Ямар ч хоолны дэглэмгүйгээр 100 кг хаяж чадсан залуугийн өгч буй үнэ цэнэтэй 7 зөвлөмж

Жон Габриэль нь Уолл-стритэд арилжааны мэргэжилтнээр ажилладаг. Тэрбээр 100 кг илүүдэл жингээ хоолны дэглэм, биеийн тамирын ямар нэг хүнд дасгалгүйгээр хасаж чаджээ. Өнөөдөр түүний  зөвлөгөөг дэлхийн 60 гаруй орны хүмүүс дагаж илүүдэл жингээ хэдэн арван кг-аар хасаж байна. Ингээд Жоны хүндрэл бэрхшээлгүйгээр амархан турж чадсан аргыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Гэхдээ урьдчилж анхааруулахад ходоод, шулуун гэдэсний асуудалтай хүмүүс долдугаар хэсгийн зөвлөгөөг дагахдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг сануулж байна.

Ямар ч хоолны дэглэмгүйгээр 100 кг хаяж чадсан залуугийн өгч буй үнэ цэнэтэй 7 зөвлөмж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жон 1990 оноос таргалж эхэлжээ. Тэрбээр 2001 онд 180 кг жинтэй болсныхоо дараа хоолны дэглэм барьж, хүнсний мэргэжилтэнтэй хамт ажилласан ч цаг хугацаа, мөнгөө үрэхээс хэтрээгүй байна. Арай гэж 5 кг хасдаг ч төд удалгүй 7 кг нэмэгддэг байж. Дасгал хөдөлгөөн ч нэмэр болоогүй байна. 

2001 оны 9-р сарын 11-нд  аймшигт халдлага болдог өдөр Жон Нью-Йоркоос нисэхээр болж, амьдралаа эргэн харахад хүрчээ. Тэр биеийн жин нэмэхэд чухам юу нөлөөлдөг, жин нэмдэг гормоныг өсөхөд юу нөлөөлдгийг уншиж судалж эхэлснээр хоолны дэглэм нь турах үр дүнтэй арга биш гэдгийг ухаарсан юм. Хоолны дэглэм барихад бие организм биднийг өлсөж байна гэж хүлээж авдаг бөгөөд хоолоо хассаны дараагаар илүү их жин хуримтлуулдаг гэдгийг ойлгожээ.

Турахын тулд калороос татгалзаж зөвхөн биедээ хяналт тавихаас илүүтэй сэтгэл зүйн хувьд амар тайван,  бухимдалгүй байж гормоноо зөв хуваарилах нь чухал гэдгийг мэджээ. Их идэх нь жин нэмэх гол шалтгаан биш бөгөөд сэтгэл хөдлөлтэй холбоотой ажээ. Ажил дээрх бухимдал, санхүүгийн хүндрэл, бусадтай зөрчилдөх нь жин нэмэх шалтгаан болдог байна.

Ингээд Жон Габриелыг өөртөө итгэлтэй, сайхан биетэй болоход тусалсан долоон аргыг танилцуулж байна.

1 Хоолны дэглэм барихаас татгалз

Түүний бие организм уураг болон, омега-3 болон хэд хэдэн тэжээллэг бодисоор дутагдаж байгааг Жон олж мэдсэн байна. Ингээд тэр биеэ шаардлагатай тэрхүү бодисуудаар хангаж эхэлжээ. Хүн эрүүл байхын тулд  амин дэм, эрдэс усаар баялаг хоол хүнс хэрэглэх  зайлшгүй шаардлагатай байх нь ээ.

Хоолны дэглэм барихаас татгалз

2 Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулах

Хүн хоол хүнсээр дутагдаж эхлэхэд хоол боловсруулах үйл явц зөрчигдөж эхэлдэг байна. Ходоод гэдэсний үйл ажиллагаа доголдох нь өөх хуримтлуулах нэг үндэс болдог. Ингээд Жон фермент ихтэй хүнс илүүтэй хэрэглэж эхэлжээ. Шулуун гэдсээ эрүүл байлгахын тулд коллаген элбэгтэй дарсан байцаа, кимчи, коксын тараг, самартай бяслаг, ясны шөл идэх болжээ.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулах

3 Сэтгэл хөдлөлөө удирдах

Зарим хүмүүст турахад нь сэтгэл хөдлөлөө захирч чаддаггүй байдал саад болдог. Тэдний хувьд жин нэмээд байгаа нь маш том аюул мэт санагддаг. Тийм хүмүүсийг сэтгэл хөдлөлийн таргалалттай гэж үзжээ.

Жон өөрөө ч их түрэмгий, хэцүү ааштай хүнтэй хамт ажилладаг байжээ. Нэг удаа нөгөөх хүн ердөө түүний жингээс болоод л тэгж харьцаж байгаа гэдгийг ойлгожээ. Ингээд л Жон өөрийн асуудлаа шийдэхэд жингээ хасах нь чухал гэдгийг зөвшөөрч хэвийн жинтэй, сайхан  бие хаатай байх нь өөрийгөө бусдад сайнаар үнэлүүлэх нэг шижим гэдгийг мэджээ. Тэрбээр эргэн тойрныхонтойгоо зан харилцаагаа сайжруулж, аливаад сэтгэл хангалуун байж чадсан нь жингээ хасахад таатай нөлөөлжээ.

Сэтгэл хөдлөлөө удирдах

4 Хэвийн унтах

Муу унтаж, бүрэн амарч чадахгүй байх нь кортилозын гормоныг нэмэгдүүлж улмаар эрүүл бус хооллоход хүргэдэг. Жон их хурхирдгаас нойр нь хулждаг байжээ. Улмаар эмчид хандаж бэрхшээлээсээ салж, бүрэн амарч чаддаг болсон байна. Мөн тэрбээр илчлэг ихтэй амттан, пиццаны хэрэглээгээ хязгаарлажээ. Гэхдээ  хурхирдаг хүн бүр жин нэмээд байна гэж ойлгож болохгүй юм.

Хэвийн унтах

5 Бухимдахаас сэргийл

Бухимдал нь кортилоз болон бусад гормоны ялгаралтыг нэмэгдүүлж, жин хуримтлуулахад нөлөөлдөг. Жон бясалгалаар хичээллэж өөрийгөө тайвшруулдаг болсноор бухимдлаасаа ангижирч аз жаргалтай байх болжээ. Бясалгал хийснээрээ түүний асуудлууд бүрэн алга болохгүй ч аливаад эергээр ханддаг болсноо Жон хэлжээ. Бухимдлын гормон багассанаар өлсөх нь ч багассан байна. Жон йогоор хичээллэж дотоод амар амгаланг олохыг хичээдэг. Та бүхэн заавал иога гэлтгүй өөрт таалагдсан дасгалаа ч хийж болно шүү.

Бухимдахаас сэргийл

6 Амьдралын тайван хэвшилтэй болох

Жон зарлага багатай, боломжийн үнэтэй орон сууцанд орж тайван амьдрах болсон байна. Өөрөө жимс, хүнсний ногоогоо тарьдаг болсноор ашиггүй хүнснээс татгалзаж шинэ, эрүүл хүнс хэрэглэх болсон байна. Бас амттанаас татгалзаж сахар, чихэр, жигнэмгийг бага багаар хэсэгчилж өөрөө өөрийнхөө жороор  бэлтгэж хэрэглэж сурчээ.

Жон хүмүүст "Амттан идсэнийхээ дараа өөрт хэрэггүй зүйл идчихлээ гэхэд тэвдэж, санаашрах хэрэггүй, тайван бай. Таагүй зүйлээ мартаад өөрийнхөө сонгосон замаар урагш ахь" гэж зөвлөжээ

Амьдралын  тайван хэвшилтэй болох

7 Бие мах бодио амьд амин дэмээр баяжуул

Жон 81 кг жин хассаны дараа түүний үлдсэн илүүдэл жин нь олигтой хасагдахгүй бараг зогссон байна. Тэгэхээр нь  амин дэм ихтэй ногоон навчны зууш, хүнсний ногооны жүүс, нимбэгтэй ус ууж эхэлжээ. Үр дүнд нь үлдсэн өнөөх 19 кг жин маш амархан хурдан  хасагджээ. 

Бие мах бодио амьд амин дэмээр баяжуул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()