Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.14

2022-09-14, 10:08
1,613

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хатан хааны зурагтай 82 тэрбум фунтыг гүйлгээнээс гаргана, Герман улсын нүүрснээс хамааралтай байдал улам нэмэгдэхээр байна, Украины цэргүүд 8:1-ээр илүүрхэж байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.14

1 Тайландын хатан хааныг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял авчээ

Тайландын шүүх нэгэн улс төрийн тэмцэгчийг хаант засаглалыг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял оноосон байна. Тайландад хаан, хатан хаан, өв залгамжлагч эсвэл захирагчийг гүтгэх, доромжлох нь дэлхийн хамгийн хатуу "lese majeste" хуулийн дагуу 15 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх  гэмт хэрэгт ордог аж.

Жатупорн "Шинэ" Саеоуэнг гэх 25 настай идэвхтэн 2020 онд Бангкокийн гудамжны жагсаалын үеэр хаант засаглалыг санаатайгаар тохуурхсан гэм буруутай гэж түүний өмгөөлөгч Криссаданг Нутчарат мэдэгдэв.

Тайландын хатан хааныг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял авчээ

2 Хятад 2023 он хүртэл "Covid-0” хөтөлбөрөө үргэлжлүүлэх төлөвтэй байна

Хятадын аялал жуулчлалын хязгаарлалт, хот даяар хөл хорио тогтоох "Covid-0” хатуу бодлого нь ирэх жил хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд мэдэгдэв. Энэ нь олон улсын худалдааны системт дахин хүндрэл учруулна гэж албаныхан үзэж байна. Бээжин дэх Америкийн төлөөлөгч Николас Бернс пүрэв гарагт болсон онлайн арга хэмжээний үеэр "Миний үнэн зөв таамаглал бол 2023 оны эхний сарууд хүртэл "Covid-0" үргэлжлэх болно. Хятадын засгийн газар тийм утгатай дохио өгч байгаа" гэжээ. Шанхай хотын худалдааны төв, санхүүгийн төвийг хатуу хөл хорионд оруулсан нь Америкийн олон бизнес эрхлэгчдийг улс орноо орхин явахад хүргэсэн гэж Бернс ярив.

Хятад 2023 он хүртэл "Covid-0” хөтөлбөрөө үргэлжлүүлэх төлөвтэй байна

3 Швейцарь улс цөмийн хаягдлын агуулах барина

Швейцарь улс цөмийн хог хаягдлыг булшлах таатай байршил бий гэдгээ зарлажээ. 20.94 тэрбум ам.доллароор үнэлэгдэх уг байршил нь Цюрихээс хойд зүгт, Германы хилийн ойролцоо байдаг.

Цацраг идэвхт хог хаягдлыг устгах үндэсний холбоо энэ газрыг 2050 онд ашиглалтад оруулахаар санал болгожээ. Тус холбоо Швейцарийн цөмийн хаягдлыг дор хаяж 2 мянган жилийн турш хадгалах төсөл хэрэгжүүлж байна. Атомын цахилгаан станцын операторууд болон Засгийн газар хамтарч энэ үндэсний холбоог байгуулсан бөгөөд 14 жил үнэлгээ судалгаа хийжээ. Судалгааны дүнд тус бүсийн хөрс шавар нь чулуулгийн хувьд хамгийн тогтвортой, уян хатан чанартай болохыг тогтоосон байна.

Швейцарь улс цөмийн хаягдлын агуулах барина

4 Хатан хааны оршуулгад дэлхийн удирдагчид автобусаар очно

Хатан хаан II Элизабетын оршуулга энэ сарын 19-ний өдөр Вестминстер сүмд болно. 60 жилийн дараах Их Британийн анхны төрийн оршуулгад 500 орчим гадаадын нэр хүндтэй хүмүүс оролцох төлөвтэй байна. Гадаадын удирдагчид болон тэдний гэр бүлийнхэн Их Британи руу хувийн бус арилжааны онгоцоор нисэж очоод, автобусаар зорилтот газар руугаа хүрэх аж. Оролцогчдыг хувийн тээврийн хэрэгсэл ашиглах, Лондон хотын дээгүүр нисдэг тэргээр нисэхийг хоригложээ.

Хатан хааны оршуулгад дэлхийн удирдагчид автобусаар очно

5 Японы Гадаад хэргийн сайд Хятадтай харилцаагаа сайжруулахыг зорьж байна

Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса Япон Хятадтай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны бүтээмжтэй, тогтвортой харилцааг бий болгох нь хойч үедээ хүлээсэн үүрэг хариуцлага гэж үзэж байна.

Хаяаши видео мессежээр ийнхүү мэдэгджээ. Японы бизнесийн холбоо буюу Кейданрэн болон БНХАУ-аас Токио дахь Элчин сайдын яам есдүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Японы Гадаад хэргийн сайд Хятадтай харилцаагаа сайжруулахыг зорьж байна

6 Хатан хааны зурагтай 82 тэрбум фунтыг гүйлгээнээс гаргана

Хатан хаан II Элизабетын хөрөг зурагтай олон тэрбум цаасан мөнгө, зоосыг бүгдийг нь солих гэж байна. 70 жилийн турш түүний хөрөг Нэгдсэн вант улсын зоосон мөнгөн дээр нас ахих тоолонд нь өөр өөр дүр төрхтэйгөөр хэвлэгдсэн юм. Харин цаасан мөнгөн дээр 60 гаруй жил хатан хааны хөргийг хэвлэлээ. Түүнчлэн Британийн захиргаанд өмнө байсан хэд хэдэн орны мөнгөн дэвсгэрт дээр ч хатны хөрөг бий. Хатан хаан ширээнд сууснаас нэг жилийн дараа буюу 1953 оноос Их Британийн зоосон мөнгө түүний таван өөр янзын зурагтай гарах болжээ.

Хатан хааны зурагтай 82 тэрбум фунтыг гүйлгээнээс гаргана

7 Украины цэргүүд 8:1-ээр илүүрхэж байна

Украины арми өнгөрсөн долоо хоногт Харьков мужид сөрөг довтолгоо хийсэн. Энэ үед Украины цэргүүд 8:1-ийн харьцаагаар илүүрхэж байсныг Оросын албаны хүн хэлжээ. Виталий Ганчев нэртэй дээд албан тушаалтны мэдэгдсэнээр Украины арми умард нутгийн тосгодыг эзэлж, Оросын хил хүртэл нэвтэрсэн байна.

Зургаан сар үргэлжилсэн дайны үр дүнд украинчууд 3000 км/кв газар нутгийг хяналтдаа авчээ. Мөн Херсон мужид 500 м/кв газрыг хяналтдаа авсан байна. Түүнчлэн зөвхөн сүүлийн 24 цагийн дотор гэхэд л 20 тосгоныг эргүүлэн авчээ. Нутгийн зүүн хойд хэсэгт сөрөг довтолгоо үргэлжилсээр байна. Изюм, Купянкс гэх мэт дайны хөлд нэрвэгдсэн хотуудыг цэвэрлэх ажилд цэргийнхэн ханцуй шамлан орсон байна. Украины хүчнийхэн айлуудаар нуугдсан байж болзошгүй орос цэргүүдийг хайж буй аж. Цэвэрлэгээ амжилттай болсноор 10 хоногийн дараа гэхэд дүрвэсэн оршин суугчид буцаж ирэх боломжтой болох юм.

Украины цэргүүд 8:1-ээр илүүрхэж байна

8 Хятад, Оросын дэмжлэгтэй эдийн засгийн хэлэлцээнд Иран нэгдэнэ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси оролцоно. Тус байгууллагын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээг Хятад, Орос тэргүүлдэг аж. Тэгвэл Иран улс нэгдэх санамж бичигт гарын үсэг зурна гэж тус улсын албаны хүмүүс мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт эхлэх Узбекистаны хоёр өдрийн хэлэлцээнд оролцохоор болжээ.

Хятад, Оросын дэмжлэгтэй эдийн засгийн хэлэлцээнд Иран нэгдэнэ

9 АНУ-ын инфляц 8.3 хувьтай гарч, Төв банк хүүгээ огцом өсгөх хүлээлт улам нэмэгдлээ

АНУ-д хэрэглээний үнийн индекс наймдугаар сард өнгөрсөн сараасаа 0.1 хувиар өслөө. Ингэснээр инфляц жилийн дүнгээр 8.3 хувь болов. Хэдий тийм боловч тайлант хугацаанд хоол хүнс, орон байр болон эмийн үйлчилгээний үнийн өсөлт инфляц сарын дүнгээр эрчимжихэд гол жин даржээ. Тухайлбал: Хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар өссөн нь 1979 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болж байна.

Холбооны Нөөцийн банкны хувьд инфляцыг тогтворжуулах хүрээнд энэ сард бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөх магадлал нэмэгдэж байна. “Wall Street”-ийн томоохон банкнууд ч мөн адил таамаг дэвшүүлж байгаа аж. Тухайлбал: "Төв банк бодлогын хүүг гарцаагүй 75 суурь нэгжээр нэмэгдүүлнэ" гэж “Wells Fargo” онцолж байна. 

АНУ-ын инфляц 8.3 хувьтай гарч, Төв банк хүүгээ огцом өсгөх хүлээлт улам нэмэгдлээ

10 Герман улсын нүүрснээс хамааралтай байдал улам нэмэгдэхээр байна

ХБНГУ энэ оны төгсгөл гэхэд бүх атомын цахилгаан станцуудаа хаахаар төлөвлөснөө мэдэгдээд байна. ХБНГУ өнөөгийн эрчим хүчний нийлүүлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан яаралтай үед ашиглахаар үлдсэн гурван Атомын цахилгаан станцынхаа хоёрыг нь 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллагаатай байлгахаар болжээ.

Ингэснээр тус улсын нүүрснээс хамааралтай байдал цаашид улам нэмэгдэхээр байгаа. 2022 оны эхний хагаст Германы нийт эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр нь нүүрс байсан юм. 

Герман улсын нүүрснээс хамааралтай байдал улам нэмэгдэхээр байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()