Сонирхолтой түүхийг өөртөө агуулсан 10 тоо

Тоо гэж юу вэ? Үүнийг аливаа их зүйлийг илэрхийлэх хэлбэр хэмээн тодорхойлж болох юм. Магадгүй бид тоонд тэр дундаа цифрийн системд төдийлэн ач холбогдол өгөөд байдаггүй. Тэгвэл тоо өөртөө маш сонирхолтой түүхүүдийг агуулж байдаг. Юуны өмнө бидний өнөөдрийн ашиглаж буй тоон системийг бид Арабын эсвэл Хинду-Араб тоон системээс үүсэлтэй гэж үздэг. Гэвч энэ нь буруу ойлголт юм. Тооны буюу цифрийн систем нь Ойрх Дорнодоос биш Энэтхэгээс гаралтай аж. Энэ мэтчилэн бид та бүхэндээ өнөөдөр хамгийн сонирхолтой түүхийг өөртөө агуулсан тоонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сонирхолтой түүхийг өөртөө агуулсан 10 тоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэрбум

Нэгийн ард есөн тэг буюу мянган саяыг тэрбум гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч одоогоос дөч орчим жилийн өмнө л гэхэд энэ тоог 2 өөр утгаар ойлгодог байжээ. Нэг нь мянган сая буюу бидний одоогийн нэрлэж заншсан тэрбум, харин нөгөө нь сая сая буюу одоогийн триллион гэсэн утгыг илэрхийлдэг байсан аж. 

Энэхүү хоёр утга нь Америк болон Их Британи улсуудын хэлний ялгаатай байдлаас үүсч байжээ. Америкчууд тэрбумыг бидний одоогийн нэршлээр буюу мянган сая гэж ойлгодог байсан бол Их Британичууд сая сая гэсэн утгаар нь ойлгодог байв.

Тэрбумын адилаар триллион ч мөн хоёрд утгаар ойлгогддог аж. Америкчууд триллионыг нэгийн ард 12 тэгтэйгээр тооцдог байсан бол Англичууд нэгийн ард 18 тэгтэйгээр ойлгодог байсан гэнэ. Азаар энэ бүх үл ойлголцол 1974 онд эцэслэгдэн тэрбумыг Америкчуудын ойлголтоор нэрлэсээр өдийг хүрчээ.

Тэрбум

2 Дөч

Англи хэлэнд дөчийг хоёр янзаар бичдэг байсан үе саяхан. Үүнийг Америкчууд өөрсдөө ч андуурч бичдэг байсан гэхэд хилсдэхгүй. Үнэндээ дөчийн тоог “forty” бичдэг ч ихэнх хүмүүс дөрвийн тоог “four,” бичдэгээс үүдэн “u” үсэг нэмэх нь элбэг билээ. Мэдээж зөв бичлэг нь "forty" юм. 

Энэхүү ялгааг тайлбарлахын тулд бид юуны өмнө "forty"-ыг “four" -ээс үүсэлгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. “Forty” нь эртний Англи хэлний  “feowertig,” үгнээс гаралтай бөгөөд “feower,” гэдэг нь дөрөв гэсэн үг бол, “tig,” буюу хэдэн арав гэсэн хоёр үгнээс бүтжээ. 

Харин энэ бүхэн 14-15-р зууны үеийн Авиа үсгийн их өөрчлөлтийн үеэр өөрчлөгдөж англи хэлний зарим үгийн авиа үсэг болон дуудлагыг хасчээ. “Forty”-г анх 16-р зууны үед ашиглаж эхэлсэн бол 18-р зууны үеэс илүү өргөн дэлгэр ашиглагдах болсон байна. 

Дөч

3 Сая

14-р зуунд хамгийн анх сая гэдэг нэршлийг хэрэглэж эхэлжээ. Энэ үгийн гарал нь эртний Франц Италийн "их мянга" гэсэн утгатай "millione" үгнээс гаралтай ажээ. Энэ үеийг хүртэл англи хэлэнд сая гэдэг тоог ашиглагдаггүй байсан ба сая хүртэл тоолох шаардлага гардаггүй байсан гэдэг. 

Харин энэ бүхэн сая хүртэл тоолдог болох тэр үед өөрчлөгджээ. Тэгвэл Франц хэлнээс сая гэдэг тоог англи хэлнээ буулгах хүртэл “þusend þusend” гэж нэрлэдэг байсан ба үүнийг галиглан уншвал "торн үеэнд" хэмээн уншигдаж мянган мянга хэмээн тоолдог байжээ. 

Сая

4 Гоогол

Гоогол бол нэгийн ардах 100 тэгтэй тоог нэрлэдэг нэр юм. 1996 онд одоогийн бидний хамгийн өргөн дэлгэр ашиглаж байгаа хайлтын систем Гүүглийг Блэкрүб хэмээн нэрлэж байжээ. 1997 оны үед Гүүглийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйж хэсэг нөхдийн хамт шинэ нэр олохоор хэлэлцэж эхэлсэн байна. Тэдний найзуудын нэг болох Шон Андерсон "Гүүглплекс" гэсэн нэрийг санал болгосон ба энэ нь гоогол гэх нэгийн ард зуун тэгтэй тоог нэрлэдэг нэрнээс санаа авсан байжээ. Ингээд Ларри гоогол гэсэн нэрийг интернэтэд өөр хэн нэгэн авсан эсэхийг шалгаж байхдаа санамсаргүйгээр гүүгл гээд биччихсэн байна. Харин энэ санамсаргүй алдаа залууст таалагдаж одоогийн Гүүгл нэрээ олсон гэдэг. Тэгвэл гоогол гэх нэрийг анх алдарт математикч Эдвард Каснерийн үеэл 9 настай Милтон Сирота бодож олсон билээ.

Гоогол

5 Пи тоо

Пи тоо бол тойрог болон түүний диаметрийн харьцааг илэрхийлсэн математикын тогтолцоо юм. Энэ нь үл дуусах тоо ба ойролцоогоор 3,14 эсвэл 3,142 гэж тооцдог. Хүн төрөлхтний Пи тооны тухай мэдэх хүсэл МЭӨ 1900 оноос  эхлэлтэй. Эртний Бабилиончууд пи тоог 3,125 гэж гаргасан байдаг бол Египтүүд 3,16 гэж бодож, хамгийн их ойртуулсан утгыг Арихмед 3,1408-3,14285 гэж гаргаж байжээ.

1874 онд Виллиам Шанкс пи утгыг бодож 707 оронг олсон ч 527 дахь орноос түүний тооцоолол алдагдсан байна. 1945 онд Д.Ф Фергусон 620 дахь орон хүртэлх тооцооллыг гаргасан бол 1947 онд 710 дахь орон хүртэл бодож чаджээ. Тэгвэл 1999 онд Такакаши Канада пи тоог 206,158,430,000 дахь орон хүртэл бодож, 2011 онд Шингэрү Кондо 10 триллион хүртэлх орныг бодож гаргаж байжээ. 

Хамгийн сонирхолтой нь 1897 онд гаргасан нэгэн тооцооллоор пи тооны утгыг бодсоор 3,2-т хүргэх дөхсөн ч үүнийг бодсон математикч тооны утгыг өөрчилхийг хүссэнгүй харин асар их хугацаа зарцуулсан бодлогын шийдийг л олохыг хүсчээ. Тэгсэн ч пи тооны утга өөрчлөгдөөгүй юм. 

Пи тоо

6 Тэг

Тэг гэх утгыг 4-5 мянган жилийн өмнө эртний Сумирианчууд аливаа хоосон утгыг илэрхийлэх гэж биш, 10 болон 100 гэсэн утгыг илэрхийлэх гэж хэрэглэдэг байжээ. Харин гарал үүслийн хувьд хоёр хуваагддаг байна. МЭӨ 400-300 онд Бабилончууд хоосон утгыг тэгээр илэрхийлж байсан бол Маяачууд Шинэ эрин үеийн эхний үед тэгийг анх ашиглаж байсан гэнэ. 

Харин хамгийн анх тоо гэдэг утгаар нь тэгийг Энэтхэгийн математикч Брахмагупта 5-р зуунд ашиглажээ. Бусад тооны доод хэсэгт цэг тавснаар тэр тэгийн тоог илэрхийлж байсан аж. 879 оны үед ч тэгийг бусад тоонуудын адил тоо хэмээн бүрэн хүлээн зөвшөөрөхөд бэрхтшээлтэй байсан гэнэ. Харин 1200 оны үед Италийн математикч Фибонччи тэг гэсэн тоог хамгийн анх Араб тооны хамт албан ёсоор ашиглаж Европт түгэн дэлгэрүүлжээ. Тэрээр Муслим сургуулиас тэгийн тоог мэдэж авсан байдаг.

Тэг

7 Белфегорын анхдагч

Энэ анхдагч тоо нь нэгийн ард 13 тэг, зургаан 6, 13 тэгээр үргэлжилж нэгээр төгсдөг байна. Үүнийг тоогоор илэрхийлбэл 1,000,000,000,000,066,600,000,000,000,001 хэлбэртэй болно. Харин энэ тооны нэрний хувьд тамын 7 ханхүүгийн нэг болох Белфегорын нэрээр нэрлэгджээ. 

Белфегорын анхдагч нь зөвхөн өөртөө болон нэгт л хуваагдахаас гадна хоёр талаасаа яг ижилхэн уншигддагаараа онцлогтой. Мөн дундаа 666 буюу муу ёрын гэх тоог агуулахаас гадна 31 оронтой. 31 оронг эсрэг талаас уншвал 13 болох ба энэ нь мөн азгүйтлийн тоо юм. Харин анхдагчийг нээн илрүүлсэн хүн бол анхдагч тоог олох туйлын дуртай нэгэн болох Дубнер байжээ. Дубнер энэ тоог бусад хоёр талаасаа ижил уншигддаг анхдагч тоонуудыг олж байх явцдаа олсон байна. 

Белфегорын анхдагч

8 5,040

5,040 бидний хувьд энгийн л нэг тоо байж болох ч Эртний Грекийн философич Платоны хувьд тийм биш аж. Түүний хувьд энэ бол төгс тоо. 5,040 бол 60 тоонд хуваагдах боломжтой тул түүнийг анхны биш тооны хамгийн төгс жишээ болгодог байна. 

Платон 5,040-ийг төгс тоо гэж үздэг байсан болоод ч тэр үү төгс хот 5,040-өөс илүү хүн амтай байж болохгүй гэж хүртэл үзэж байжээ. Энэ нь мэдээж хот төлөвлөлтийг маш хялбар болгох сайн талтай байсан аж. Олон тоонд хуваагдах шинж чанарыг нь ашиглан Платон хотын төлөвлөлтийг 5,040 хэсэгт хуваан хүн бүрт хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх санааг олж байжээ. Харин эртний Грекийн хүн амын тоонд хүүхэд, эмэгтэйчүүд болон боолууд ордоггүй байсан гэнэ. Үүнтэй холбоотой хүн амын тоонд зөрүү гардаг байсан нь тодорхой. Хүн амын тоог тэнцүүлэхийн тулд нас барсан хүний оронд нэг хэсгийг хамгийн сүүлийн иргэний ганц бие хүүд нэгдэхийг санал болгож байсан төдийгүй бусад хөвгүүдийг хүүгүй айлуудад өгдөг байхаар тооцоолжээ. Харин засгийн газрыг ард иргэдийг хэт олон хүүхэдтэй болохыг дэмжихгүй байхад ихээхэн уриалдаг байсан ба хүүхэд илүү гарвал өөр хот руу илгээдэг байжээ.

5,040

9 666

Ихэнх хүмүүс 666-г дэлхий ертөнцийг захирч байсан Библийн муу ёрын мангасын тоо гэдгээр нь мэддэг. Үүний нотолгоо Илчлэлт бүлгийн 13:18-р хэсэгт дараах байдлаар бичигдсэн байдаг. “Мэргэн ухаан энд байна. Мангасын тоог тоолох ухааныг олж аваг. Энэ бол хүний хүн төрөлхтөний тоо. Тэр тоо 666" .

2005 онд олдсон Илчлэлийн номын хэсэгт 666 биш 616 байжээ. Илчлэлийн ном нь гараар бичигдсэн хамгийн эртний хувилбар бөгөөд 3-р зууны сүүлд бичигджээ. Түүнийг Грекээс олсон бөгөөд Грект бичигдсэн байна. Муу ёрын мангасын тоо 616 гэдийг мэдсэн Сатаны сүмийн ламтан Петер Гилмор Христийн шашны сөрөг конотациас үүдэн тэдний шашны хөдөлгөөн 666-г өөрсийн муу ёрын тоо болгосон гэж үзжээ.  

666

10 100

Хэдхэн зууны өмнө зууг 100, 120 гэсэн хоёр утгаар илэрхийлдэг байжээ. Энэ нь эртний Норсчуудаас гаралтай. Тэд зууг 120-оор илэрхийлдэг байсан аж. 

Мэдээж энэ нь англи хэлний зуу гэсэн утгатай зөрчилдөж байсан тул эхэн үедээ 100-г шинэ зуу, богино зуу, аравтын зуу гэх зэргээр нэрлэж байсан бол 120-г хуучин зуу, урт зуу гэх зэргээр нэрлэж байжээ. Мэдээж цаг хугацааны эрхээр 100-г одоогийн зуу гэсэн утгаар илэрхийлэх болсон байна. 

100

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()