Загасны тос уугаад зүрх судасны өвчнөөс сэргийлээрэй!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр нийт дэлхийн хүн амын нас баралтын гуравны нэгийг зүрх судасны шалтгаант өвчлөл эзэлж байна. Манай улсын хувьд ч гэсэн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин ордог. Гэтэл манай хойд хөршийн хувьд хүн ам нь зүрхний асуудлаар өвдөх нь ховор байдаг нь хачирхалтай. Тэдний нууц нь загасны тос гэнэ. Загасны тос нь омега-3 гэх гайхалтай тосны хүчил агуулдаг учраас зүрхийг хамгаалж, биеийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс та бүхэндээ загасны тос хэрэглэх ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэе. 

Загасны тос уугаад зүрх судасны өвчнөөс сэргийлээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бодол санааг илүү хурдтай, уян хатан болгоно

Омега-3 нь нэгэн төрлийн ханаагүй тосны хүчил болох "DHA"-г агуулдаг. "DHA" нь тархи болон мэдрэлийн хөгжилд сайнаар зогсохгүй эсийн бүрхүүлийг хамгаалдаг. Зөгнөрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь загасны тос гэдэг нь  ийм учиртай. Эрдэмтдийн хийсэн нэлээдгүй судалгаагаар загасны тос нь тархийг сэргээж, хариу үйлдлийн давтамж, их тархины үйл ажиллагааг дэмжиж улмаар хүний шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг нь тогтоогсон юм.

Бодол санааг илүү хурдтай, уян хатан болгоно

2 Дархлааны системийг сайжруулна

Ихэнх улс оронд ханаагүй тосны хүчлийг энгийн хоол хүнсэнд нэмэлтээр хэрэглэдэг. Энэ нь загасны тосонд агуулагддаг омега 3-ыг нэмэлтээр өгч байгаа хэрэг бөгөөд ханаагүй тосны хүчлийн бүтээгдэхүүн агуулсан хүнсийг тусгайлан дэмждэг байна. Омега 3 нь дархлааны истемийг дэмжиж, хүнийг аливаа халдвараас хамгаалахад тусална. 

Дархлааны системийг сайжруулна

3 Тэсвэр хатуужилтай болгоно

“Фастер” номын зохиогч, мэргэжлийн дугуйчин Майкл Хатченсон (Michael Hutchinson) өөрийн номондоо  загасны тос, омега 3 тосны хүчил нь үнэхээр зуун хувь үр дүнгээ өгдөг цорын ганц зүйл хэмээн бичсэн байдаг. Учир нь ашигтай тосны хүчлийг хоол хүнсээр дамжуулан авсны дараа хүний бие дараагийн удаад илүү хүнд, урт хугацааны дасгал сургуулилтанд зориулж гликогенийг нөөцөлж хадгалдаг байна. 

Тэсвэр хатуужилтай болгоно

4 Үе мөчийг уян хатан болгоно

XX зууны дунд үед далайн ойролцоо амьдардаг хүмүүсийн дунд үе мөчний өвчлөл бага байсаар иржээ. Өөх тосгүйгээр үе мөч хөшүүн болж үрэвсэлд хүрж, байнгын шаналгаат зовиурыг үүсгэдэг. Харин загасны тос хэрэглэснээр үе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлж, уян хатан байдлыг нь сайжруулдаг юм. 

Үе мөчийг уян хатан болгоно

5 Дасгалын дараа алдагдсан энергийг нөхнө

Омега 3 тосны хүчлийн нөлөөллийг судалсан нэгэн судалгаагаар, дасгал хийсний дараах булчингийн хөндүүрлэлтийг бууруулдаг болохыг тогтоожээ. Энэхүү хүний булчин дээр хийсэн судалгаагаар аливаа бэртэл гэмтлийн үед загасны тосыг хэрэглэснээр мэдрэлийн эсийг хамгаалах чадвартай нь батлагджээ. Мэдээж та загасны тос хэрэглэснээр супер хүн болохгүй ч эрч хүчтэй, хүч чадалтай байхад туслана.  

Дасгалын дараа алдагдсан энергийг нөхнө

6 Стресс бууруулна

Ханаагүй тосны хүчил нь аз жаргалын дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Ингэснээр стрессээс холдож, сэтгэл хангалуун байх болно. Өөр нэгэн судалгаагаар хэт идэвхижилтэй буюу сахилгагүй, анхаарал төвлөрөх чадвар сул хүүхдийг хүмүүжилтэй болгоход тусалдаг гэв. Түүнчлэн шизофренитэй болон бусад сэтгэцийн өвчтэй хүмүүст хүртэл эерэг үр дүн үзүүлжээ.

Стресс бууруулна

7 Нүдний даралтыг  бууруулна

Эмч нар нүдний даралттай хүнд загасны тос хэрэглэхийг зөвлөж байна. Ханаагүй тосны хүчил нь нүдний даралтыг бууруулахад онцгой чухал нөлөө нь клиникийн судалгаагаар батлагдсан. Мэдээж загасны тос бүрэн эмчилж чадахгүй ч нэмэлтээр хэрэглэх нь харааны олон асуудлаас урьдчилан сэргийлж, нүдний эрүүл мэндэд нэн сайнаар нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Нүдний даралтыг  бууруулна

8 Зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулна

Загасны тос нь цусны холестролын түвшинг бууруулах өвөрмөц шинж чанартай. Омега 3, омега 6 тосны хүчил нь триглицеридийг агуулдаг бөгөөд улмаар зүрх судасны өвчний эрсдлийг бууруулах, цусны даралтыг бууруулж артерийн судсыг цэвэрлэж өгдгөөрөө давуу талтай.   

Зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулна

9 Та нэмэлт амин дэм, эрдэс бодисыг авч байх хэрэгтэй

Загасны тос нь бүхэлдээ амин дэм, эрдэс бодисоор баялаг. Гэхдээ загасныхаа төрлөөс хамаарна. Загасны тос нь А, Д аминдэмтэй бөгөөд кальци, фосфороор баялаг тул үс хугаралтаас сэргийлнэ. Өнгөрсөн туршлагаас үзэхэд, загасны тосыг эмч нар Д аминдэмийн дутагдлын үед, хүүхдийг рахитаас сэргийлэхийн тулд зөвлөдөг байжээ. 

Та нэмэлт амин дэм, эрдэс бодисыг авч байх хэрэгтэй

10 Арьсыг эрүүлжүүлнэ

Коллаген агуулдаг учраас арьсыг уян хатан болгож, үрчлээтэхээс сэргийлнэ. Тиймээс ханаагүй тосны хүчлийг хэрэглэснээр нүүрэн дээр батга гарахаас ангижирч болох нь ээ. 

Арьсыг эрүүлжүүлнэ

11 Дэглэм барихад тустай

Судалгаагаар, эрдэмтэд загасны тосыг идсэний дараа цатгалан мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ нь хоолны дуршлыг бууруулах нөлөөтэй гэж үзэв. Зарим судлаачид таргалалтыг зогсоож, жингээ барихад тустайг нотложээ. Тиймээс охид бүсгүйчүүд минь загасны тосоо хэрэглэж, жингээ бариарай. Гэхдээ хамгийн чухал нь илчлэг өндөртэй гэдгийг нь мартав аа.  

Дэглэм барихад тустай

12 Хөх томруулна

Судлаачид ханаагүй өөх тосыг цээжний тойргийг томсгодог гэж үзжээ. Та оливын тос, хуурай шош, дүфү, далайн ургамал, сагамхай загасны тосыг алийг нь ч хэрэглэсэн тэдгээр нь таны цээжийг томруулах байгалийн шидэт арга болно. 

Хөх томруулна

Бонус: Та ямар загасны тос сонгох хэрэгтэй вэ?

Юун түрүүнд, загасны тосыг хаана үйлдвэрлэгдсэнийг шалгаарай. Ихэнхи загасны тосыг үнэ хямд сагамхай загасаар хийдэг. Тиймээс сайн гэдгийг нь тодорхойлоход хэцүү. Загасны булчингын махаар хийгдсэн тос илүү ашигтай байдаг. Салмон загасаар хийгдсэн бол бүр сайн шүү. 
Гэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. 
•    Та загасны харшилтай, бамбай булчирхайтай, шээсний замын өвчтэй, элэгний асуудалтай, хоол боловсруулах замын асуудалтай, жирэмсэн эсвэл хөхүүл байгаа бол битгий аваарай.   
•    Дархлааны системээ дэмжийн тулд загасны тосыг өвөл, намар, нэгээс гуравдугаар сард хэрэглэвэл тохиромжтой. Мөн биеийн хэт их ачаалалтай ажил хийж байгаа үед нэмэлтээр хэрэглэж болно. 

Бонус: Та ямар загасны тос сонгох хэрэгтэй вэ?

Та аль хэдийн загасны тос хэрэглэдэг бол бидэнтэй үр дүнгээ хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()