?

18. Таны мөрөөдөл, хүслийг биелүүлэхэд саад болж буй зүйл юу вэ?

19. Өнгөрсөн хугацаанд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд таны ямар айдас саад болсон бэ?

20. Эдгээр айдсыг зөвтгөх бодитой шалтгаанууд бий юу?

21. Та айдсаа үл тоож, мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрсдэлд ороход бэлэн үү?

22. Зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд тодорхой эрсдэл хүлээх чадвар танд бий юу? 

23. Таныг мөрөөдөлтэй болгосон, түүнд хүрэхэд тань хамгийн их нөлөөлж байгаа зүйл юу вэ?

24. Тэгвэл таны хамгийн том айдас юу вэ?

25. Үүнээс салахын тулд та ямар арга хэмжээ авч болох вэ?

26. Таны хүсэл, мөрөөдлийг биелүүлэхэд саад болдог хүмүүс таны амьдралд байдаг уу? Эдгээр хүмүүс хэн бэ?

27. Та эдгээр хүмүүсийг эргүүлэн татах, тэдний дэмжлэгийг авах эсвэл тэднийг замаасаа холдуулахын тулд юу хийж чадах вэ?

28. Таныг доош нь татдаг хүмүүстэй харилцахаа больж чадах уу? Хэрэв үгүй ​​бол яагаад?

29. Таны хайртай хүмүүс айдсаасаа салахад тань тус болж чадах уу?

30. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олж нээсэн, урам зориг мэдрүүлдэг хобби тань юу вэ?

31. Та эдгээр сонирхолд илүү их цаг хугацаа зарцуулж, өөрийгөө улам бүр хөгжүүлэхэд туслах зохистой зөвлөгч олоход бэлэн байна уу?

32. Хэрэв та дуртай зүйлээ аль хэдийн олчихсон бол энэ ойлголтыг хэрхэн олж авсан бэ? Та ямар арга хэмжээ авсан бэ?

33. Та хэдэн сарын турш шинэ ажилд орж, шинэ зорилгод хүрэх замыг эхлүүлэхэд хангалттай хэмжээний хуримтлалтай юу?

34. Одоогоор байхгүй байгаа санхүүгийн хуримтлалыг бий болгохын тулд та юу хийж чадах вэ?

35. Амьдрах боломж олгох хамгийн бага орлого таны хувьд хэр хэмжээтэй байх ёстой вэ?

36. Та мөрөөдлийнхөө төлөө амьдралын хэв маягаа орхиход бэлэн байна уу?

37. Таны мөрөөдлөө орхиход тохиолдож болох хамгийн муу зүйл юу вэ?

38. Ийм үр дүн гарах бодит магадлал хэд вэ?

39. Таны хамгийн сайхан өдөр ямар байна вэ? Үүнийг өглөөнөөс орой хүртэл бүх нарийн ширийн зүйлээр дүрслээрэй. 

40. Та үхэхээсээ өмнө юу бүтээсэн байхыг хүсэж байна вэ?

41. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд та юу хийсэн бэ?

42. Та мөрөөдлөө биелүүлж, өөрийнхөө ашиг сонирхолд илүү их цаг зарцуулахын тулд сонирхолгүй ажил хийхдээ бэлэн байна уу?

43. Хэрэв та өдөр бүр сэрээд ажилдаа сэтгэл хангалуун байвал энэ нь таны үлдсэн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

44. Нэг хэвийн уйтгартай амьдрал танд хэрхэн нөлөөлдөг вэ? Юу дутагдаж байна вэ?

45. Өөрөөрөө бахархдаг зүйл юу вэ?

46. ​​Хэрэв та бүх зүйлийг шинээр эхлүүлж чадвал амьдралдаа юу өөрчлөх байсан бэ?

47. Та маш их зүйлийг өөрчлөх эсвэл бүх зүйлийг байгаагаар нь үлдээх үү?

48. Хэрэв та 90 жил амьдрах бол танд одоо хэдэн жил үлдсэн бэ?

49. Та хугацааны хэчнээн хэсгийг дургүй ажлаа хийж, цаг үрэх хүмүүстэй харилцаж амьдарна гэж бодож байна?

50. Хэрэв та амьдралаа өөрчлөх гэж оролдвол юу болох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()