Японд амьдрахын давуу болон сул талууд

2022-09-21, 09:40
2,237

Та Япон улсыг өнөө цагийн хамгийн хөгжингүй, техник технологийн дэвшлээрээ дэлхийд толгой цохидог орон гэж боддог уу? Тэгвэл Японд оршин суудаг Канад улсын нэгэн иргэн тус улсын талаар өөрийн үзэл бодлыг цахим ертөнцөд хуваалцсан юм. Тэр юуны учраас эх нутагтаа буцахаас цааргалж, Их Наран улсад суурьших болсон юм бол?

Японд амьдрахын давуу болон сул талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Иргэд нь япон хэлээр ярьдгаас бусдаар бүх зүйл хэвийн байдгийг тэнд 10 жил амьдарсан Канад эр өгүүлжээ. Гэхдээ үндэсний хооллох соёл, зан заншил зэрэг түүний дассан хэв маягаас өөр байсан нь мэдээж. Чухамдаа түүний хэлж байгаагаар, гадаад орны иргэн хэзээд ч япончуудын хувьд "тэдний нэг" болж хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд Японд 50 жил амьдарсан ч харь элгийн хүнд тооцох болно. 

Үүнээс гадна Япон хүнтэй жинхэнэ найз болно гэдэг маш хүндрэлтэй аж. Мөн л харь элгийн хүн мэт хүлээн авдаг учир ойртож дотносохыг урьтал болгодоггүй биз. Ховор тохиолдолд Япон хүн гадаад хүнтэй дотно найзалж, нөхөрлөх явдал бий. Үүнээс гадна нийгмийн бүхий л түвшинд хүнд суртал, хатуу дагаж мөрдөх ёстой дүрэм журам гэж бий. Мөн өндөр настангууд давуу эрхтэй бөгөөд засгийн газарт өндөр настнууд байдаг учир тэд ихэнхдээ өндөр настнуудад зориулсан хуулийг боловсруулдаг.

Японы талаар худал ойлголтууд:

- Японд техник технологи гаднын хүмүүсийн боддог шиг өндөр хөгжөөгүй. Мөн барилга байгууламж, ажлын арга барил нь аль хэдийн хуучирсан. Бүх баримт бичиг нь цаасан хэлбэрээр байх бөгөөд бүх зүйл 1990-ээд оны зарчмаар ажиллана. Харин томоохон хотоос гадуур бол бүх зүйл 1960 он мэт байх нь ч бий.

- Японы хүн бүр өгөөмөр, сайхан сэтгэлтэй биш. Тэдний хувьд бүх зүйл асуудалгүй, хүн бүр сэтгэл хангалуун мэт байх нь чухал учир тэд өгөөмөр, сайхан сэтгэлтэй харагдахыг хичээж, дүр эсгэдэг. Бусад орны хүмүүсийн адилаар Япон улсад ч сэтгэцийн гажигтай, хууль зөрчигч, гэмт хэрэгтнүүд байдаг.

- Японд бүх зүйл тийм ч үнэтэй биш. Мэдээж, хэрвээ та хотын төвд байр худалдаж авахыг хүсэж байвал их хэмжээний мөнгө хэрэгтэй. Харин томоохон хотоос гадуур жижиг хотод амьдарвал бүх зүйл Токиогоос хэд дахин хямд байдаг.

Японы сайхан зүйлс:

- Япон бол дотогшоо хүмүүсийн эх орон учир интроверт хүмүүст оршин суух таатай газар болдог.

- Аюулгүй, цэвэр цэмцгэр байдал: Японд аюултай газар гэж байхгүй. Хаана ч хэн ч хэн рүү ч дайрахгүй, дээрэмдэхгүй. 

- Бүх зүйл цагийн хуваарийн дагуу болж өрнөдөг.

- Хэрэв таны өндөр 180 см орчим бол Японд маш өндөрт тооцогдоно. Гудамж талбайгаар зөрөөд өнгөрч буй хүмүүсээс толгой өндөр байна гэдэг ямар мэдрэмж болохыг хэлүүлэлтгүй төсөөлж байгаа байх. 

Өөрөөр хэлбэл, Япон улсад бусад орны л нэгэн адил өөрийн гэсэн эерэг болон сөрөг тал бий. Олон гадаадын иргэд японы амьдралыг голж, гомдол мэдүүлсээр тэвчээр алдаж төрөлх нутаг руугаа буцах нь бий. Одоогийн байдлаар япон маш олон асуудалтай тулгарч байгаа. Японд өөрчлөлт хэрэгтэй байгаа ч хаанаас, юунаас эхлэхээ хэн ч мэдэхгүй байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()