1
Толгой өвдөнө
Чихэвч удаан зүүвэл тархинд ердийн бус даралт мэдрэгдэж эхэлнэ. Үүнээс болоод чихний дотор хэсэг болон хуйханд даралт ирж толгой өвддөг байна. Үргэлжлүүлэн чихэвч зүүсээр байвал энэхүү өвдөлт улам дордсоор байх болно.
2
Сонсгол муудна
Шинжлэх ухааны үндэслэлээр 30-аад насны ихэнх залуус 17 килогерц хүртэлх давтамжтай дуу чимээг сонсох чадвартай бөгөөд энэ нь энгийнээр хэлэхэд, шумуул ойртож байгааг сонсдог байх ёстой гэсэн үг юм. Гэхдээ бодит байдал дээр 30-аас доош насны олон залуус ийм түвшинд сонсох чадваргүй болж байгаа аж. Түүнээс гадна бид бүгдээрээ анх нөхөн төлжүүлэх боломжгүй, 15 мянган сонсголын эстэй төрдөг гэнэ. Эрдэмтэд эс үхжиж, сонсгол муудах асуудлыг чихэвчний байнгын хэрэглээтэй холбож үздэг.
3
Чих бөглөрөх
Удаан хугацаагаар чихэвч зүүхэд чихний сувгийг хаах тул хулхи бөөгнөрөн хуримтлагдаж эхэлдэг. Ингэснээр таны чих бөглөрч, чихний үрэвсэлд хүргэж болзошгүй. Түүгээр ч барахгүй чихэвч нь хулхийг чихний суваг руу түлхэж, улмаар чих хатгуулж өвддөг болох аюултай.
4
Толгой эргэх
Толгой эргэх нь тэнцвэрээ алдах, ямар ч хөдөлгөөнгүй байхад хэт хурдан хөдөлж буй мэт мэдрэмж юм. Энэ нь ихэвчлэн дотор муухайрах, толгой эргэх зэргээр илэрдэг. Бидний чих дуу чимээ хүлээж авч чадахааргүй бөглөрсөн үед ийм зүйл тохиолддог. Мөн хэт чанга хөгжим сонсоход толгой эргэх нь бий. Чихэвч шиг жижиг зүйлийг чихэндээ хийснээр бидний чихний дотоод мэдрэлийг сэдрээж, зохиомол даралтыг бий болгодог аж.
5
Хий юм сонсоно
Хэрэв та чихэвчний хэрэглээгээ хэтрүүлбэл чих шуугих мэдрэмж төрж болох юм. Чимээгүй газар амарч байсан ч та хангинах, товших, исгэрэх, архирах чимээ сонсож эхэлж магадгүй. Энэ мэдрэмжийг эмчлэх арга байхгүй ч чихэвчний хэрэглээг багасгаснаар хүндрэл үүсэх, зовуурилах зэрэг явдлаас амархан сэргийлж чадна гэж эрдэмтэд зөвлөдөг.
6
Нүүрэн дээр юм гарч эхэлнэ
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар том чихэвч байнга зүүдэг хүмүүсийн чих орчмоор төдийгүй, нүүрэн дээр нян үржих таатай нөхцөл бүрдүүлдэг гэжээ. Ялангуяа биеийн тамирын дасгал хийж, хөлсөө гаргах үедээ чихэвч зүүсэн байвал олон мянган ашиггүй бактер асар хурдтай үрждэг байна. Энэ нь батга болон арьсны халдварт өвчинд хүргэж болзошгүй юм.