Архинаас болж бидний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Архи бол дэлхий дээрх хамгийн урт настай бөгөөд хамгийн тvгээмэл хэрэглээтэй мансууруулах бодис юм. Дэлхий дахины олон соёл иргэншил бүрт өөрийн гэсэн согтууруулах ундаа байдаг. Гэхдээ шар айраг, виски зэрэг зарим согтууруулах ундааг олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа ба сая сая хүмүүс өдөр бүр архийг хэрэглэдгээс тэдний тодорхой хэсэг нь архинд улайран донтсон байдаг. Өнөөдөр монголчууд маань тэр дундаа залуучууд архийг идээний дээж биш энгийн унд цай мэт хэрэглэдэг болчихжээ. Гэмт хэрэг зөрчлийн ихэнхи нь хар уснаас үүдсэн байдаг. Иймээс залуучууддаа зориулаад архины хор хөнөөлийн талаарх мэдээ хүргэж байна.

Архинаас болж бидний биед ямар өөрчлөлт гардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэтгэл гутрал

Үнэн хэрэгтээ архи ууж байхад тодорхой хэмжээгээр бие мэдээ алдан хүн тайвширдаг. Харин архи бие организмд нэвчээд ирэхэд сэтгэл санаа таагүй болж эхэлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам тархины эсүүд үхэж, эсвэл буруу ажиллаж сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эмгэгтэй болж эхэлнэ.

Сэтгэл гутрал

2 Таргалах

Согтууруулах ундаа бол жин нэмэх гол аргуудын нэг юм. Уг нь архинд өөх тос байхгүй боловч хоол хүнсээ багасгүйгээр архи уугаад байвал хүний бие хоол шингээх чадвараа алдаж өөхлөж эхэлнэ. Тэгэхээр архи ууж байхад даруулга болгон хэрэглэдэг зууш нь бүхэл оройн хор болно гэсэн үг.

Таргалах

3 Ой санамжаа алдах, оюуны хомсдол

Архи уухад зүгээр л гутрал болоод зогсохгүй ой санамжаа алдаж, ухаан хомсдоход хүрнэ. Францын судлаачид 57 мянган хүнийг хамруулсан судалгаа хийхэд 60 хувь нь ухаан хомсодсон байсан бөгөөд туд бүгд согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүмүүс байсан байна.

Ой санамжаа алдах, оюуны хомсдол

4 Элэг өөхлөх

Элэг бол бидний идэж, ууж байгаа бүхнийг боловсруулдаг эрхтэн. Түүн рүү хэдий л их түүхий эд очно тэрээр улам өөхөлж, түүнийг өөртөө  хадгалдаг. Энэ нь аажимдаа гепатит, элэгний хатууралд хүргэнэ.

Элэг өөхлөх

5 Зүрхний шигдээс

Таны зүрхэнд ямар нэг асуудал байхгүй бол зүрхний шигдээс болох эрсдэл их байнаа гэсэн үг. Өдөрт зургаан хундага уудаг эрэгтэй, дөрвөн хундага уудаг эмэгтэйд зүрхний шигдээс болох аюул 40 хувь өснө гэдгийг олон судалгаа баталж байна. Бага уудаг хүнд ч гэсэн эрсдэл бас л ихэснэ. Энэ нь спиртийн төрлийн ундаа артерийн даралт ихэсдэгтэй холбоотой.

Зүрхний шигдээс

6 Кардиомиопати

Цаг хугацаа өнөгрөх тутам зүрхний булчин судардаг. Үүнийг архины кардиомиопати буюу зүрх биед хүчилтөрөгч бүхий цусаа шахахад хүндрэлтэй болж эхэлнэ. Ингэснээр амархан ядардаг болж, амьсгааддаг болно. Эцэст хүн гар хөлнөөсөө үхжиж эхлэх бөгөөд дотоод эрхтнүүд тасалдана.

Кардиомиопати

7 Хавдар

Согтууруулах ундаа байнга хэрэглэх нь хөх, элэг, улаан хоолойн хавдар үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Эрүүл эмэгтэйчүүдийн 13 хувь нь  архинаас болж хавдартай болсныг судалгаа нотолжээ.

Хавдар

8 Панкреатит

Энэ бол чихрийн шижин, нойр булчирхайн хавдарт хүргэнэ гэсэн үг. Согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь үүний цор ганц үүсвэр биш ч гэлээ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ.

Панкреатит

9 Уушигны хатгалгаа, сүрьеэ

Архи бие организмд гадны вирус орох боломж нөхцөлийг улам ихэсгэж уушигны амьсгалах чадамжийг сулруулан аажимдаа сүрьеэ болгоно.

Уушигны хатгалгаа, сүрьеэ

10 ХДХВ

Энэ бол шууд архинаас болж байгаа ч юм биш л дээ. Хэргийн гол нь архи дархлааны тогтолцоог бууруулдаг. Хэрвээ та бэлгийн олон хавьтагчтай, мөн тэдний зарим нь хамагаалалтын хэрэгсэл ашиглахыг хүсдэггүй бол ХДХВ-ийн халдвар авах эрсдэл улам нэмэгдэнэ.

ХДХВ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()