Суултуур руу юу хийж болохгүй вэ?

2018-09-19, 14:17
9,552

Хүмүүс ариун цэврийн өрөөний суултуур буюу бохир усны хоолой руу бүхий л төрөл зүйлийн юмыг хийдэг аж. Сантехникчид зарим тохиолдолд суултуурын хоолойгоос хуванцар сав, тоосго, хувцас хүртэл олж гаргадаг байна. Мэдээж энгийн хүмүүс ийм зэрлэг маягаар хогоо хаяхгүй байх. Харин ямар хүмүүс шүдний утас, үхсэн загасаа хийгээд урсгачихъя гэж боддог юм бол оо? Гэр бүлдээ анхаарал тавьдаг та суултуур руу хаяж болохгүй дараах зүйлсийг мэдэж аваарай. 

Суултуур руу юу хийж болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ариун цэврийн цаас

Ариун цэврийн цаасыг суултуур руу урсгаж болох болохгүй талаар хүмүүс эртнээс маргаж ирсэн. Ихэнх хүмүүс ариун цэврийн цаас усанд уусдаг болохоор хаяхад буруудах зүйлгүй гэж үздэг. Харин энэ нь тухайн орны цэвэрлэх байгууламжийн ямар төрлийн тоног төхөөрөмж ашигладагаас шалтгаалдаг аж. Тухайлбал, Монгол улсад ариун цэврийн цаасыг урсгаж болдоггүй юм.

Ариун цэврийн цаас

2 Шүдний утас

Шүдний утас нь мяндаслаг материалтай учраас хоолойд наалдаж бөглөө үүсгэдэг. Мөн шүдний утсыг хогийн саванд хаях нь ч эко хандлага биш. Нийлэг мяндас нь байгальд шингэхгүй маш уддаг байна.

Шүдний утас

3 Бохь

Бохь усанд уусахгүй мөн хоолойд наалдаж, бөглөдөг. Тиймээс бохийг хэзээ ч суултуур руу урсгаж болохгүй шүү.

Бохь

4 Загас

Итгэмээргүй хэдий ч суултуур руугаа үхсэн загас хаях нь маш их тохиолддог байна. Харин үхсэн загас нь хоолойг бөглөдөг. Канадад иргэдээсээ амьд загасыг суултуур руу урсгахгүй байхыг хүссэн байна. Учир нь амьд загас нуур, цөөрөмд хүрэх үед бусад загаснуудыг өвчлүүлж эхэлдэг гэжээ.

Загас

5 Шархны лент

Шархны лентүүд тос, вакс, резин гээд төрөл бүрийн материалаас бүрддэг байна. Энэ төрлийн холимог материал нь усанд уусахгүй бөгөөд хоолойг бөглөдөг.

Шархны лент

6 Харааны линз

Нүдний линзийг полимерээр хийдэг бөгөөд харин энэ нь олон жилийн турш байгальд задардаггүй. Мэдээж бяцхан линз хоолойг бөглөж чадахгүй ч энэ нь байгальд маш хортой. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор жил бүр багадаа 20 тонн линз цэвэрлэх байгууламжид цуглардаг ажээ.

Харааны линз

7 Муурны  ялгадас

Бохир усны суваг нь бидний ялгадасыг цэвэрлэх зориулалттай ч үүнд муурны ялгадас багтдаггүй байна. Муурны  ялгадсыг суултуур руу хийхийг мэргэжилтнүүд хориглодог. Учир нь хэдэн цагийн дараа муурны ялгадас нь хатуурч муу усны хоолойг бөглөрөхөд нөлөөлдөг. Тиймээс муурныхаа ялгадсыг хогийн саванд хаяарай.

Муурны  ялгадас

8 Хлорын найрлагатай цэвэрлэгч бодис

Хлорын найрлагатай цайруулагч, цэвэрлэгч бодис нь хоолойд маш аюултай. Хэрвээ энэ төрлийн цэвэрлэгчийг хэтэрхий ойр давтамжтай хэрэглээд байвал хоолойг гэмтээж, хэврэг болгодог байна. Тиймээс өдөр бүр хүчтэй цэвэрлэгч бодисоор суултуураа цэвэрлэлгүй оронд нь цуу ашиглаад үзээрэй.

Хлорын найрлагатай цэвэрлэгч бодис

9 Нүүрний маск

Шавар маскийг усаар угааж урсгах нь хоолойг бөглөх аюултай. Тиймээс эхлээд маскныхаа нэг хэсгийг алчуураар авах эсвэл нойтон салфеткаар арчаад хогийн саванд хаяад үлдсэнийг нь усаар зайлаад урсгаж болно.

Нүүрний маск

10 Цайны шаар, навч

Цайны шаар, навч зэрэг нь хор хөнөөлгүй боловч удаан хугацаанд хуралдсан бол хоолойгоос цэвэрлэж гаргахад хэцүү болдог байна.

Цайны шаар, навч

11 Гялгар уут

Жижигхэн гялгар уут маш аюултай. Хоолойг бөглөхөөс гадна байгальд хортой шүү дээ.

Гялгар уут

12 Ариун цэврийн цаасыыг усанд урсгаж болно гэсэн заавартай бүтээгдэхүүнүүд

Зарим ариун цэврийн цаас дээр хэрэглэчихээд усанд урсгаж болно гэж бичсэн байдаг нь ихэвчлэн сурталчилгааны нэг хэлбэр байдаг. Ариун цэврийн цаас нь хэдэн цагийн дараа усанд уусч болох ч тэр хугацаанд хоолой бөглөрөхгүй гэж баталж чадахгүй. Өөрийнхөө хэрэглэж байгаа ариун цэврийн цаасыг усанд уусах эсэхийг нь мэдэж болох өөр арга бий. Нэг хэсэг цаас тасалж аваад аягатай хүйтэн усанд хийж тавиад ажиглаарай. 5-10 минутын дараа уусаагүй том цаас хэвээр байвал усанд урсгаж болохгүй гэсэн үг. Харин цаас бараг л мэдэгдэхээргүй болж ууссан байвал үйлдвэрлэгчид итгэж урсгаж болох аж.

Ариун цэврийн цаасыыг усанд урсгаж болно гэсэн заавартай бүтээгдэхүүнүүд

Дээрх зүйлүүдээс та аль нэгийг нь суултуур руугаа хийснээс болж ямар нэг хүндрэлтэй асуудал гарч байсан уу? Туршлагаасаа хуваалцаж, сэтгэгдэл үлдээгээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()