Гоо сайхны асуудлыг түргэн хугацаанд шийдэх 25 лайфхак

Заримдаа хэт их ажлын ачаалал, стрессээс болж бид шөнө нойргүй хонох нь бий. Эсвэл хэн нэгэн найз нөхөр, хайртай дотнын хүнийхээ чухал өдрийг хамтдаа тэмдэглэж, нойргүй хоносон ч байж болно. Мэдээж үүний маргааш царай төрх ч өнгө зүсээ алдаж онцгүй харагддаг. Тэгвэл ядарсан арьсаа хялбархан аргаар хэрхэн сэргээх талаар зөвлөгөөг бид танд хүргэе.

Гоо сайхны асуудлыг түргэн хугацаанд шийдэх 25 лайфхак Хадгалах

Орчин үеийн технологийн дэвшлийг харуулах гайхалтай бүтээлүүд

Ирээдүйг санаанд ч оромгүйгээр өөрчлөх бодит боломжийг олгож байгаа шинээр сэтгэгч, бүтээгчид олон бий. Тэдгээр хүмүүс хүн төрөлхтний хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргаж байгаа бөгөөд үүний ачаар бидний амьдрал дээшилж буй. Өнөөдөр та бүхэнд тэрхүү дэвшлийг харуулах бүтээлүүдээс танилцуулахаар бэлтгэлээ. 

Орчин үеийн технологийн дэвшлийг харуулах гайхалтай бүтээлүүд Хадгалах

Картын эрсдэлтэй гүйлгээнээс сэргийлэх SMS үйлчилгээ

ХААН Банк харилцагч таны картаар луйврын шинжтэй, сэжигтэй гүйлгээнээс сэргийлэхэд туслах SMS үйлчилгээг дотоодын ₮ картууддаа нэвтрүүллээ. Уг үйлчилгээнд мессэжээр хариу илгээхэд үнэ төлбөргүй бөгөөд луйврын шинжтэй сэжигтэй гүйлгээ батлагдсан тохиолдолд банк тантай яаралтай холбогдон шаардлагатай арга хэмжээ авах юм.

Картын эрсдэлтэй гүйлгээнээс сэргийлэх SMS үйлчилгээ Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.13

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Запорожье станцын асуудлаар Путин, Макрон нар санал зөрөлдөв, БНХАУ сарны гадаргуугаас шинэ төрлийн эрдэс илрүүлж, дахин судалгааны хөлөг илгээхээр боллоо, Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна, Дархлааны урвалаас зайлсхийх чадвартай омикроны шинэ хувилбар илэрлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.13 Хадгалах
2022-09-13, 09:13

“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт Голомт банк амжилттай оролцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, сурталчлах өдөрлөг 9 дүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд болж, Голомт банк амжилттай оролцон, сайн туршлагаа хуваалцлаа. “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны зэрэг нийт 120 байгууллагын төлөөлөл оролцсон.

“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт Голомт банк амжилттай оролцлоо Хадгалах

Арнольд Шварценеггерийн нууцлаг эцэг эхийн түүх

Арнольд Шварценеггер бол дэлхийн од билээ. Алдарт бодибилдингийн тамирчин, жүжигчин, улс төрчийн амьдралын талаар бараг бүх зүйл ил байдаг боловч түүний гэр бүлийн талаар хүмүүс сайн мэддэггүй. Жишээлбэл Арнольдын эцэг эхийн талаар та хэр сайн мэдэх вэ?

Арнольд Шварценеггерийн нууцлаг эцэг эхийн түүх Хадгалах

Эрэгтэй балетчидын тухай хөшигний ар дахь сонирхолтой баримтууд

Бүх л ажил мэргэжилд хүнд хэцүү тал байдаг хэдий ч тэсвэр тэвчээрт сургадаг гэдгээрээ балетын урлаг бусдаас илүү онцлог гэхэд буруудахгүй. Энэ салбарын тухай бодох төдийд ихэнх хүний толгойд турьхан биетэй бүжигчин бүсгүй бодогддог нь нууц биш. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн соёл урлагийн түүхэнд 1681 он хүртэл балетын гол дүр эрэгтэй бүжигчид байсан аж. Ингээд балет бол бүсгүй хүний урлаг гэх үзлийн мөн чанар хэр ул суурьтайг хамтдаа олж мэдэцгээе! 

Эрэгтэй балетчидын тухай хөшигний ар дахь сонирхолтой баримтууд Хадгалах

Эрчүүд, эмэгтэйчүүд яагаад тус тусдаа шатар тоглодог вэ?

“Queen's gambit” киноны дараа дэлхий даяар шатрыг ихээр сонирхох болжээ. Тэгвэл эрэгтэй, эмэгтэйчүүдийн шатрын спорт яагаад тусдаа байдаг вэ? Хурд хүч шаарддаг спорт дээр энгийн тайлбар бий. Харин оюун ухааны спортын төрөл дээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ухаан муутай гэж хэлэх боломжгүй шүү дээ.

Эрчүүд, эмэгтэйчүүд яагаад тус тусдаа шатар тоглодог вэ? Хадгалах

Кино ертөнцөд гялалзсан анхны ази жүжигчин Анна Мэй Вонгийн амьдралын түүх

АНУ-ын кино ертөнцөд амжилтад хүрч чадсан анхны ази жүжигчин бол Анна Мэй Вонг (Anna May Wong) юм. Тэрбээр кино, радио, тайзны олон арван бүтээлд оролцож байсан арвин туршлагатай бөгөөд өөрийн гэсэн телевизийн цуврал хүртэл гаргаж байжээ. Гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг үл тоож, кино урлагийн карьераа эхлүүлсэн бүсгүйн амжилтын замналыг сонирхоцгооё! 

Кино ертөнцөд гялалзсан анхны ази жүжигчин Анна Мэй Вонгийн амьдралын түүх Хадгалах

Мэс заслын тусламжтай англи хэлийг төгс сурдаг Солонгосчуудын арга

Азиуд дундаас англи хэлийг хамгийн хичээнгүй, чанартайгаар сурдаг нь хятад, япон, солонгосчууд юм. Гэвч тэднийг унаган англи хэлтэй мэт ярьдаг болоход байгалиас заяасан нэгэн саад бий.

Мэс заслын тусламжтай англи хэлийг төгс сурдаг Солонгосчуудын арга Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.12

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Украин гол хотуудыг буцаан авснаар Оросын арми ухарч байна, Хатан хааныг оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд болно, Инфляцыг хазаарлахаар яарч буй АНУ-ын Төв банк хүүгээ дахин огцом өсгөхөөр зэхэж байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.12 Хадгалах
2022-09-12, 09:17

Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдийг тусгаарлах Непалын харгис уламжлал

Балба охин Парвати Богати (Parwati Bogati) сарын тэмдэг нь ирэх бүрд “Чхаупади” ёсыг дагаж, овоохойд ордог байв. Энэхүү уламжлалын дагуу тэрбээр сарын тэмдэг нь ирж дуустал гадагш гарч болохгүй. Энэ бол Балба дахь олон зууны турш дагаж мөрдөн үргэлжилж буй зан үйл бөгөөд сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүд, охид ариун бус хэмээн тооцогддог учраас ингэж тусгаарладаг учиртай ажээ.

Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдийг тусгаарлах Непалын харгис уламжлал Хадгалах