Эдгээр аргуудыг хэрэглээд өвчин, зовиураасаа салаарай

Маш энгийнээр бие организмаа удирдах аргын нууцаас танд дэлгэхийг бид хүслээ. Хүний бие организм нь эд эрхтнүүд нь  харилцан уялдаа  холбоотой маш нарийн цогц. Тэгэхээр ямар нэгэн зовиур, гэнэтийн асуудал гарлаа гэхэд цаг тухайд нь ямар ч эмчийн тусламжгүйгээр та өөрөө шийдэж бас болно. Үүний тулд бие организмаа удирдах аргад суралцах хэрэгтэй, магадгүй таны гайхаш төрөх ч байх. 

Эдгээр аргуудыг хэрэглээд өвчин, зовиураасаа салаарай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ангина

Хоолой өвдөхөөр хүмүүсийн ихэнх нь давс юм уу содтой усаар утдаг. Гэхдээ та ямар ч эм хэрэглэлгүйгээр чихээ маажихад л хангалттай. Чихний гэдсийг ингэж цочроосноор хоолойн булчинд нөлөөлдөг гэж шинжээчид үзэж байна.

Ангина

2 Оюунаа тайвшруулах

Таны толгой өвдөөд нэг л таагүй байна уу, тэгвэл хүйтэн усаар нүүрээ угаагаад үз. Хүйтэн ус нь тархины мэдрэлийн хүлээн авагчид нөлөөлж, амьсгалыг түр зуур саатуулна. Мөн биед хүчилтөрөгч нэвтрэн тайвширч эхэлнэ. Эсвэл нэг аяга хүйтэн ус ууж болно.

Оюунаа тайвшруулах

3 Тарианаас айх

Олон хүн зүүгээр хатгах, тариа шахахад өвдөнө хэмээн тариулахдаа айж тэвддэг. Ийм таагүй мэдрэмжээс  салж болно. Сувилагчийг зүүгээ хатгахын өмнө ханиалга. Ингэхэд тархи өвдөхийг мэдрэхгүй. 

Тарианаас айх

4 Хамар битүүрэх

Хамар битүүрсэн үед хэлээ тагнайдаа наагаад, хоёр хөмсгөө өөр хооронд нь шах. 20 секундын дараа гэхэд л хамрын битүү арилах ёстой. 

Хамар битүүрэх

5 Түлэнхийг арилгах

Хайрагдчихав уу. Тэгвэл мөс, тос ашиглах гэж бүү яар. Харин хайрагдсан газраа хурууныхаа өндгөөр хүчтэй дар. Ингэснээр халанхай арьс хэвийн дулаандаа шилжиж удахгүй аюулгүй болно.

Түлэнхийг арилгах

6 Шүдний өвчин

Шүд өвдөх шиг хэцүү юм юу билээ. Үүнийг намдаахын тулд өвдөж байгаа шүднийхээ талын гарын ар дээр мөс мөс тавих хэрэгтэй. Дараа нь мөн эрхий, долоовор хурууныхаа дундах хонхорхойд мөс тавь. Нүүрний бүхий л мэдрэлийн судас энд нийлдэг учраас өвчнийг намдаах дохио тархинд очно.

Шүдний өвчин

7 Тэвдэх

Томоохон арга хэмжээ, уулзалтын  өмнө тэвдэж сандран тайвширч чадахгүй байдаг биз дээ. Тайвшрахын тулд ямар ч эм бэлдмэл хэрэггүй. Ердөө л эрхий хуруугаа үлээгээд үз. Ингэхэд таны самгардсан мэдрэлийн тань эсэд нөлөөлж зүрхний цохилтыг чинь намжаан, түгшүүрийг тань  арилгах болно. 

Тэвдэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()