ЧӨЛӨӨТ ЦАГ

Суултуур руу юу хийж болохгүй вэ?

Хүмүүс ариун цэврийн өрөөний суултуур буюу бохир усны хоолой руу бүхий л төрөл зүйлийн юмыг хийдэг аж. Сантехникчид зарим тохиолдолд суултуурын хоолойгоос хуванцар сав, тоосго, хувцас хүртэл олж гаргадаг байна. Мэдээж энгийн хүмүүс ийм зэрлэг маягаар хогоо хаяхгүй байх. Харин ямар хүмүүс шүдний утас, үхсэн загасаа хийгээд урсгачихъя гэж боддог юм бол оо? Гэр бүлдээ анхаарал тавьдаг та суултуур руу хаяж болохгүй дараах зүйлсийг мэдэж аваарай. 

Суултуур руу юу хийж болохгүй вэ? Хадгалах
2018-09-19, 14:17

Таныг залуужуулах эртний Төвд дасгал

Орчин цагт хүний биеийг тураах, залуужуулах дасгал, дэглэм хэт олширч хүмүүсийг төөрөгдүүлэх болсон. Энэ үүднээс та бүхэнд "Төвдийн залуужуулах 5 дасгал"-ыг толилуулж байна. Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг бөгөөд эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг юм. Энэ дасгалыг хийснээрээ хөдөлгөөний дутагдлаас салж, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа суллаж, стрессээ тайлах давуу талтай ажээ. Мөн эдгээр дасгалыг тогтмол хийснээр бие маш сайн амарч, өдөржин эрч хүчтэй ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг гэнэ. Дасгал хийхийн өмнө юм идэж болохгүй, нүүр гараа угааж цэвэрлэсэн байна. 

Таныг залуужуулах эртний Төвд дасгал Хадгалах

Эдгээр аргуудыг хэрэглээд өвчин, зовиураасаа салаарай

Маш энгийнээр бие организмаа удирдах аргын нууцаас танд дэлгэхийг бид хүслээ. Хүний бие организм нь эд эрхтнүүд нь  харилцан уялдаа  холбоотой маш нарийн цогц. Тэгэхээр ямар нэгэн зовиур, гэнэтийн асуудал гарлаа гэхэд цаг тухайд нь ямар ч эмчийн тусламжгүйгээр та өөрөө шийдэж бас болно. Үүний тулд бие организмаа удирдах аргад суралцах хэрэгтэй, магадгүй таны гайхаш төрөх ч байх. 

Эдгээр аргуудыг хэрэглээд өвчин, зовиураасаа салаарай Хадгалах

Гэрийн нөхцөлд хийж болох эрүүл мэндийн шинжилгээний арга

Бид тогтмол эмнэлэгт очиж, урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх нь зүйтэй гэдгийг мэддэг хэрнээ л завгүй, эмнэлэгт очих дургүй, эмчээс айдаг гэх мэт олон шалтгаанаар эрүүл мэндийн асуудлаа хойш тавьдаг. Мөн үүндээ багахан гэмшил ч тээдэг. Хэрвээ яг одоо тийм мэдрэмж танд төрөөд байгаа бол энэ нийтлэл сэтгэлийг тань амраахад бага ч гэсэн тусална. Гэрээсээ гаралгүйгээр доорх найман төрлийн шинжилгээг хийж  эрүүл мэндээ шинжээрэй. Та юунд санаа тавих ёстой, юун дээр санаа зовох хэрэггүйг бие тань өөрөө хэлээд өгнө.

Гэрийн нөхцөлд хийж болох эрүүл мэндийн шинжилгээний арга Хадгалах
2018-09-17, 15:18

Америк долларын тухай бид юу мэдэхгүй вэ?

Улс орон бүрийн валют, мөнгөн тэмдэгт өөр өөрийн онцлогтой байдаг биз ээ. Америкийн доллар ч мөн өөрийн гэсэн нууцтай. Одоогийн байдлаар америк доллар дэлхийн валютын зах зээлд илт давуу байр суурь эзэлдэг билээ. Тиймээс бидэнд энэ мөнгөн тэмдэгтийн талаар мэдээлэл өндөр байх нь чухал болоод байгаа. Дэлхий дахины хэн хүний танил "ногоон" өөртөө ямар нууц тээж байгааг хамтдаа олж мэдэцгээе. 

Америк долларын тухай бид юу мэдэхгүй вэ? Хадгалах

Самраар хэрхэн амин дэм ихтэй бэлдмэл хийх вэ?

Самранд тайвшруулах үйлчилгээтэй бодис байдаг гэдгийг та мэдэх үү? Магадгүй тийм учраас хүнд өдрийн дараа самар идээд зурагт үзээд суух нь үнэхээр сайхан амралт болдог юм байх. Тэгвэл самраар хийж болох амин дэмээр баялаг бэлдмэлийн жорыг хүргэж байна.

Самраар хэрхэн амин дэм ихтэй бэлдмэл хийх вэ? Хадгалах

Архинаас болж бидний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Архи бол дэлхий дээрх хамгийн урт настай бөгөөд хамгийн тvгээмэл хэрэглээтэй мансууруулах бодис юм. Дэлхий дахины олон соёл иргэншил бүрт өөрийн гэсэн согтууруулах ундаа байдаг. Гэхдээ шар айраг, виски зэрэг зарим согтууруулах ундааг олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа ба сая сая хүмүүс өдөр бүр архийг хэрэглэдгээс тэдний тодорхой хэсэг нь архинд улайран донтсон байдаг. Өнөөдөр монголчууд маань тэр дундаа залуучууд архийг идээний дээж биш энгийн унд цай мэт хэрэглэдэг болчихжээ. Гэмт хэрэг зөрчлийн ихэнхи нь хар уснаас үүдсэн байдаг. Иймээс залуучууддаа зориулаад архины хор хөнөөлийн талаарх мэдээ хүргэж байна.

Архинаас болж бидний биед ямар өөрчлөлт гардаг вэ? Хадгалах

Хорт утаанаас уушгаа ингэж хамгаалаарай!

Бидний амьсгалын систем бохирдолтойгоо өөрөө тэмцэх чадвартай. Харамсалтай нь сүүлийн үед төрөл бүрийн хүчин зүйлсээс шалтгаалж агаар их хэмжээгээр бохирдож байгаа учир заримдаа бид амьсгалын системдээ бага ч болов туслах шаардлагатай болно. Утаанд хортой нүүрстөрөгчийн хий байдаг учир цусанд хүчилтөрөгч оруулахад саад учруулдаг. Хэрвээ та хөдөө, цэвэр агаарт амьдардаггүй бол хорт утаатай өдөр бүр учирна. Олон Улсын Эрүүл Мэндийн байгууллагын тогтоосон дүгнэлтээр дэлхийн газар нутгийн 80 хувь нь агаарын бохирдолтой гэсэн байна. Ингээд өөрийн амьсгалын системийг хамгаалах талаарх мэдээллийг хүргэе.

Хорт утаанаас уушгаа ингэж хамгаалаарай! Хадгалах

Загасны тос уугаад зүрх судасны өвчнөөс сэргийлээрэй!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр нийт дэлхийн хүн амын нас баралтын гуравны нэгийг зүрх судасны шалтгаант өвчлөл эзэлж байна. Манай улсын хувьд ч гэсэн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин ордог. Гэтэл манай хойд хөршийн хувьд хүн ам нь зүрхний асуудлаар өвдөх нь ховор байдаг нь хачирхалтай. Тэдний нууц нь загасны тос гэнэ. Загасны тос нь омега-3 гэх гайхалтай тосны хүчил агуулдаг учраас зүрхийг хамгаалж, биеийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс та бүхэндээ загасны тос хэрэглэх ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэе. 

Загасны тос уугаад зүрх судасны өвчнөөс сэргийлээрэй! Хадгалах

Өндөр цалинтай ажилд орохын тулд эзэмшсэн байх ёстой 10 чадвар

XXI зууны ажил олгогчид шинээр ажилтан авахдаа мэргэжлийн дипломын дүнгийн голч, компьютерийн программууд дээр ажиллах чадвар, өндөр бүтээмж гэхчилэн олон зүйл шаарддаг болжээ. Өндөр технологи, автоматжуулалтын энэ эринд өөрөө эрэлттэй мэргэжилтэн байхын тулд өөртөө итгэлтэй байхаас гадна аливааг задлан шинжлэх, манлайлах, зөрчилдөөнийг зохицуулах чадвартай байх зэрэг олон ур чадвар эзэмшсэн байх шаардлагатай юм. Өндөр цалинтай, томоохон нэр хүндтэй компанид ажилд орохыг хүсвэл эзэмшсэн байх ёстой 10 чадварыг танд танилцуулъя. 

Өндөр цалинтай ажилд орохын тулд эзэмшсэн байх ёстой 10 чадвар Хадгалах

Үүнийг уугаад бөөрний чулуунаас салаарай!

Бөөр болон цөс чулуутай болох нь сүүлийн үед хүмүүсийн дунд элбэг тохиолдож буй ноцтой өвчнүүдийн нэг болоод байгаа билээ. Энэ нь ихэнхдээ бидний ууж идэж буй хоол хүнстэй холбоотой байдаг. Тиймээс бид танд эмийн бус, ардын эмчилгээний аргаар бөөр, цөсний чулуунаасаа хэрхэн салах талаарх мэдээллийг хүргэе. (Уг эмчилгээг эхлэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.)

Үүнийг уугаад бөөрний чулуунаас салаарай! Хадгалах

Ажил хийж байх үедээ сонсоход хамгийн тохиромжтой дуу хөгжим

Илүү бүтээлч ажиллахад бидэнд дуу хөгжим маш их тус болдог. Ялангуяа нэгэн хэвийн, байнга давтагддаг ажил хийдэг хүнд дуу хөгжим хэрэгтэй болох нь судалгаагаар батлагдсан байна. Хэт их анхаарал шаардахгүй ажил хийж байгаа тохиолдолд хөгжим сонсох нь таны ажлын эрч хүчийг нэмэгдүүлээд зогсохгүй илүү хурдан хийхэд тусалдаг аж. Ингээд ажил хийж байх үедээ сонсоход ажлын бүтээмж, ажил хийх эрч хүчийг тань илүү ихээр нэмэгдүүлэх дараах 10 дуу хөгжмийг танилцуулъя.

Ажил хийж байх үедээ сонсоход хамгийн тохиромжтой дуу хөгжим Хадгалах