ЧӨЛӨӨТ ЦАГ

Дараах аргуудаар өөрийн биеэ эрүүл байгаа эсэхийг яг одоо шалгаад үзээрэй!

Аливаа өвчнийг эрт илрүүлж эрүүл саруул амьдрахын тулд жилд нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаж байх нь маш чухал юм. Гэхдээ энэ хооронд бид эрүүл мэнддээ бага ч болов анхаарал тавих шаардлагатай байдаг. Тийм учир өөрсдийн биеийг эрүүл байгааг шалгах боломжтой сонирхолтой аргуудын талаар танд хүргэе.

Дараах аргуудаар өөрийн биеэ эрүүл байгаа эсэхийг яг одоо шалгаад үзээрэй! Хадгалах

Өлсөх мэдрэмжийг дарах аргууд

Хоолны дэглэм барьж буй охид, бүсгүйчүүд тэвчээр алдран хааяа түүнийгээ зөрчих нь бий. Тэгвэл яаж ч хичээгээд дэглэм барьж чаддаггүй хүмүүст зориулаад бид хоолны дуршил бууруулах шалгарсан дасгалуудыг танилцуулья. Хоолны дуршил нь зөвхөн өлссөн үед хамааралтай асуудал биш бөгөөд сэтгэл санааны  ямар байхаас шалтгаалж өөрчлөгддөг. Тиймээс идсэнийхээ дараа биш, идэхээсээ өмнө сайтар тунгаахыг зөвлөе. 

Өлсөх мэдрэмжийг дарах аргууд Хадгалах

Биеийн эвгүй үнэрийг бүр мөсөн дарах шалгарсан аргууд

Хэт их хөлөрснөөс болж биеэс эвгүй үнэр гардаг бөгөөд энэ нь биднийг бусдын өмнө ичгэвтэр байдалд оруулдаг. Зарим бүтээгдэхүүнүүд хөлсийг илүү хурц үнэртэй болгодог. Жишээлбэл: Улаан лооль, байцаа, кофе гэх мэт. Гэхдээ энэ үнэрийг дардаг бүтээгдэхүүнүүд ч бий. Энэ талаарх мэдээллийг хүргэе.

Биеийн эвгүй үнэрийг бүр мөсөн дарах шалгарсан аргууд Хадгалах

Бохир өрөө хүний амжилтад хэрхэн нөлөөлдөг вэ?

Бодож төлөвлөсөн зүйлсээ хэрэгжүүлж эхлүүлэх гэхээр нэг л болж өгөхгүй байна уу? Магадгүй энэ нь таны гэр орон, ажлын байр эмх замбараагүй, бохир байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой. Үргэлж цэвэр цэмцгэр байх нь таны амжилт, ажлын бүтээмжинд ихээр нөлөөлдөг байна. Энэ нь зөвхөн гэрийнхээ тоосыг арчаад, соруулаад зогсохгүй бүх зүйлээ эмх цэгцтэй байлгах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм шүү.

Бохир өрөө хүний амжилтад хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Таашаал авангаа тархиа сэргээх 9 арга

Тархиа байнга сэргээж хөгжүүлэхийн тулд шинэ сэрэл мэдрэмжийг тархиндаа өдөөж өгч байх хэрэгтэй. Та бид өдөр бүр харах, сонсох, хүрэлцэх, үнэрлэх, амтлах гэсэн таван мэдрэхүйгээ  байнга ажиллуулж байдаг. Түүнээс гадна бид тархины саарал эс болон мэдрэлийн судсуудын хоорондох холбоог сэргээх шаардлагатай болдог байна. Ой санамжаа сайжруулах, тайван унтах, танин мэдэх чадвараа дээшлүүлэх, эрч хүч авахаар дасгал хөдөлгөөн хийх, хийсвэр сэтгэлгээгээ идэвхжүүлж аз жаргалтай байхыг хүсэж байгаа хэн бүхэн дараах энгийн хэрнээ ер бусын, аргуудыг туршаад үзээрэй.

Таашаал авангаа тархиа сэргээх 9 арга Хадгалах

Ямар ч хоолны дэглэмгүйгээр 100 кг хаяж чадсан залуугийн өгч буй үнэ цэнэтэй 7 зөвлөмж

Жон Габриэль нь Уолл-стритэд арилжааны мэргэжилтнээр ажилладаг. Тэрбээр 100 кг илүүдэл жингээ хоолны дэглэм, биеийн тамирын ямар нэг хүнд дасгалгүйгээр хасаж чаджээ. Өнөөдөр түүний  зөвлөгөөг дэлхийн 60 гаруй орны хүмүүс дагаж илүүдэл жингээ хэдэн арван кг-аар хасаж байна. Ингээд Жоны хүндрэл бэрхшээлгүйгээр амархан турж чадсан аргыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Гэхдээ урьдчилж анхааруулахад ходоод, шулуун гэдэсний асуудалтай хүмүүс долдугаар хэсгийн зөвлөгөөг дагахдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг сануулж байна.

Ямар ч хоолны дэглэмгүйгээр 100 кг хаяж чадсан залуугийн өгч буй үнэ цэнэтэй 7 зөвлөмж Хадгалах

Яаж ч нуухыг хичээсэн бусдын нүдэнд өртчихдөг зүйлс

Эмэгтэй хүн бүр бусдад үзэсгэлэнтэй, сайхан харагдахыг хүсдэг билээ. Харамсалтай нь бусдын анзаарахгүй байх гэж боддог жижиг зүйлс таны үнэлэмжийг доошлуулж байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд бусдын нүднээс далдлах боломжгүй зүйлсийг танилцуулж байна. 

Яаж ч нуухыг хичээсэн бусдын нүдэнд өртчихдөг зүйлс Хадгалах

Цагаан талх байнга хэрэглэснээр бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Дээр үед бидний өвөө, эмээ талх сайн идэх хэрэгтэй гэж хэлдэг байсныг та санаж байна уу? Харин сүүлийн үед эмч нар эрүүл амьдралын хэв маягт  суралцаж талхнаас буюу нүүрс уснаас  татгалзах хэрэгтэй хэмээн зөвлөх болсон. Олон блогерууд талх, гурилан бүтээгдэхүүнээс татгалзсанаар тэдний биед ямар өөрчлөлт гарсан талаар өөрсдийн цахим хуудсандаа хуваалцдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг бид танд хүргэе. Талхнаас татгалзсанаар таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Цагаан талх байнга хэрэглэснээр бидний биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах

Үргэлж цэвэрхэн байлгах ёстой гэр ахуйн 10 хэрэгсэл

Гэртээ байгаа бүхий л зүйлсийг цэвэрхэн, эмх замбараатай байлгаснаар гэр бүлийн гишүүдийн эрүүл байдлыг хангаж, эдлэл хэрэгслүүдийн насыг уртасгаж байна гэсэн үг. Гэхдээ янз бүрийн бактерийн үржих гол талбар болдог ч цэвэрлэгээний гадна үлдчихдэг эд зүйлс таны гэрт байж л байгаа. Ингээд та бүхэнд байнга цэвэрхэн байлгах хэрэгслүүд болон тэдгээрийг хэрхэн цэвэрлэх аргыг хүргэе.

Үргэлж цэвэрхэн байлгах ёстой гэр ахуйн 10 хэрэгсэл Хадгалах
2019-02-10, 18:37

Үс ихээр унаад байгаа үед юу хийх хэрэгтэй вэ?

Үс нь гадаад төрх, ерөнхий стилийг тодотгож өгдөг хүний хамгийн гол чимэг тул түүнд учирсан аливаа асуудалд яаралтай анхаарал хандуулах нь зүйн хэрэг юм. Үсний уналт нь ихэвчлэн үсний угийн уутанцар орчимд цусан хангамж дутагдсанаас шалтгаалж үүсдэг. Хэдийгээр уг асуудлыг шийдэх бүрэн хэмжээний эмчилгээ хараахан гарч ирээгүй байгаа ч үсний хурдацтай уналтыг зогсоох, цаашлаад өтөл насанд халзрахаас сэргийлэх үр дүнтэй олон аргууд бий.

Үс ихээр унаад байгаа үед юу хийх хэрэгтэй вэ? Хадгалах
2019-02-10, 13:51

Нурууны өвчнийг 10 минутад анагаах, хийхэд хялбар дасгалууд

Орчин үеийн хүмүүсийн бараг 80 хувь нь нуруу, үе мөчний өвчнөөр шаналдаг байна. Нуруу нугасны, тулгуур эрхтний энэ өвчин нь янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй ч нэлээд хэсгийг нь ердийн дасгал хийснээр анагааж болно. Бид уншигчдадаа нурууны өвчнийг 10 минутад анагаах дасгалуудыг танилцуулж байна.

Нурууны өвчнийг 10 минутад анагаах, хийхэд хялбар дасгалууд Хадгалах

Бүсгүйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн ашиглахдаа гаргадаг алдаанууд

Цүнх дүүрэн гоо сайхны хэрэгслүүдээс хэрэгтэй зүйлээ олох гэж хайсаар ажлаасаа хоцрох тохиолдол гарах нь бий. Гэхдээ тийм их бүтээгдэхүүний ихэнх нь нэгэнт ашиг тусаа дахиж өгөхөөргүй болсон байдаг тул эртхэн тэднээс салах хэрэгтэй гэнэ. Ингээд та бүхэнд гоо сайхны, нүүр будалтын бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглахдаа бид ямар алдаа гаргадаг болохыг хэлж өгье.

Бүсгүйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн ашиглахдаа гаргадаг алдаанууд Хадгалах
2019-02-06, 19:47